“Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Covid-19 халдварын тархалтын үеийн хатуу хөл хорионы улмаас хүнсний хомсдолд өртөх эрсдэлтэй 10,000 өрхөд 812 сая төгрөгийн үнийн дүн бүхий өргөн хэрэглээний хүнсний багцыг хүргэж эхэллээ.
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул аймгийн ЗДТГ болон Дүүргийн онцгой комисстой хамтран амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хүнсний хомсдолд орох эрсдэлтэй өрхөд тус бүр 50 000 төгрөгийн үнийн дүн бүхий хүнсний багц, 6500 өрхөд 48 000 төгрөгийн үнийн дүн бүхий эрүүл ахуйн багцыг арванхоёрдугаар сард багтаан хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тус хүмүүнлэгийн тусламж нь эхнээсээ эздэдээ хүрч эхэлсэн бөгөөд дүүргүүдийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу УОК, ЭМЯ-наас өгсөн заавар, зөвлөмжийг чандлан мөрдөж, Гүүд Нэйборс Монгол ОУТББ-ын 110 гаруй ажилтнууд болон Дүүргийн ЗДТГазраар дамжуулан өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Гүүд Нэйборс ОУТББ нь БНСУ-д байгуулагдан өдгөө Монголд төдийгүй дэлхийн 37 улсад боловсрол, эрүүл мэнд, ундны ус, орчны эрүүл ахуй болон орлого нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэгч Олон Улсын хүмүүнлэгийн тусламжийн Төрийн Бус Байгууллага юм.
МАН 2020-12-16 23.249.172.141
Энэ тусламжийг зөвхөн МАН-ын гишүүд, дэмжигчдэд хуваарилах байх даа. Гэсэн ч яах вэ. Буян болог ээ.
Зочин 2020-12-16 66.181.161.20
Hvnd hetsvv tsagt tuslamj ogsond bayrlalaa tanai hamt olond
Зочин 2020-12-16 139.5.218.52
Амьдрал нь боломжтой байдаг мөртөө хороо дүүргийн албан хаагчид ичих ч үгүй өөрсөддөө, эсвэл садан төрөлдөө юуны түрүүнд хувиарлаад хумслаад эхэлдэг шүү. Харин хүмүүнлэгийн ажилтнууд нь тэдний өмнөөс ичиж гутаад л.. яаж ч чаддаггүй. Учир нь тэдгээр түшмэдийн бүртгэл судалгаан дээр тулгуурлаж хүнээ олж /халамж шаардлагатай, амьжиргаа муутай/ өгөх ёстой болдог. Өөрсдөө олж судлая, гэхээр илүү их зардал мөнгө цаг зав шаардлагатай болж, багахан буяны төсөв нь дундрах гээд л, хэцүү. Сайн үйлс бадраг
Эрдэнэчимэг 2020-12-16 122.201.23.28
манайд өгсөн их баярласан