Өнгөрсөн жилийнхээс илүү төлбөр гарвал иргэд өөрсдөө төлнө

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн жилийнхээс илүү төлбөр гарвал иргэд өөрсдөө төлнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Posted by Монгол Улсын Засгийн газар on Tuesday, December 15, 2020

Эрчим хүчний хэрэглээнд хязгаар тогтоож, зөрүүг иргэн, аж ахуй нэгж хариуцах тухай журмыг өнөөдөр /2020.12.16/ Засгийн газраас танилцууллаа. 


 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, зарим аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар эрчим хүч, ус дулаан, хогны хэрэглээний төлбөрийг төр хариуцахаар болсон. Уг тогтоолын дагуу гарсан журмыг танилцуулъя.

Үүнд, хэрэглэгчийн эрх, үүргийн хувьд хөнгөлөлтийн хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны төлбөртэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс хариуцна. Энэ хэрэглээнээс хэтэрсэн төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцахаар журамд тусгасан. Жишээлбэл, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр 2020 оны энэ сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай сайд Н.Тавинбэх хэлэв. 2020 оны  арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Эрчим хүчний хэрэглээний өсөлт бидний тооцоолсноор 2-3 дахин өндөр байна.Ялангуяа  оройн 17:00-21:00 цагийн хооронд аж ахуй нэгжүүд цахилгааны хэрэглээгээ 20 хувиар бууруулах бол айл өрхүүд энэ цагт цахилгааны хэрэглээгээ бууруулж, цахилгаан хэрэгслээр дулаанаа шийдэхгүй байх үүрэг болгож байгаа.

Засгийн газрын шийдвэртэй  холбоотойгоор эрчим хүчний зүй бус, зохиомол хэрэглээ ихээр гарч байна. Ашигладаггүй байр, талбайгаа цахилгаанаар халааж, стандартын бус цахилгааны тоног төхөөрөмж, утас хэрэглэснээр хэрэглээний төлбөр өндөр гардаг. Тиймээс төрөөс төлбөрийг хариуцах хугацаанд иргэд, аж ахуй нэгжийн эрчим хүчний хэрэглээг хориглох, хязгаарлахаар энэ журмыг баталлаа.

Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн энэ үед айл, өрх болон аж ахуй нэгжийн амжиргааны зардлыг бууруулж, ажлын байрыг хадгалах, төсвийн татаасны хэмжээг бууруулсан нь санхүүгийн том дэмжлэг болсон. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн оролцоо маш чухал. Тиймээс иргэд энэ журмын дагуу эрчим хүчээ зөв зохистой хэрэглэхийг уриалж байна.

“ТӨРӨӨС 728 МЯНГАН ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТӨЛБӨРИЙГ ХАРИУЦНА”

Улсын хэмжээнд цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэдэг 738 мянган хэрэглэгч бий. Эдгээрийн 728 мянга буюу 98 хувийн цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцаж байгаа. Тогтоол гарсны дараагаар журам гаргана гэдгээ хэлж байсан. Бид нөхцөл байдлыг ажиглаж байгаад гурав хоногийн дараа журам гаргаж байна. Шинэ хэрэглэгчийн хувьд эрчим хүчний хэрэглээг тооцдог аргачлалаар тооцно. Өнөөдөр аль чиглэлд, ямар хэрэглэгчид хэр хэмжээгээр эрчим хүч хэрэглэж байна вэ гэдэг тодорхой тоо, судалгаа гарсан. Нийт эрчим хүчний хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглээнд зарцуулагдаж байна. Тэр дундаа гэр хорооллын айл өрхүүд байна. Орон сууц болон аж ахуй нэгжийн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ 6-7 хувийн өсөлттэй, харьцангуй бага гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээ өсч буй гэр хорооллын амины орон сууцын нэг хэсэг Нүхтэд бүр тусгай эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн. Дээр хэлсэнчлэн ашигладаггүй байр, орон сууцаа цахилгаанаар халааж байсан. Энэ өндөр өртөгтэй бүтээгдэхүүнийг иргэд зөв зохистой хэрэглэх нь зүйтэй.

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ БҮРЭН ЗОГССОН”

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор есөн эх үүсвэрийг шинээр барихаар төлөвлөсөн. Бид дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийг бид 325 МВт -аар өргөтгөнө. “Тавантолгой” нүүрсний уурхайг түшиглэн 450 МВт хүчин чадалтай шинэ дулааны цахилгаан станц барина. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 90 МВт усан цахилгаан станц зэрэг есөн эх үүсвэрийг барина. Ингэснээр эрчим хүчний салбарын хүчин чадал 1800 МВт буюу одоо байгаагаас тав дахин нэмэгдэх юм.

Дулааны тавдугаар цахилгаан станцад анхнаасаа маш олон суурь судалгааг дутуу хийсэн байсан. Энэ ажил буцахад нөлөөлсөн шалтгааны нэг. Хоёрдугаарт, барилга угсралтын ажилд оролцох томоохон гадаадын компаниуд татгалзсан учраас барилгын ажил зогссон. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьж, ашиглах тухай тусгаагүй. Тэрний оронд нүүрсний уурхайнууд түшиглэж, эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах  ажлуудыг оруулсан.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж