ЭМЯ: Сэлэнгэ аймагт covid-19-ийн нэг тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Сэлэнгэ аймагт covid-19-ийн нэг тохиолдол илэрлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, December 15, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.16) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон,  аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 16-ны 11:00 цагийн байдлаар нийт 12711 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нэг хүнээс Covid-19-ийн халдвар илэрлээ. Энэ нь Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Монгол Улсад батлагдсан  тохиолдол 918 болов. Үүнээс эдгэрсэн 384, нийт 525 хүн эмчлэгдэж буйн дотор биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 49, хөнгөн 473 хүн, нутаг буцсан есөн хүн байна. Халдвар авсан хүмүүсийн дундаж наслалт 32.7.

Өнөөдрийн байдлаар,

Улаанбаатар хотод нэмж илрээгүй, нийт тохиолдол 140

Сэлэнгэд шинээр нэг тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 216

Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32

Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25

Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45

Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4

Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3

Халдвар авсан хүмүүст хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, хамар битүүрэх, нусгайрах, халуурах, үнэр, амт алдагдах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг ихээр илэрч байна. Монголын Улсын хувьд халуун ам бүлийн хүрээнд халдвар тархаж байна. Нэгнийдээ цуглаж төрсөн өдөр, баяр тэмдэглэснээс болж халдвар тархаад байна. Ойрын хавьтал 906 хүнийг ажиглалтаас гаргасан. Үлдсэн 500 гаруй хүн ажиглалтанд байна. Гаалийн ажилтны хаанаас халдвар талаар тандалт судалгаа хийж байна. Амьсгалын замын өвчний үед хаанаас ч халдвар авсан байж болно.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Улсын хэмжээнд 393,557 хүн шинжилгээнд хамрагджээ. Тусгай дугаарын долоон утсанд 11,950 хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Дэлхийн олон оронд хөл хорионы дэглэмийг нэмэгдүүлж, хараа хяналтаа чангатгаж байна. Халдвар авсан, хавьтал болсон хүмүүсийг гутаан доромжилж болохгүй. Тусгаарлагдсан хүмүүсийн ар гэр рүү залгаж, дарамталж байна. Бид өвдсөн хүмүүстээ урам хайрлаж, эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Дэлгүүр хоршоо, нийтийн тээврээр шаардлагагүй бол явах хэрэггүй. Архи согтууруулах ундаа нөөцөлж, гэртээ зочин урих хэрэггүй.

Дэлхийн дөрвөн орон вакцинжуулалтаа эхлүүлсэн. Бид ч вакцин авах тал дээр ажиллаж байна.

Өмнөговьд Зоонозын нүүдлийн лабораторид ажиллаж, өнөөдрийн байдлаар 296 хүнд шинжилгээ хийгээд байна.

УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:

Улсын хэмжээнд 35 тусгаарлах байранд 1169 иргэн байна. Нийслэлд 17 байранд 977 иргэн, орон нутагт 18 байранд 192 иргэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 хүн нэмж тусгаарлагдсан. Нийт 231 төрийн албан хаагч эдгээр байруудад ажиллаж байна. 228 иргэн гэрийн тусгаарлалтанд байна. Цэцэн хангай зочид буудалд тусгаарлагдсан ХӨСҮТ-ийн 14 ажилтанг гэрийн тусгаарлалт руу шилжүүлсэн. Өнөөдөр Франкфуртаас иргэдийг татан авахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангасан. Бид энэ сардаа дөрвөн удаагийн нислэгээр 700 гаруй иргэнийг авчирна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал руу зэрэг буурсан иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийг нягт баримтлах хэрэгтэй. Томуугийн цахим зөвлөгөөн яг энэ цаг мөчид зохион байгуулагдаж байна. Үндсэндээ 2979 алба хаагч улсын хэмжээнд үүргэн гүйцэтгэн ажиллаж байна. Уул уурхайн ажилчдын ээлж солилцох ажлыг зохион байгуулсан. Өмнөговьд нөхцөл байдал тогтвортой байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж