ПСЖ: Месси манай багт ирнэ, бэлдээрэй | News.MN

ПСЖ: Месси манай багт ирнэ, бэлдээрэй

ПСЖ: Месси манай багт ирнэ, бэлдээрэй

ПСЖ: Месси манай багт ирнэ, бэлдээрэй

Алтан бөмбөгийн эзнээр зургаан удаа тодорсон Лионель Мессиг багаасаа явна гэсэн шуум үргэлжилсээр байна. Сүүлд гарсан мэдээллээр Францын ПСЖ багийн удирдлагууд багийнхаа албан ёсны болон хамтран ажилладаг дэлгүүрүүдэд "Лионель Месси ирнэ, түүнийг зарлахад бэлдээрэй" гэж хэлсэн гэнэ. Мөн бизнесийн түншүүддээ Мессиг Парист ирэхэд бэлэн байгаарай хэмээсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Лионель Мессигийн Барселона багтай байгуулсан гэрээ ирэх 2021 оны зун дуусах бөгөөд нэгдүгээр сараас эхлэн ПСЖ, Манчестер Сити зэрэг багуудтай холбогдон гэрээ байгуулах яриа эхлүүлж болох аж. Өдгөө 33 настай түүнийг Барселона багтайгаа шинэ гэрээ байгуулахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хэрэв Лионель Месси ирэх зун үнэгүй эсвэл өвлийн солилцоо наймааны цонхоор ПСЖ багт ирэхээр болвол ганц асуудал байгаа нь түүний 10 дугаар. Одоогоор ПСЖ багийн 10 дугаарыг Бразил довтлогч Неймар эзэмшиж буй.

ПСЖ болон Барселона багууд УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд учраа таарсан бөгөөд хоёр багийн эхний тоглолт ирэх хоёрдугаар сарын 17-нд явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-16 192.82.71.104

МӨЛЖҮҮРГҮЙ БОЛЦОН ХООСОН ЯС

Avatar

Зочин 2020-12-16 66.181.179.206

s****a biz s**

Avatar

Зочин 2020-12-16 202.131.245.69

Зочилж ирэх тоглолтын тухай юм биш үү?

Avatar

unshigch 2020-12-16 103.57.94.147

buruu l baina da.

Avatar

Зочин 2020-12-16 202.55.188.97

Ситид очно…нэг бол Ювентусд

Avatar

Зочин 2020-12-16 103.9.90.100

горьдчихсон юм

Avatar

Зочин 2020-12-16 122.201.21.160

citud ochno do hoshnogonuudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж