Аварга халимын шоуг хориглов

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Аварга халимын шоуг хориглов

Амьтны эрхийг хамгаалагчдын олон жилийн дарамт шахалтын эцэст “SeaWorld” далайн парк тус усан доорх амьтны хүрээлэнд буй аварга халимуудыг команд биелүүлдэг болгохын тулд хооллохгүй байхаар болжээ.

Амьтны эрхийг хамгаалагчид үзэгчдийг зугаацуулахын тулд далайн аварга амьтдыг хоолоор урхидан үзүүлбэр үзүүлдгийг эсэргүүцсээр ирсэн юм.

Дээрх уриалгын дүнд зэрлэг амьтадтай циркийн аялан тоглолт, амьтдын шоу зохион байгуулах нь жилээс жилд цөөрч байгаа юм байна.

Хүмүүсийн асаргаанд орсон эдгээр аварга, гайхалтай амьтдын талаарх хүмүүсийн хандлагыг өөрчлөх асар олон шалтгаан бий. Бид нийгмээ өөрчлөх хэрэгтэй байна” хэмээн “SeaWorld” паркийн гүйцэтгэх захирал ярьсан байна.

“SeaWorld” паркт  1-51 настай 29 аварга халим байдаг бөгөөд тэдний зарим нь үзэгчдийг ингэж зугаацуулахад хэдэн арван жил зүтгэсэн гэнэ. Дээрх шийдвэрийн үр дүнд тус парк ирэх жилд төлөвлөсөн байсан шоунуудаа бүгдийг цуцалжээ. 1970-аад оны үед Сан Диего хотын цэнгэлдэхэд болсон далайн аварга халимын  шоунаас хойш халимын үзүүлбэр тус паркийн онцгой үзүүлбэр болсон аж. 2010 онд Орландо хотод болсон аварга халимын нэгэн шоуны үеэр Тиликум хэмээх халим үзүүлбэрийн үеэр туйлдаж, үзэгчдийн нүдний өмнө живснээс хойш халимаар шоу хийхийг эсэргүүцсэн хөдөлгөөн улам идэвхэжсэн билээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж