Ж.Батзандан: Төр байдаг бол иргэдээ хамгаалах ёстой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ж.Батзандан: Төр байдаг бол иргэдээ хамгаалах ёстой

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Төр байдаг бол иргэдээ хамгаалах ёстой

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.03.18/ Монгол Улсад шашны гаж үйл ажиллагаа явуулж буй Мүүн-тэй холбоотой байгууллагуудын үйл ажиллагаа, данс, санхүүжилт, орлого зарлагыг шалгуулах тухай өргөдөл тус байнгын хороонд ирүүлсэнтэй холбогдуулан өргөдөл гаргагч иргэн Э.Цэрэндолгорыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан Монгол Улсад Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, тогтоомж байдаг гээд иргэн Э.Цэрэндолгорын хөндөж ирүүлсэн асуудал нь чухал болохыг онцолсон юм. Тэрээр, дэлхийн олон улс орнуудад шашны гаж урсгалуудыг хориглосон тохиолдол цөөнгүй байдаг гээд шашны буруу урсгалуудаас болж үндэсний аюулгүй байдал алдагдах, хүн амын амьд явах эрх зөрчигдсөн тохиолдол олонтаа гарсан хэмээлээ. Түүнчлэн, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар санал солилцохоор Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Үнэнбат, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Баяраа нарыг байлцуулж иргэн Э.Цэрэндолгортой уулзаж буйгаа дуулгалаа.

Иргэн Э.Цэрэндолгор, Мүүн хэмээх шашны гаж урсгал монгол оронд хориод жилийн турш бугшиж, хүүхэд, залуучуудын оюун санаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгуй цаашлаад хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа, мөнгө угаах зэрэг ноцтой зөрчлүүд гарч болзошгүй тул Хууль зүй болоод Боловсролын салбар, мөн Төрийн эрх барих дээд байгууллагын Өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг уулзалтын үеэр хэлсэн юм.

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Үнэнбат, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад шалгалт хийхээр тус газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэлээ.

Уулзалтаар, Байнгын хорооны дарга Ж.Батзандан өргөдөл гаргагч иргэн болоод холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонссоны дараа уг асуудлын хүрээнд тус Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын нэгдсэн чуулган эхэлмэгц нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ахахаха 2016-03-18 202.179.10.150

Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хүн бүр иргэн болгон хангагдсан нь нэн сайн ч,асуудал болгонд,тэрч байтугай төр засгийн удирдах албан тушаалтануудын авч хэрэгжүүлэж байгаа ажил,хэлж ярьсан бүхнийг байнга эсэргүүцэж,элдвээр харааж зүхэж,нэр хоч өгч,амныхаа зоргоор бурах болсон энэ зохисгүй гаж үзэгдлийг төр анхааралдаа авах цаг болсон байна,ялангуяа төр засгийн удирдлагуудыг хүзүүтэй хүзүүгүй,хятад монгол ***** элдвээр хэлж,бага насны хүүхэд залуучууд нийтээрээ орж уншдаг хэвлэл мэдээллээр харааж зүхэж байдаг энэ асуудал бол яав ч эрх чөлөө биш тул энэ талаар яаралтай арга хэмжээ авч дэг журам тогтоохыг шаардаж байна,гудамжинд шүлсээ хаяхыг хориглосон хууль гаргаад хэрэгжүүлэж болж байхад төр засагруугаа халдан элдвээр харааж зүхэж бусадыг төрийн эсрэг уриалан түрхэрч байгааг яагаад хуулиар хориглож болдгүй билээ.

Яааг зөв. Бас утаагаа арилгах хэрэгтэй 2016-03-18 202.21.106.160

ТӨР иргэдээ хамгааладаг бол, УТААГАА арилгах хэрэгтэй

zochin 2016-03-18 182.251.243.4

ene ursgal baidag bol delhiin busad ulsiin adil manai uls ch gesen horih heregtei heej gargahgui bol zugeer horiod nemergui sh dee

irgen 2016-03-18 70.88.136.198

zob gants zob yum bn xarin n yr dyn n cain baij MUUNiig xoriglox xeregtei. Zaluuchyydaa abrax xeregtei

Зочин 2016-03-18 122.201.24.214

МОНГОЛЫН ТӨРИЙГ БУЗАРЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ТА НАР ӨӨРСДӨӨ ШҮҮ ДЭА УБАААГИЙН ЖААЛАА

зочин 2016-03-18 103.229.121.152

Солонгос кино гаргах нэвтруулгийн багасгамаар юм. Залуучууд хоорондоо хэрэлдэж сураад бнаа.

Zochin 2016-03-18 124.158.107.20

Mash zuv uulzalt boljee.gadnii sahshin nertei gaj ursgaluudiig zegzleh zag ni bolson.

Энэ муу 2016-03-18 122.201.24.167

Энэ муу гадамжны улс төрч одоо тэгээд энэ асуудлыг шийдлэй юу. Гадманд байхдаа энэ өөрөө мүүний хууль бус хөдөлмөрийн мөлжилгын мөнгөөр санхүүждэг бсан биз. Том ах Элбэг нь Орооцолдсон байхад энэ муу юу шидэж, хэнээс хэнийг хамгаалах юм. Гацанийз айн.

Зочин 2016-03-18 70.112.213.148

Батзандан гэж бандаашны эрзээн юу хийсэн хүн бэ, бас л сайхан чалчаашдээ.

ИРГЭД ТӨРӨӨС БОЛГООМЖИЛ 2016-03-18 202.21.106.156

ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ. ТӨРИЙН ТЭРГҮҮН ЧИНЬ МҮҮНИЙСТ БОЛООД ҮРИЙН ШИНГЭНЧИН БОЛЧИХООД БАЙХАД ЮУН ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ. ИРГЭДДЭЭ ХАЛГААТАЙ ДАЙСАН МЭТ ТӨР БОЛЧООД БАЙХАД ИРГЭДЭЭ, ИРГЭД НЬ ӨӨРСДӨӨ ТӨРӨӨС ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЧООД БАЙНА.

ИРГЭД ТӨРӨӨС БОЛГООМЖИЛ 2016-03-18 202.21.106.156

ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ. ТӨРИЙН ТЭРГҮҮН ЧИНЬ МҮҮНИЙСТ БОЛООД ҮРИЙН ШИНГЭНЧИН БОЛЧИХООД БАЙХАД ЮУН ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ. ИРГЭДДЭЭ ХАЛГААТАЙ ДАЙСАН МЭТ ТӨР БОЛЧООД БАЙХАД ИРГЭДЭЭ, ИРГЭД НЬ ӨӨРСДӨӨ ТӨРӨӨС ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЧООД БАЙНА.