Гэр бүлийн хүчирхийллийн 126 дуудлага бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийллийн 126 дуудлага бүртгэгджээ

Гэр бүлийн хүчирхийллийн 126 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.12.15) нийт 1358 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 557 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 126 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 16, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгджээ.

Согтуугаар автомашин жолоодсон 28, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 92, хүний биед халдсан 29, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 239 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 70 тохиолдол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж