Covid-19: АНУ хоёр дахь вакцинаа батламжлах гэж байна | News.MN

Covid-19: АНУ хоёр дахь вакцинаа батламжлах гэж байна

Covid-19: АНУ хоёр дахь вакцинаа батламжлах гэж байна

Covid-19: АНУ хоёр дахь вакцинаа батламжлах гэж байна

АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакцин 94 хувийн үр дүнтэй, аюулгүй гэдгийг тус улсын хүнс, эмийн удирдах газраас мэдэгджээ. Тус газрын мэдээллээр 30 мянган хүн дээр явуулсан вакцины туршилт 94.1 хувийн үр дүнтэй гарсан байна.

Ингэснээр тус вакциныг АНУ-ын иргэдэд тарих зөвшөөрлийг олгох асуудал яригдаж эхлэв. Тус вакциныг батламжлах эсэхийг хоёр хоногийн дотор АНУ-ын хүнс, эмийн удирдах газрын удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх гэнэ. Хэрэв вакциныг албаныхан зөвшөөрвөл 24 цагийн дотор нийлүүлэлтийг эхлүүлэхээ компанийн албаныхан мэдэгджээ. 2010 онд байгуулагдсан “Moderna” компанийн хувьцаа вакцины туршилт эхэлснээс хойш энэ онд 700 хувиар өссөн байна.

Өмнө нь АНУ, Германы компаниудын хамтарсан  “Pfizer-BioNTech” вакциныг тус улсад батламжилж, вакцинжуулалтыг эхлүүлсэн юм. Жон Хопкинсын их сургуулийн мэдээллээр АНУ-д цар тахлын улмаас 300 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж