Хятад ногоо Монголын хэрэглээний 80 хувийг эзэлдэг | News.MN

Хятад ногоо Монголын хэрэглээний 80 хувийг эзэлдэг

Хятад ногоо Монголын хэрэглээний 80 хувийг эзэлдэг

Хятад ногоо Монголын хэрэглээний 80 хувийг эзэлдэг

Хүнсний хэрэглээгээ дотоодоос хангах  нь үе, үеийн Засгийн газрын нэг бодлого байсан. Тиймээс хүний ногоо тарьдаг хүмүүсийг төсвийн сангаас дэмжиж, санхүүжүүлсээр ирсэн. Хүнсний ногооныхоо 60 хувийг дотоодоосоо хангадаг гэж салбарын яамны статистик судалгаа байдаг ч хөл хорьж, хил хаангуут нарийн ногоо тасарсан гэх шүүмжлэл  гарсан.   Ямар сайндаа л  цахим орчинд  “Хил хаагдахад монголд тарьсан нарийн ногоо тасардаг” хэмээн иргэд  хошигноод амжсан.   Энэ талаар “Асрал” агропаркийн захирал Х.Алтанцацралттай ярилцлаа. 


-Нарийн ногоо ховордоход юу нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?

-Өргөст хэмх, улаан лооль,  бууцай, салатны навч, яншуй болон бусад навчит ногоонууд зэх зээлд үзэгдэхээ байсан. Байгаль орчин цаг уурын нөхцөлөөс шалтгаалаад зуны хүлэмжүүдийн бүх тариалалт зогссон. Монголд гарын таван хуруунд багтахаар цөөхөн өвлийн хүлэмж ажиллаж байгаа. Ерөнхийдөө жилийн дөрвөн улиралд ногоо тарих аж ахуй сүүлийн хэдэн жил хөл дээрээ тогтох гэж хичээж явна. Хамгийн гол нь Монголын цаг агаарын эрс тэс уур амьсгалд нарийн ногоо тарих хүндрэлтэй. Зарим нутгаар шөнөдөө -30 градусаас дээш хонож байна.  Нарийн ногоо тариална гэдэг нь амьд ургамлыг ургуулна гэсэн үг.  Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг нарийн ногоо нь дулаан, чийг бусад арчилгаа нөхцлийг хамгийн ихээр шаарддаг. Өвлийн улиралд амьд ургамлыг ургуулахын  тулд өвлийн хүлэмж, дулааны хангамж бусад дэд бүтэц шаардагдана. Үүнээс гадна өдөр тутмын арчилгаа сэтгэл зүтгэл шаарддаг. Монгол орны нөхцөлд 6-9 сарын хугацаанд нарийн ногоо  ургуулах боломжтой. Нарийн ногоо нь ил талбайд тариалдаг төмс, лууван болон бусад ногоог  бодвол удаан хугацаанд зооринд хадгалах боломжгүй. Ерөөсөө өдөр тутамд шинээр нь хэрэглэж байж хүнд хэрэгтэй шим тэжээлээ өгдөг. Хоёрдугаарт өвөл нарны элч муу учраас өндөр хэмжээний дулаан, чийг, нарны гэрэл шаарддаг өргөст хэмх, улаан лоолийн  ургах хугацаа болон жимс нь боловсрох гэж их уддаг.  Жин нь хүртэл багасдаг. Энэ жил өвлийн улиралд нарийн ногоо тариалахад төрийн бодлого шийдвэртэй холбоотой бэрхшээл, хүндрэл  гарсан.

-Ямар?

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд манай хүлэмжийн аж ахуй бий. Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор түүхий нүүрсийг энэ жилээс эхлэн хэрэглэхийг бүр хориглосон.  Ингээд шахмал түлш түлж хүлэмжийн дулааны асуудлыг шийдэхээс өөр аргагүйд хүрсэн. Харамсалтай нь шахмал түлшний элч нь  шөнөдөө -30 градус хүрч байгаа энэ үед хүлэмжийг шаардлагатай дулаанаар хангаж чадахгүй байна. Үүнээс болоод хүлэмжээ хөлдөөсөн. Ерөнхийдөө 1000 метр квадрат талбайг халаах зууханд шахмал түлшний элч нь хүрэлцэхгүй байна гэсэн үг.  

Тиймээс байгаль цаг уур болон бусад хүчин зүйлүүдээс улбаалан монголын зах зээлд нарийн ногоо хомсдсон.  Ялангуяа Монголд ургуулсан өргөст хэмх, улаан лооль дууссан.

Навчит ногооны хувьд зуны улиралд үр суулгаад 30-35 хоногийн хугацаанд хураадаг байсан бол  одоо өвөл болж нарны элч буурсан учраас 50-иас дээш хоногт гарч байгаа. Өнгөрсөн дөрвөн жил түүхий нүүрс түлээд шинэ жил, цагаан сарын үеэр нарийн ногоонуудаа худалдаж байсан. Тиймээс амьд ургамал тарьж байгаа аж ахуй нэгжүүдийг төр  тусад нь анхаарч шийдвэртээ уян хатан хандах хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна. Хэрэв төрийн зохицуулалт сайн бол өвлийн улиралд бүх төрлийн нарийн ногоог тарьж ургуулах боломж бүрэн байгаа.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр Хятадаас оруулж ирсэн нарийн ногооноос Монголд тарьсан нь илүү үнэтэй байдаг. Гэтэл хэрэглэгчид хямд үнийг нь сонгоно. 

-Хүмүүс “Хил хаасантай холбогдуулаад монгол ногоо байхгүй болчихлоо” гээд байна. Ер нь  зах зээлд шилжсэн 30 жилийн хугацаанд хятад  ногоо Монголын хэрэглээний 80-аас дээш хувийг эзэлсээр ирсэн.

Хятад ногоог худалдаалдаг дэлгүүр,зах, худалдааны төвүүд байнга монгол ногоо гэж худлаа хэлж иргэдийг хуурдаг.Энэ нь хил хаасантай холбогдуулан ил болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд монголчууд  эрүүл мэнддээ анхаарч  нарийн ногоо хэрэглэх нь ихэссэн. Нарийн ногооны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахын тулд төрийн дэмжлэг бидэнд  хэрэгтэй байна. Жилийн дөрвөн улиралд ажилтай, орлоготой байх ганц арга нь өвлийн хүлэмжийн аж ахуй юм. Гадаа -30 градус байхад дотор + 20 градус байх хүлэмжид мэдээж  багагүй хөрөнгө, мөнгө  шаардагдана. Бүгд зээл хөөцөлдөөд явж байгаа ч бүтэхээсээ бүтэхгүй нь их. Харин яагаад монгол ногоо үнэтэй байдаг вэ гэхээр бид нар химийн болон янз бүрийн бордоо хэрэглэдэггүй. Монгол ногоочид  байгалийн жамаар нь органик ногоо тарьдаг. Хятадаас ирсэн ногооны дундаж үнээр л  борлуулалт хийдэг шүү дээ. Дэлхий даяар органик, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнийг эрхэмлэж, хэрэглэж байхад манайхан импортын химийн хольцтойг нь  худалдан авдаг.  Тэгсэн мөртлөө Монголынхоо цэвэр бүтээгдэхүүнийг хямдхан байх ёстой хэмээн үнэгүйдүүлдэг. Үүнтэй хамт монгол хүний ур ухаан, хөдөлмөр бүтээлийг давхар үнэгүйдүүлж байгаа юм.

Тэгвэл таны ажиллаж буй салбарын тань өнөөгийн нөхцөл байдал ямар байна гэж  дүгнэж байна вэ?

-Хятад ногооны гарал үүсэл нь тодорхойгүй. Бээжингээс нааш тарьж, зардаг газар байхгүй. Цаашаа дулаан газарт тарьсан ногоог Бээжинд түгээж, түүнийг нь Өвөрмонгол ченжүүд авна. Барсын ченжүүд Эрээнээс татна, түүнийг нь жижиглэнгийнхэн авч дэлгүүрүүд, аймгууд руу явуулна гэх жишээтэй. Жимс, ногоо энд ирэх хүртлээ 7-10 хононо. Аль болох хямд тээврээр нааш ирж байгаа учир хадгалалт, тээвэрлэлтийн горим алдана. Тэгэхээр 7-10 хоноод 4-5 гар дамжаад ирж буй хүнсний ногоо ямар байх уу. Дээр нь ямар үрээр, юугаар бордож, яаж тарьсан, хэрхэн хураасан, хэрхэн тээвэрлэж ирсэн гээд асуудал гарч байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-16 202.55.188.91

Сосорбурам минь барам шиг юм аа. Дулааны илч гэж бичдэг болохоос элч төлөөлөгчийн 'элч'-ийг буруугаар ашиглаад явдаг хэцүү хүн бна даа

Avatar

Зочин 2020-12-16 66.181.189.78

Зальтай этгээд шүү,энэ Алтанцацрал.юу ч гэж шааж мэднэ.хүн хулхидсаар байгаад хүлэмж нь хөлдөж л дээ

Avatar

Зочин 2020-12-16 58.123.56.14

Ногоогоо тарьж чадахгүй арчаагүй үндэстэн. Гадаах нь гэртээ ороогүй гэр дэх нь гэдсэндээ ороогүй тийм л арчаагүй

Avatar

Боги 2020-12-16 202.126.90.2

Хитад ногоо зүгээрдэ. Хоосон бж худлаа маяглаад л

Avatar

Зочин 2020-12-16 58.123.56.14

Үр муу х***а

Avatar

Зочин 2020-12-16 58.123.56.14

Үх муу данжаад

Avatar

irgen 2020-12-16 202.9.40.45

uls hunsnii nogoo uildverlegchidee demjihgui baigaa, jil bur baahan mongo gargalaa gedeg bolovch ezedde ochihgui alga boldog, hongololttei geheesee iluu banknii huugeer sanhuujdeg, baahan chenj gej hujaagiin mongoor hudaldan avalt hiisen novshnuud irgediin tarisan nogoo zoriud uniig ni unagaad ediin zasgiin huvid horlodog, mon tarialaltiin ued hil gaaliar hujaa nogoo oruulahgui gedeg bolovch ali hediin hujaa nar oruulj ireed dartsan baidag zergees shaltgaalan hogjdoggui.

Avatar

Зочин 2020-12-16 122.201.22.245

negent hereglee baigaa uchir nariin nogoo jimsee tarhi heregtee olon ajiliin bair bii bolon orhigdson salbar shuu mongotoo humuus hadgalamjind mongoo huuleh durtai ene salbar tiim amar bish demjih heregtee

Avatar

Irgen 2020-12-16 64.119.26.106

Mongold urguulsan nariin nogoo gej bhgui naimaachid dandaa l hudlaa yridag.Bid urd ni nariin nogoogui bolood l bsan hyatadiin goroor yahiin be.Zun namar devshliin ulasn looli,urgust jemhee hereglechihed l bno doo.

Avatar

Дамба и 2020-12-16 122.201.31.217

Ногооны асуудлаа иргэн бүр өөрсдөө шийдэе Тариаланчидаа дэмжицгээе, монгол ногоогоо идье гэсэн хаа байна.Өвлийн хүлэмжтэй нэг нөхөр сайжруулсан түлшнээс.болоод ногоо хөлдчихлөө.гээд уйлагнаад бсан.Зун,намар алга.дарам газар тарьсан ногоогоо сайн идэж витаминжуулалтаа аваад,өвөл хаварт махаа идье Хятадын усан ногоо цаашаа.

Avatar

ta taivan, tanii tolgoi shoovon 2020-12-16 202.9.46.106

buh delhii ongoloos hyamd shvv, zuvhun himiin bordootoi hyatad hyamd, bordoogui mongol nogoo unetei bh yostoi gej ulihaaa bolih heregtei. delhiin undur hugjiltei, undur urtugtei ulsad ch organic nogoo chin mongoloos hyamd bdg yum za.

Avatar

Монголд Еврей айл бсан бол 2020-12-16 103.57.95.76

Монголд 100 айл Еврейчүүд байсан бол жилд 3 удаа ургац авах байсан биз Монголчуудын олонхи Юм л болгон шалтаг бэрхшээл хэлнэ эсвэл буруугаа нүүдэлчин мал аж ахуйд тохно

Avatar

зоригтой алхам хиймээр 2020-12-16 66.181.189.144

орхон говь хэрлэн говь төсөлийг хэрэгжүүлж усан цахилгаан станцийн хямд эрчим хүчээр л хангавал хүлэмжийн аж ахуй хөгжиж бид эрүүл хүнс иднэ.Даан ч эсэргүүцдэг гадны дотоодын гар хөлнүүдээс болоод 30 жил боллоо.

Avatar

жинхэнэ хавдар шүү дээ 2020-12-16 66.181.189.144

хятдаас ирж байгаа нарийн ногоо нэртэй химийн бодис шүү дээ тэр чигээрээ хавдар өвчний үүр уурхай

Avatar

Зочин 2020-12-16 192.82.77.146

Naadah chine eregchin gi chii, ulaan hulhi gardaa, hulemjiihen dundaa yamar ch ner hundgui n****, har l a l raa humuusiin mungiig uguuchee, estoi buzar no vsh

Avatar

Зочин 2020-12-16 66.181.184.207

Ene avgai tuuhii nuurseer hulemjee halaaj nogoo tarij bidend zarsh yum gene gutslaa sht

Avatar

Зочин 2020-12-16 202.126.88.143

Мах байхад тэр өвс хэрэггүй.

Avatar

Amar 2020-12-16 124.158.67.34

Цахиагийн Элбэгновш сонсож бай.Чи ямар мөнгөөр гадны Казинод мөрийтэй тоглодог болтлоо баяжсан юм бэ? Чи яагаад УИХ дээр Эрдэнэт үйлдвэрийг ямар ч ашиггүй болж мөнгө нэхдэг л үйлдвэр болсон гэж худлаа ярьсан юм бэ? Зөвхөн энэ хоёр л чам шиг хогийн новшийг насаар нь хориход хангалттай шалтгаан. Монголын ард түмэн чам шиг тэнэг биш шүү.

Avatar

Нүүдэлчин 2020-12-16 139.5.217.252

Ийм учраас монголчууд үеийн үед нүүдлийн мал маллаж амьдарсаар ирсэн. Газар тариалан ч үр ашиг багатайгаар жил бүр улсаас татаас авсаар ирсэн. Хүн цөөтөй байгаа шалгаан нь бас цаг уур, нүүдлийн тархай бутархай амьдралтай холбоотой.

Avatar

Зочин 2020-12-16 69.246.200.36

Gitduudiin Mongolchuudiig yu ch hiilgej surgahgui yu ch hiij chadahgui bailgah sonirhol shuu dee. Ingeed nariin nogogooroo haraat bolvoo hoorhii, aris shir nooluuriig ni ali hediin deeremdchihsen. gitduud avbal avna avahgui bol Mongolchuud umhiiruuleed hayaj baisan biz dee. karmaan dahi mongoor chin toglood ooriin bolgochood hodoodoor chin toglood ehlehed Mongolchuud sohorno doo gej medej baigaa tsaaduul chin.

Avatar

uher 2020-12-16 66.181.161.32

Jinhene liuvarchin gardaa

Avatar

zochin 2020-12-16 66.181.167.246

Zuv ene huniig demjmeer sanagddag iim buteelch humuusee turuus demjeechee

Avatar

Өвгөн Балдан 2020-12-16 122.201.31.167

Хятад ногоо хүнсний хэрэглээний 80 хувийг эзэлдэг гэвэл хамгийн эндүүрсэн тоо шүү. Ийм тэнэг статистик хэн гаргаж ирснийг олж тогтоож хариуцлага тооцох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж