“Хөдөлмөрийн үндэсний нам”-ын даргаар Б.Найдалааг бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд Шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
Эргэн сануулахад С.Ганбаатар “Манай нам дотор байсан урвагчид хууль бусаар Г.Найдалааг намын дарга болголоо. Тиймээс бид дүрмийнхээ дагуу бүх маргаанаа эцэс болгосон. Намын Төв хорооны хурлыг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж Г.Найдалааг албан үүргээс нь чөлөөлсөн. Тиймээс Улсын Дээд шүүхэд хандана” гэж мэдэгдсэн. Харин Г.Найдалаа “С.Ганбаатар хууль дүрмээ зөрчиж намын дарга болсон” хэмээн Улсын дээд шүүхэд ханджээ. Тэдний өргөдлийг УДШ өнөөдөр хэлэлцлээ. Шүүх хуралдаанаас нэг намаас хоёр даргын нэр бүртгүүлэх хүсэлт нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс Б.Найдалаа, С.Ганбаатар нарын намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг түдгэлзүүлжээ.
Иймд ХҮН-ын даргаар ажиллаж байсан С.Боргил албан тушаалдаа хэвээр үлдсэн аж.
Т.НОМИН