Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Раднаабазарын Сүхбатад хошууч генерал цол хүртээв.

Мөн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Гүрсэдийн Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын дарга хурандаа Мягмарсүрэнгийн Эрдэнэдалай нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ.

Цэргийн дээд цол хүртсэн Р.Сүхбат, Г.Сайханбаяр, М.Эрдэнэдалай нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулан өгсөн юм.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баяр тохиож байгаа энэ өдөр генерал цолтнуудын тоо гурваар нэмэгдлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж