Ж.Ганбаатар: Мөнгөний бодлогын хүүг 3 хувьд хүргэх шаардлагатай | News.MN

Ж.Ганбаатар: Мөнгөний бодлогын хүүг 3 хувьд хүргэх шаардлагатай

Ж.Ганбаатар: Мөнгөний бодлогын хүүг 3 хувьд хүргэх шаардлагатай

Ж.Ганбаатар: Мөнгөний бодлогын хүүг 3 хувьд хүргэх шаардлагатай

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Цар тахлын үед төр засгийн зүгээс өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэр оновчтой шийдэл гэж та бизнес эрхэлж байсан гишүүний хувьд харж байна вэ?

 -Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлд Засгийн газар УОК, НОК муу ажилласан гэж хэлэхгүй. Чадлаараа л ажиллаж байна. Бусад улс орнуудтай адил өвчний тархалтыг барихын тулд хөл хориог өнгөрсөн хугацаанд тогтоолоо. Хөл хорионоос үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл манайд хүндхэн цохилт болсон нь үнэн. Сангийн сайд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын хэлж байгаагаар бол “Зөөлөн газардаж байна” гэж хэлж байгаа. Хөл хорио ААН-үүдэд 80-90 хувийн хүнд цохилт өгсөн. Ялангуяа аялал жуучлал дагасан үйлчилгээний салбарууд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байлаа.

УИХ-ын даргын захирамжаар Цар тахлын үед нийгэм, эдийн засгийг хүндрэлийг давах гурван ажлын хэсэг байгуулагдсаны нэг ажлын хэсгийг нь миний бие ахлаад ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хөл хориог сулруулах мөн иргэдийн зээлийн хүүг гурван сараар тэглэх, хадгаламжийн хүүг зогсоох зэрэг саналуудаа илэрхийлж байсан.

Манай ажлын хэсэг хуралдаж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тодорхой саналуудыг хүргүүлснийг та бүхэн мэдэх байх. Хямралын энэ үед иргэд бага хүүтэй зээл хүсч байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гээд хөл хорионоос өмнө зээл авчихсан иргэд, ААН-ийн хувьд өөрөөс шалтгаалахгүйгээр тухайн бизнес нь гацсан байдалтай өдрөөс өдөрт улам хүндэрч байна. Энэ тохиолдолд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Монголбанкнаас 230 тэрбум төгрөгийг 6.5 хувийн хүүтэй санхүүжилт банкуудад олгож эхэлсэн. Энэ нь цаашаа арилжааны банкнуудаас зээлдэгч рүү очихдоо зээлийн хүү жилийн 10.5 хувиас ихгүй байх юм. Өөрөөр хэлбэл, энэхүү репо санхүүжилтийн хүрээнд арилжааны банкуудын сайн зээлийг Монголбанк үнэт цаасжуулан, худалдаж авч арилжааны банкуудад урт хугацааны санхүүжилт олгож байгаа гэсэн үг.

Анх удаа зах зээлд нэвтрүүлж буй урт хугацаатай репо санхүүжилт бодит сектортоо хүрч байгаа эсэх нь хамгийн чухал. Үүнд Эдийн засгийн байнгын хороо хэр анхаарч байна вэ?

 -Тэгэлгүй яахав. Эдийн засгийн байнгын хорооноос барьж байгаа гол чиглэл бол дээрх санхүүжилтээр аль болох өмнө нь авсан өндөр хүүтэй хуучин зээлүүдийн жилийн хүүг 10.5 хувь руу бууруулахыг хүсч байгаа. Өмнө нь зээл аваад бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн хүмүүсийг энэ үед анхаарах нь чухал шүү дээ. Харин шинээр олгохдоо 300 сая төгрөг хүртэлх зээлийг үйлчилгээний салбарынхан, 1 тэрбум төгрөг хүртэлх зээлийг экспортод чиглэсэн үйлдвэрийн салбарынханд олгогдоно.

-Урт хугацаатай репо санхүүжилтээр энэ онд хэдэн төгрөг олгогдсон бэ? Ирэх онд энэ санхүүжилтийн хэмжээ ямар байх бэ?

 –2020 онд 230 орчим тэрбум төгрөг олгогдсон бол 2021 онд нэг их наяд төгрөгийг репо санхүүжилтэд зориулахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг зөөллөхөөр энэхүү арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна.

-Бодлогын хүүг 6 болгож бууруулсан нь Монголбанкны зүгээс хийсэн нэлээд зоримог алхам байлаа. Ингэж буулгаснаар ямар үр дүн гарна гэж тооцоолсон бэ?

 -Монголбанкны үүрэг бол зах зээлд мөнгөний олдоц их байх уу бага байх уу гэдийг мөнгөний бодлогоороо дамжуулж шийддэг байгууллага. Бодлогын хүү өндөр байх хэрээр арилжааны банкууд зах зээлээс мөнгөө татна, эсрэгээр мөнгөний бодлого бага хувьтай байхад банкууд эх үүсвэрээ үнэт цаасанд байршуулбал өөрсдөө алдагдал хүлээх учраас эх үүсвэрээ чөлөөлж зах зээл рүү гаргана. Энэ талаас нь бодож мөнгөний бодлогын хүүг зургаан хувь болгож бууруулсан. Гэтэл зах зээл рүү гарах ёстой мөнгө нь буцаад Төв банкинд улам нэмэгдээд байгаа нь сайн үзүүлэлт биш.

Өнөөдөр төв банкинд 7.2 их наяд төгрөгийг үнэт цаас хэлбэрээр арилжааны банкнууд байршуулсан байна. Энэ мөнгийг чөлөөлж зах зээл рүү гаргахыг зорьсон. Гэтэл эсрэгээрээ банкууд эх үүсвэрээ зах зээл рүү гаргахад хойрго хандаж байна.

Үүнд арилжааны банкуудыг шууд буруутгах боломжгүй юм. Эдийн засаг хумигдаж, зах зээл зогсонги энэ үед шинээр зээл авах хүмүүсийн тоо буурч, арилжааны банкууд шинэ зээл гаргах сонирхол нь багассантай ч холбож үзэх ёстой юм.

-Энэ 7.2 их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой гэсэн үг үү? Та тодруулж өгнө үү.

-Төв банкны бодлогын хүү 6 хувь гэдэг өндөр тоо. Мөнгөний бодлогын хүү нь зургаан хувь байдаг улс дэлхийд цөөхөн. АНУ-д гэхэд мөнгөн бодлогын хүү нь 0 хувь байх жишээтэй. Арилжааны банкууд нь Төв банкиндаа мөнгөө хадгалуулаа гэхэд мөнгийг нь хадгалсны төлөө хураамж авдаг. Цаашид мөнгөний бодлогын хүүг гурван хувь хүртэл бууруулах шаардлагатай. Ингэж байж Төв банкнаас арилжааны банкуудын эх үүсвэр чөлөөлөгдөнө. Банкуудын эх үүсвэрийн 7.2 их наяд төгрөг Төв банкид зүгээр хэвтэж байх бус иргэд, ААН-үүдийн гар дээр очиж эдийн засгийн эргэлтэд орох нь өнөөдөр хамгийн чухал. Хоёрдугаарт, Засгийн газар сайн нөхцөлтэй үнэт цаас гаргах хэрэгтэй.

"ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭТ ЦААС ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"

-Яагаад Засгийн газар үнэт цаас гаргах шаардлагатай гэж?

 -Дээр хэлсэнчлэн, Төвбанкинд арилжааны банкуудын 7.2 их наяд төгрөг байршихаас гадна тухайн банк бүрт тодорхой хэмжээний мөнгө байгаа. Зах зээлд эргэлдэхгүй царцанги байгаа эдгээр сул мөнгийг чөлөөлөх ёстой. Хөдөлгөөнд оруулахын тулд Засгийн газар үнэт цаас гаргах шаардлагатай байна. Засгийн газар үнэт цаас гаргаснаар арилжааны банкууд эх үүсвэрээ Төв банкин дээр үнэт цаас хэлбэрээр байршуулах уу эсвэл Засгийн газрын бондыг авах уу гэдэг сонголтыг хийнэ. Их хэмжээний мөнгөнд нэг хувийн хүүний зөрүү маш өндөр. Банкуудын 7.2 их наяд төгрөгийн эх үүсвэр Засгийн газрын үнэт цаас руу шилжвэл энэ мөнгийг Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ гэсэн үг.

Гэхдээ бондын мөнгийг арилжааны банкуудаар дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэж би хувьтай үзэхгүй байна. Яагаад гэвэл банкуудыг дэмжсэн бодлого болох, эсхүл тэгж ойлгогдож магадгүй юм. Засгийн газрын тусгай сангууд олон бий. Энэ сангуудаар дамжуулж ААН, бизнес эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй зээл олгож болно шүү дээ. Арилжааны банкуудаар дамжуулбал, зээлдэгчид очихдоо шаардлага, нөхцөл, хүү нь өндөрсчихдөг. Жишээ нь, 100 сая төгрөгийн зээл авахын тулд 200-300 сая төгрөгийн барьцаа хөрөнгө шаарддаг гэж иргэдийн хэлдэг шүүмжлэл үнэний ортой. Тиймээс эдийн засгийн энэ хүнд үед төр хариуцлагаа хүлээгээд Засгийн газрын тусгай сангаараа дамжуулах нь зөв болов уу гэж бодож байна.

-Та энэ саналаа Засгийн газарт илэрхийлсэн үү?

-Сангийн сайдад хэлсэн. Сангийн сайдын хувьд эрс эсэргүүцээгүй. Хувилбар байж болно, нөхцөл байдлыг харъя гэсэн гэсэн байр суурьтай байна лээ.

 -Хадгаламжийн хүүг тэглэх саналыг та Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан. Эдийн засагчдын хувьд “Хадгаламжийн хүүг тэглэснээр сүүдрийн эдийн засаг бий болох эрсдэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлдэг?

-Банкны системд нэг тэрбумаас дээш хадгаламжтай харилцагч нийт хадгаламж эзэмшигчдийн маш бага хувийг эзэлдэг. Үлдсэн нь 10-100 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэсэн мэдээллийг Монголбанкнаас өгсөн. Миний зүгээс 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчдын хүүг нь гурван сар тэглэе гэсэн саналыг байнгын хорооны хуралдаанаар гаргасан. Банкны секторынхоны хувьд арай өөр байр суурьтай байдаг. Төрд мөн банканд итгэх итгэл суларна гэж банкны салбарынхны хэлдэг нь бас бодох л зүйл. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь үнэн. Хадгаламжийн хүүг бууруулах ёстой. Мөнгөө банканд хадгалуулаад мөнгө хүүлдэг байж болохгүй. Хадгаламжийн хүү, зээлийн хүү өндөр байх эсэхтэй шууд хамааралтайг хүн болгон мэдэх болов уу. Хүн хөдөлмөрлөдөг байх ёстой л гэдэг зарчмыг би баримталдаг.

-Ерөнхийлөгчийн зүгээс ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж аваагүй. Төсөвт тодотгол хийх нь цаг хугацааны асуудал болж байна. Төсөв тодотгох асуудалд Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байна вэ.

-Он гаргаад төсвөө тодотгож таарна. Гагцхүү хэзээ вэ гэдэг нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарах байх.

-Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулж Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах хуулийн төслөө яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад хандсан. Та үүнийг дэмжиж байгаа юу?

 –Энэ асуудалд олон талаас нь судалгаатай хандаж, улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй. Монгол Улсын баялгийн мөнгө дотоодын банкаар дамжих ёстой гэдэг нь зарчмын хувьд бол зөв. Нөгөө талаасаа Оюутолгойн төслийн гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргүүд нэг талтай байсныг харуулна. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг өмнөх парламентад хамтатган хэлэлцэхээр болж өнгөрсөн хавар Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.

Гэхдээ энэ хуулийн үндсэн зорилго нь Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах гэхээс илүүтэй валютын харилцааг зохицуулахад чиглэгдэж байгаа. Валютын зөв тогтолцоог бий болгож, валютын ханш, төгрөгийн үнэгүйдлээс хамгаалахад энэ өргөн барьсан хуулийн төсөл чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-16 122.201.22.164

Энэ бизнес хийдэг хүмүүсийг гаргахгүй байж болдоггүй юм байх даа. Дандаа өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарч байх юм.

Avatar

Irgen. 2020-12-16 64.119.22.63

Ene tenegiig ovoo yum bolov uu gej bodson ovooltson b**s baij. 3% bolgochuul togrog chini tsaas bolnosht malaaa !!!

Avatar

Ол 2020-12-16 139.5.216.119

Энэ дух ямар ч тооцоо байхгүй дураараа бурж байна. 3% болговол доллар 5000 гарах биз. Өөрөө олон жил банкинд хэдэн тэрбумаар нь хадгаламж хийж хүүлсэн

Avatar

zov 2020-12-16 64.119.23.122

БОДЛОГЫН ХҮҮ ТЭГ БАЙДАГ АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙГАА НЬ БОДЛОГЫН ХҮҮ БАГА БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ Л БАЙНА ,БОДЛОГЫН ХҮҮ БАГА ЗЭЭЛИЙН ХҮҮ БАГА БАЙЖ ДОТООДЫН БИЗНЭСҮҮД ДОТООДООСОО САНХҮҮ ОЛОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ ӨНӨӨДӨР БҮХ ТОМ БИЗНЭСҮҮД ГАДААДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС БОССОН БӨГӨӨД АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ НЭМҮҮ ӨРТӨГ НЬ ГАДАГШАА ЯВЧААД БАЙГАА ЖИЛИЙН 36 хуийн хүүтэй зээлээр яаж бизнэс босгох вэдээ ЖИЛИЙН 3 ХУВЬ БОЛ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ИДЭВХЖИЖ ТӨГРӨГИЙН ХАНШ ЧАНГАРАХД ДЭМТЭЙ ГАНБААТАР ГИШҮҮНИЙГ Л ИХ ДЭМЖ

Avatar

zov 2020-12-16 64.119.23.122

ih uhaantai yarilaa ajil hiij bish hen ih mongotei ni hadgalamjindaa baigaa mongoo huuleed baina

Avatar

Зочин 2020-12-16 202.21.108.243

1 жилий дотор хангалттай сайн буулгалаа. Эмч өдөрт 1-ээр 30 ш эм сарын турш уугаарай гэж өгөхөд нэгмөсөн бөөнөөр нь залгивал юу болох вэ? Үүнтэй адил эдийн засаг, банкны салбарт огцом шийдвэр гаргавал сүйрнэ л гэсэн үг дээ.

Avatar

Зочин 2020-12-16 150.129.142.206

Ухаантай царайлсан сөлийсөн дурак

Avatar

Зөв 2020-12-16 59.153.115.141

Их зөв сэтгэлтэй гишүүн шүү

Avatar

Gan 2020-12-16 119.40.98.177

Эдийн засгийн мэдлэг сайн хүнээр эдийн засгийн байнгын хороог удирдуулмаар байна. Бодлогын хүүг төв банк тогтооход хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Энэ хүү маш чухал. Хэн нэгэн дураар өөрчлөх боломжгүй

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-12-16 202.9.47.22

БОДЛОГЫН ХҮҮ ТЭГ БАЙДАГ АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙГАА НЬ БОДЛОГЫН ХҮҮ БАГА БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ Л БАЙНА ,БОДЛОГЫН ХҮҮ БАГА ЗЭЭЛИЙН ХҮҮ БАГА БАЙЖ ДОТООДЫН БИЗНЭСҮҮД ДОТООДООСОО САНХҮҮ ОЛОХ БОЛОМЖ БҮРДЭНЭ ӨНӨӨДӨР БҮХ ТОМ БИЗНЭСҮҮД ГАДААДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС БОССОН БӨГӨӨД АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ НЭМҮҮ ӨРТӨГ НЬ ГАДАГШАА ЯВЧААД БАЙГАА ЖИЛИЙН 36 хуийн хүүтэй зээлээр яаж бизнэс босгох вэдээ ЖИЛИЙН 3 ХУВЬ БОЛ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ИДЭВХЖИЖ ТӨГРӨГИЙН ХАНШ ЧАНГАРАХД ДЭМТЭЙ ГАНБААТАР ГИШҮҮНИЙГ Л ИХ ДЭМЖ

Avatar

Заг 2020-12-16 202.9.46.9

Попорч байгаад банкаа дампууруулж улсаа сүйрүүлэхвийдээ. Бодлогын хүүг 3 болговол төгрөг маань цаас болж хариуцлагыг нь попууд хүлээх юм болов уу ард түмэн нуруундаа үүрэх болно

Avatar

keke 2020-12-16 202.21.108.212

ЖДҮ-гээр дамжуулаад баахан мөнгө тараах нь дээ. Банкаар дамжуулсан дээр. ЖДҮ-дээр улстөрчдийн нөлөө их наад зах нь ЖДҮ-гийн захиралдаа Сайд нь чиглэл өгөөд л шууд зээл гаргана ш д. Дээр нь боловсон хүчний асуудал хэцүү Улсын угаас үнэгүй, эзэнгүй байдаг ш т. Нэг нөхөр бааахан самар самарчихаад л алга болдог ш т. Харин хувийн сектор тийм биш хичнээн 10, 20 жил болж байж босгосн бизнесээ хэн дампууруулахыг хүсэх юм байна. ЭНэ Ганбаатар ямар боловсролтой хүн юм болоо Лав Эдийн засагч бишээ…

Avatar

Зочин 2020-12-16 103.111.68.3

"Бодлогын хүү өндөр байх хэрээр арилжааны банкууд зах зээлээс мөнгөө татна, эсрэгээр мөнгөний бодлого бага хувьтай байхад банкууд эх үүсвэрээ үнэт цаасанд байршуулбал өөрсдөө алдагдал хүлээх учраас эх үүсвэрээ чөлөөлж зах зээл рүү гаргана. Энэ талаас нь бодож мөнгөний бодлогын хүүг зургаан хувь болгож бууруулсан" юм бол Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогод имфляцийг хэд гэж тодорхойлсон нь хамаагүй байх уу. Мөн бодлогын хүүг 6% болгосон нь Банкны эздийн ашгийг улам баталгаажуулсан үйлдэл

Avatar

Зочин 2020-12-16 73.153.188.19

Эдийн засгийн А үсэг мэдэхгүй наймаачин ийм юм ярьж байж энэ орныг сүйрүүлсний дараа ямар хариуцлага хүлээх бол. Юу ч мэдэхгүй дүр эсгээд зугтах байр даа.

Avatar

зочин 2020-12-16 66.181.181.198

 Чихэр б**в зардаг шиг ойлголт биш л дээ.за тэгээд юу сайхан мэдэмхийрэх сайхан.

Avatar

Зочин 2020-12-16 202.9.40.50

Zuv bna huu buurch bj ediin zasag huginu taniig demjij bgaa shuu BGD n irgen

Avatar

иргэн 2020-12-16 202.70.34.70

Оюутолгойн борлуулалтын орлогыг Монголын банкуудаар дамжуулж төгрөгийн ханш уналтыг зогсоох хэрэгтэй,, өөрөөр хэлбэл дотоодод орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг.

Avatar

иргэн 2020-12-16 202.70.34.70

Ерөнхий сайдаасаа эхлээд төр засгийн шийдвэр гаргагчид нь өндөр хадгаламжтай болохоор банкны хүүг бууруулдаггүй байх. Уул нь энэ үед 0 байх ёстой гэж үзэж байна. Зарим оронд бүүр хасах хүү тооцож байгаа байх шүү. Энэ нь хадгалуулсан мөнгөндөө шимтгэл төлнө гэсэн үг. Ингэж байж мөнгөө дарж хэвтэхгүй, эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг.

Avatar

зочин 2020-12-16 122.201.19.99

Иргэдийн хадгаламж руу дайрахаас өөр эдийн засгийг сайжруулах арга онол алга уу, эрхэм
гишүүн сайн ажиллах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-12-16 122.201.22.245

ajil mash ih baina jisheen nariin nogoo jimesnii aj ahuig utgaaran hogjuuleh aris shir nehii noos nooluuriin salbariig suu suun buteegdehuun mah bolovsruulah odoo baigaan denduu ydaruu ymarch demjleg baihgui mongtoo garuud sonirhohgui mongoo bankand huuleed hevteh durtai tiim uchiraas zasag anhaarlaa handuulan uu

Avatar

Зочин 2020-12-16 139.5.217.252

Энэ олон борлогдоггүй тансаг үйлчилгээний барилгууд чинь хамаг мөнгөө хэдэн наяд төг түгжээд байгаа.

Avatar

Amar 2020-12-16 124.158.67.34

Цахиагийн Элбэгновш сонсож бай.Чи ямар мөнгөөр гадны Казинод мөрийтэй тоглодог болтлоо баяжсан юм бэ? Чи яагаад УИХ дээр Эрдэнэт үйлдвэрийг ямар ч ашиггүй болж мөнгө нэхдэг л үйлдвэр болсон гэж худлаа ярьсан юм бэ? Зөвхөн энэ хоёр л чам шиг хогийн новшийг насаар нь хориход хангалттай шалтгаан. Монголын ард түмэн чам шиг тэнэг биш шүү.

Avatar

Зочин 2020-12-16 202.21.97.30

10-аас 6 хүртэл буулгасан нь багадаад байгаа юм байх даа??? Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг л эд нар раамандаа жаажигнаасай даа…

Avatar

Халх 2020-12-16 202.131.236.170

Сүлжээ дэлгүүрээрээ сардаа 14 тэрбум төгрөгийн орлого хийж, мөнгө хүүлдэг нөхөр МОНГОЛ улсын мөнгөний бодлого яриад байх нь маш буруу жишиг. Ард нь нөхдүүд тоглолт хийгээд дүүг ёвроод сууж байна.

Avatar

Зочин 2020-12-16 192.82.78.26

ХЭДЭН ТӨГРӨГӨӨ ДОЛЛАР БОЛГОСОН НЬ НАЙДВАРТАЙ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. ТӨГРӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ МУУ БАЙГАА УЛАМ Ч МУУДАХ НЬ. БОДЛОГЫН ХҮҮ 0 БОЛСОН Ч ЭДИЙН ЗАСАГ ХӨДЛӨХГҮЙ. ТА НАР ӨӨРСДӨӨ БАРИАД БАГАЛЧИХСАН ШҮҮ ДЭ. ХҮМҮҮС ЗЭЭЛ АВААД ЮУ ХИЙХИЙН. ХИЛ ХААЛТТАЙ. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОМСДОЛ ҮҮСЧ ҮНЭ НЬ ӨСЧ БАЙНА. АНДЛАЛ МЭТИЙН ХОГОНД МӨНГӨ ҮРЖ БАЙХААР ХҮНСНИЙ АГУУЛАХ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ БАЙСАН ЮМ

Avatar

irgen 2020-12-16 122.201.22.222

DURAARAA BUULGADAG BOL MERGEJLIIN BAIGUULLAGUUD BH HEREG BNA UU. ZIkh medegch nar ni za buulgaya , za usguye ee geed helee l boloh yum bish uu kkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж