СУДАЛГАА: Хөл хорионы үед хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байна вэ? | News.MN

СУДАЛГАА: Хөл хорионы үед хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байна вэ?

СУДАЛГАА: Хөл хорионы үед хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байна вэ?

СУДАЛГАА: Хөл хорионы үед хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байна вэ?

Цар тахлын улмаас өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд бүх шатны боловсролын үйл ажиллагаа түр зогссон. Саяхнаас Монгол Улсад Covid-19-ийн халдвар дотоодод илэрч, бүх нийтийн бэлэн байдал зарлан, сурагчид дахин хатуу хөл хорионд оров. Хэдийгээр нийгмээрээ олон асуудалтай нүүр тулж байгаа ч хүүхдүүдэд илүү хүнд тусч байна. Учир нь, хөл хорионы үед сурагчид хангалттай хэмжээний боловсрол, мэдлэгийг олж авч чадахгүй байна. Тэд зөвхөн боловсрол гэлтгүй эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч байгаа нь нууц биш.

Эргэн санахад, нэгдүгээр сарын 27-ны өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарч, хоёрдугаар сарын 3-аас улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 600 мянга, цэцэрлэгийн 260 мянга гаруй хүүхэд гэрээсээ теле хичээл үзэх болсон. Энэ нь сурагчид төдийгүй  багш нарт шинэ сорил байв. Мөн 45 мянга гаруй сургууль, цэцэрлэгийн багш хөл хорионы дэглэмд шилжин хүүхдүүдтэйгээ цахимаар суралцах болсон билээ.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хөл хорионд орж, телевизээр хуваарийн дагуу теле хичээл үзэх болсноор удаан хугацаагаар ангийнхантайгаа уулзахгүй, хичээлээс гадуурх дугуйланд хамрагдах боломжгүй болж, нийгэмшиж чадахгүйд хүрэв. Ингэснээр ганцаардлаас үүдэлтэй донтолтод автах, хичээлээ хангалттай сурахгүй байгаагаас түгшүүр, айдастай болох, сургалтын шинэ хэлбэр болох теле хичээлийн ачааллаас үүдэн стрессдэх зэрэг асуудлыг дагуулах болжээ.

Энэ талаарх судалгааг Монгол Улсад анх удаа өнгөрөгч долдугаар сард НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар, Боловсролын хүрээлэнгийн судлаачдын баг судалжээ. Уг судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн 325 сурагч, тэдний 136 эцэг эх, 81 багш  хамрагдсан.

АХЛАХ, ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН 32 ХУВЬ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААГ ТААРУУ ГЭЖ ҮНЭЛЖЭЭ

Улсын онцгой комиссоос тогтоосон хорио цээрийн дэглэмээр иргэдийг олон нийтийн газраар явахгүй, аль болох гэртээ байхыг зөвлөж буй. Хүүхдүүдийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх нь хамгаас чухал. Гэвч хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлийн орчин бодит амьдрал дээр өөр байгааг хүүхдүүд хэлж байв.

Судалгаанд хамрагдсан бага ангийн сурагчдын 28.8 хувь нь хөл хорионы үед гэр бүлийнхэн нь муудалцаж, муухай ааш гаргах болсон гэж хариулсан. Эдгээр сурагчийн 75 хувь нь гэр бүлийнхний таагүй харилцаа нь хичээлтэй холбоотой асуудлаас болсон хэмээн үзэж байгаагаа нуугаагүй ажээ. Харин ахлах, дунд ангийн сурагчдын хувьд 32 хувь нь гэр бүлийн харилцааг тааруу гэж үнэлжээ.

Хөл хорионы үед гэр бүлийн харилцаанд ямар өөрчлөлт гарсан талаарх эцэг, эхчүүдийн үнэлгээг харвал, тэдний 60 хувь нь өөрчлөлт гараагүй, 40 хувь нь өөрчлөлт гарсан гэж хариулжээ. Үүнээс харахад эцэг эх, хүүхдийн гэр бүлийн ерөнхий байдлын үнэлгээ зөрүүтэй байгаа юм.

Гэр бүлийн харилцаанд гарсан өөрчлөлтийг хот, орон нутгаар нь авч үзвэл, Улаанбаатар хотоос судалгаанд оролцсон эцэг, эхчүүдийн 68 хувь нь, орон нутгийн 40 хувь нь гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гараагүй гэжээ.

Орон нутгийн эцэг, эхчүүдийн 37 хувь нь хөл хорио тогтоож, хүүхдүүд сургуульдаа явахгүй гэртээ байснаар гэр бүлийн гишүүд илүү ойр дотно харилцаатай болсон гэж хариулсан. Харин ам бүлийн тоо нэмэгдэх тусам зөрчил маргаан нэмэгдэх хандлагатай байв.

НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН 75 ХУВЬ НЬ ХҮҮХДЭДЭЭ ЗАРЦУУЛАХ ЦАГ ӨСЧЭЭ

Цар тахал дэлхий нийтийг нөмөрсөн энэ цаг үед сэтгэл судлаачид хүүхдүүдтэйгээ цагийн хамт өнгөрүүлж, теле хичээл хийхэд нь туслах хэрэгтэйг зөвлөж буй. Гэвч амьдрал дээр эцэг эхчүүд “Хичээлээ хий” гэж шахаж шаардах эсвэл дүү нарыг нь харуулах, гэрийн ажил хийлгэх зэргээр хүүхдийнхээ үүрэг хариуцлагыг ихэсгэх, хөдөө мал аж ахуйн ажилд туслуулахаар явуулах гэх мэт шалтгаанаас болж хичээлийг цаг тухайд нь хийлгээгүйгээс үл ойлголцол үүсэж, хүүхэд уур бухимдалтай болох зэрэг сөрөг өөрчлөлтүүд гэр бүлийн харилцаанд гарчээ.

Харин нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн 75 хувь нь хүүхдэдээ зарцуулах цаг өсчээ. Тэд хүүхдүүдтэйгээ илүү олон цагийг хамтдаа өнгөрүүлж, хүүхдийнхээ хичээлийг хамтарч хийх, ойлгохгүй зүйл дээр нь туслах зэргээр хүүхдэдээ тавих анхаарал халамж нэмэгдсэн байна.

Хөл хорионы үед сурагчид теле хичээл хийж байхдаа ойлгомжгүй зүйл гарахад аав ээжээсээ (57.8 хувь), багшаасаа (42.2 хувь), ах эгчээсээ (38.5 хувь) тусламж авч байжээ.

Мөн танхимаар хичээллэж байх үед хичээлээ сайн хийдэг байсан хүүхэд хөл хорионы үед дүү нараа харж, гэрийн ажил хийх гэх мэтээр ачаалал нь нэмэгддэг тухай сурагчид ярьсан байна.

Өсвөр насны сурагчдын хувьд гэр бүлийн гишүүд гэхээсээ илүүтэйгээр сайн найздаа өөрт болон гэр бүлдээ тохиолдсон зүйлсийг ярьж тайвширч, ойлголцдог. Гэтэл хөл хорионы үед найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй болсон тэд ганцаардаж, уйтгарлаж байгаагаа дурджээ.

 “ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД СУРАГЧДЫН ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДСЭН”

Хөл хорионы үед хүүхдүүд цахим орчинд хэтэрхий их цаг зарцуулж, цахим хэрэглээг хэтрүүлэн буруу хэрэглэж хаалттай групп, чат үүсгэн хараа хяналтгүйгээр харилцах, бие биеэ шоолох, доромжилсон өнгө аястай зүйлс бичих, нэгнийгээ гомдоох зэрэг үе тэнгийнхний харилцаанд сөрөг өөрчлөлтүүд гарчээ.

Нөгөө талдаа эцэг, эхийн хараа хяналт буурснаар гэр бүлийн харилцаанд сөрөг өөрчлөлт гарсан гэж судалгаанд хамрагдсан багш нарын 31 хувь нь үзжээ. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдүүдээ эрсдэлтэй нөхцөлд байлгах, бага ангийн хүүхдэдээ анхаарал хандуулж, өсвөр насны хүүхдэдээ цаг зав гаргахгүй байснаар хүүхдийн цахим хэрэглээ нэмэгдсэн байна.

Ялангуяа нэгдүгээр ангийн сурагчдын гар утасны хэрэглээ нэмэгджээ. Тэдний 72 хувь нь гар утсаар тоглож, бичлэг үзэх нь нэмэгдсэн гэж хариулсан байна. Нэгдүгээр ангиас бусад ангийн сурагчдын 66 хувь нь фэйсбүүкийн хэрэглээ нэмэгдсэн, 50 хувь нь цахим тоглоом (Mobilelegend, PUB G, Force Horizon)-ын хэрэглээ нэмэгдсэн, 60 хувь нь бусад цахим сүлжээ (инстаграм, юүтүб, тикток, твиттер гэх мэт)-г ашиглаж, өдрийг өнгөрүүлж байна.

“ДӨРВӨН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ГАНЦААРДАЖ, ТАВАН СУРАГЧ ТУТМЫН НЭГ НЬ УЙТГАРЛАЖ БАЙНА”

Нэгдүгээр ангийн сурагчдын 60 хувь нь “Covid-19-ийн халдвараас айж байна” гэж хариулсан бөгөөд анги ахих тусам уг өвчнөөс айх нь багасаж байна. Харин сурлагын үзүүлэлт, дүн буурахаас айх нь дунд ангийн сурагчдын дунд өндөр байжээ.

Тодруулбал, дунд ангийн сурагчидтай харьцуулахад ахлах ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад илүү их санаа зовж байна гэжээ. Хөл хорионы үед хүүхдүүд Соvid-19-ийн халдвар болон теле хичээлээ сайн хийгээгүйгээс санаа зовж, түгшиж байгаагаа ярьсан байна.

Судалгаанд оролцсон эцэг, эхийн 31 хувь нь цэцэрлэгийн хүүхэдтэй байсан. Эдгээр эцэг, эхчүүдийн 25 хувь нь хөл хорионы үед цэцэрлэгийн насны хүүхдийнх нь зан ааш өөрчлөгдөх, уйтгарлах, зожгирох, цахим хэрэглээ нэмэгдэх зэргээр хүүхдийн зан үйл сөргөөр өөрчлөгдсөн гэж үзжээ.

Сурагчдын 25 хувь нь сургууль түр хаагдаж, гэртээ байснаар их ганцаарддаг, 18 хувь нь их уйтгарладаг гэжээ. Хөл хорионы үед дунд болон ахлах ангийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь их ганцаардаж, таван сурагч тутмын нэг нь их уйтгарлаж, уйдаж байна гэв. Мөн бага ангийн сурагчдын 21.7 хувь нь ганцаардсан гэжээ.

ХҮҮХДҮҮДИЙН 59.7 ХУВЬ НЬ ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛД САНАА ЗОВЖ БАЙНА ГЭЖЭЭ

Хөл хориотой холбоотойгоор гэр бүлийнхээ санхүүд санаа зовж байгаа эсэхийг тодруулахад хүүхдүүдийн 59.7 хувь нь санаа зовж байна гэж хариулжээ. Эдгээр хүүхдүүдийн 49.7 хувь нь эцэг эхийнх нь орлого буурсантай холбоотойгоор санаа их зовох болсон гэж хариулсан байна. Хүүхдүүд анги ахих тусам гэр бүлийнхээ санхүүд санаа зовних нь нэмэгджээ. Тодруулбал, бага ангийн сурагчдын 49.5 хувь, дунд ангийн сурагчдын 57 хувь, ахлах ангийн сурагчдын 72 хувь нь гэр бүлийнхээ санхүүд санаа зовниж байгаагаа хэлжээ.Сургуулийн дунд ангийн буюу 6-13 насны сурагчдад стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын дийлэнх нь  цар тахлаас, сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна.

Өнгөрөгч тавдугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээнд 596 сургууль давтлага хичээл зохион байгуулсан. Энэ үеэр манай сайтаас сурвалжилга бэлтгэхэд “Танхимаар давтлага өгч эхэлсэн эхний өдөр сурагчид сургуулиа, анги танхимаа санасан нь илт байна. Өглөө 09:00 цагт давтлага эхлэх байсан ч сурагчид 08:30 гэхэд сургуулийн хаалгыг нээхэд үүдэнд цугласан байсан. Сурагчид 1.5-2 метрийн зай баримталж, дүрэмт хувцсаараа ижилссэн нь их сайхан сэтгэгдэл төрүүлсэн” талаар багш нар ярьж байсан юм.

Харин сурагчдын хувьд “Сургууль амарснаас хойш ангийнхаа найзуудтай нэг ч уулзаагүй. Гэртээ теле хичээлээ үзэж байсан. Хэдийгээр онлайнаар хичээлээ үзэж байсан ч ойлгоогүй хичээлээ багшаасаа тухай бүрд нь асуух боломжгүй байсан. Танхимаар давтлага авах нь ойлгоогүй хичээлээ тухай бүрд нь мэдэх давуу талтай. Бас ангийнхан болон багш нартайгаа уулзаад догдолж байна. Хөл хорионы хугацаанд сургуулиа их санасан. Бас дүрэмт хувцсаараа дахиад гангарахгүй шүү дээ” хэмээн ярьж байв.

Сурагчид танхимаар хичээллэх сонирхолтой, багш болон найз нөхдөө санасан байгаа бол теле хичээлээс уйдсан байдалтай байна. Танхимд ангийн найз нөхөдтэйгөө хичээллэдэг учраас хичээлээ хийх илүү сонирхолтой байгаа бол теле хичээл хурдан гарч өнгөрдөг, ойлгоогүй зүйлээ асуух боломжгүй, амьд харилцаа байхгүйгээс уйдаж байгааг эндээс харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-16 202.21.108.187

Bolovsroliin yaamnii tolgoigui amitad aa , ta nar yadaj baga huuhedtei huviin surguuliudiig ch bolson hicheeld n masktai yavuulj etseg ehchuuded songoltii n ugoochee. Yavuulah n yavaad yavahgui n online-raa uzeed. Ajlltai humuus uneheer hetsuu bna baga angiih n mash ih hohirj bna

Avatar

Зочин 2020-12-16 66.181.161.58

Ийм бага 325 судалгаан дээр дүгнэлт хийхгүй үнэндээ илүү давуу талтай миний хувьд online багш нар улсдаа тэрггүлэгч багш нар заажга учраас ямар ч хүүхдэд тэгш хөгжих боломжтой ноднин миний хувьд эеш амжилттай өгсөн тэгээд нэг багш хичээл ордог байсан үнэхээр гоё дэлгэрэнгүй харин их сургуулийн нээлтэн дээрээ профессор багшаар хичээл үаалгаж байснаа мэдсэн энэ бол ухамсрын л асуудал

Avatar

unknown 2020-12-16 64.119.24.97

tv hicheel uzeed yuvch oilgohgui bolchih yed sad

Avatar

Suragch 2020-12-16 202.126.89.46

Hicheeliin achaalal ih baina. Setgetsiin uurchlulttei bolhono baina. Bas huviin surguuli tulburuus todorhoi hemjeenii hungulult awmaar baina

Avatar

Зочин 2020-12-16 103.212.119.66

s****a biz harinch online surgalt ur duntei bgaa odoo tahaltai ued huuhduudeeree togloh gej bna

Avatar

Өндөр настангууд 2020-12-16 139.5.217.232

Хүүхдүүд хичээлдээ орлоо гээд яахийм хөвгүүд охидуудаараа нийлээд аангалзаад л шөнөжингөө тамхи татаад л орилолдоод л суудаг юм шүү эцэг эх гэж байдаг ч юмуу үгүйч юмуу хэдэн айлгүй охид л бна шүү харин ч хорио хийсэн чимээ алдараад саыхан бна ер нь гэрээр нь хичээлээ хийгээд гаргахгүй сайхан сайхан бна

Avatar

. 2020-12-16 122.201.24.243

Таны энэ бодол чинь буруу. Бүх өсвөр үеийн хүүхдүүд таны хэлдгээр тамхи татаад ууж яваад байсан юм бол байхгүй шүү. Бид нар энэ ганц л олдох өсвөр насаа найзуудтайга хамт өнгөрүүлмээр л байна шүү дээ. Дээрээс нь бүх охидууд тэгж яваад байдаггүй хүжүүжилтэй айлын охидууд зөндөө байна. Ийм хоцрогдсон үзэл бодлоосоо салвал яасан юм айн? Тэртээ тэргүй ажлын талбарт гараад ирэхээр уулзах нь багасна. Ганц олдож байгаа хүүхэд насаа найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх нь тэгээд буруу зүйл үү?

Avatar

Зочин 2020-12-16 202.21.108.187

Tanii huuhed l tsagiig surguulidaa unguruuldiim shg bna

Avatar

Зочин 2020-12-16 66.181.161.35

Huurhii huuhduud bur tarhindaa gemtel avlaa, huuhdiin kino huuheldein kinon dunduur tugshuurtri medeelel ih tsatsaj bna. 6 nastai huuhed bur gadaa yaasan ch garahgui humuus balair coronatai gej bna, yaaltai bilee, surguuli ehelbel ih zugerr daanch achaalliig bagaar ehelmeer bna. Getrl surguulid 1 angid mash olnooroo.?! Hetsuu ch yumdaa.

Avatar

Зочин 2020-12-16 202.21.108.6

huuheduud uidahn argaguie ted ene ovchinii talaar tiim ch sain oilgoltgui bgaa huuheduudiig hicheeliign yavaandaa oruulsan deer dee

Avatar

Зочин 2020-12-16 202.55.188.110

Hamgiin gol ni eruul mend shuu dee. Eruul saruul baij l hun surj ajillaj amidrana. Huuhdee gertee baihad ni eyereg saihan orchnoor hangaj chadahgui bol etseg eh gej baigaad yahiim. Er ni etssiin etsest huuhdee tuluvshij tuluvluj baij garga

Avatar

Зочин 2020-12-16 66.181.166.62

Тоглохоос оор юм хийхгуй боллоо, хичээлд нь оруулмаар байнааа!,!

Avatar

Зочин 2020-12-16 202.131.236.170

Иргэн Х. Батсайхан зөв ярьж байна.

Avatar

Монгол 2020-12-16 202.131.236.170

Хамгийн чухал нь эрүүл байх. Зөв иргэн Х. Батсайхан.

Avatar

Иргэн Хүрлээгийн Батсайхан Б Г Д 14 хорооны иргэн 2020-12-16 202.131.244.210

Сайн байна уу? Хүүхдүүдийн төлөө санаа зовж байгаа нь сайн хэрэг гэвч нэг талыг баримтлах хэрэггүй энэ өвчин үй олноор нь хөнөөж байхад юуны чинь нийгэмшил яриад байгаа амьд мэнд амьдарч байж түүнийг чинь хийхээс биш одоо яи юу яриад ард түмний эсрэг буруу ухуулга хэлбэрийн зүйл бичээд байгаа юм бэ? ямар насаараа хоригдсон биш цаг зуурын асуудлыг бид хорио цээрээр л даван туулна гэдэгт бид итгэж амь насаа аьрах ёстой. Ийм эргүү мунхаг н**ш үхмээр байгаа бол өөрөө л үх мэд үү? н**ш минь

Avatar

Зочин 2020-12-16 202.131.233.214

худлаа судалгаа байна. Эцэг эхийн хараа хяналт харин ч сайжирна биздээ. Гэртээ хамт байцгааж байгаа юм чинь

Avatar

эцэг 2020-12-16 192.82.72.16

Сургууль цэцэрлэг эхэлвэл хэцүү шүү дээ.Намар сургууль хичээл ороод амандаа масктай сурагч эцэг эх байхгүй болсон шүү дээ.Чи бид бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Адаглаад хүүхдийн ханиад томуу байхгүй сайхан байна.Бид хичээл сургууль эхэлвэл ханиад томуу короноог ялгахгүй шүү.

Avatar

Зочин 2020-12-16 202.126.94.99

Боловсрол бол хамгийн чухал зуйл! Хуний сурах, хегжих эрхийг хохироож сургалтыг юуны емне хаахаа болих, номын сангуудыг нээх, танхимын 20 дээшгуй хунтэй сургалтыг даруй эхэллуулэх хэрэгтэй бн!!!!!

Avatar

Зочин 2020-12-16 124.158.81.118

Вирус чиний яриад байгааг ойлгох бол уу ?

Avatar

Зочин 2020-12-16 103.212.119.66

Yasan biznes chine hetsuu bna uu huuhdeer dalailgaj ingej medreltej bolohgui tahal shuudee

Avatar

Amar 2020-12-16 124.158.67.34

Цахиагийн Элбэгновш сонсож бай.Чи ямар мөнгөөр гадны Казинод мөрийтэй тоглодог болтлоо баяжсан юм бэ? Чи яагаад УИХ дээр Эрдэнэт үйлдвэрийг ямар ч ашиггүй болж мөнгө нэхдэг л үйлдвэр болсон гэж худлаа ярьсан юм бэ? Зөвхөн энэ хоёр л чам шиг хогийн новшийг насаар нь хориход хангалттай шалтгаан. Монголын ард түмэн чам шиг тэнэг биш шүү.

Avatar

Зочин 2020-12-16 192.82.76.239

Хүрэлсүх бас 14 тэрбумаар тоголсон шүү чи сонсоогүй юу

Avatar

Зочин 2020-12-16 192.82.71.56

hudlaa uzuulelt bna.bolovsroliin yam bolij uz.ovchin ihesvel hen hariutshav.7 sar boltol oblain bolon tele helbeereer hicheeliig ni iuvuulah yoatoi.hervee ovchin ihesvel bolovsroliin yam hariustaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж