Сэлэнгэ: Залуусаас 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ: Залуусаас 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн

Сэлэнгэ: Залуусаас 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн
Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос өнөөдөр /2020.12.15/ мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд  "Өнөөдөр шинээр илэрсэн Covid-19 халдварын  хоёр  тохиолдол  нь 24 настай залуучууд буюу Сүхбаатар сумын гуравдугаар  багийн иргэд юм. Өмнөх халдварын  тохиолдлуудын ойрын хавьталаар тусгаарлалтад байсан дээрх иргэдээс 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Тиймээс Сүхбаатар сумын иргэд  илүү их сонор сэрэмжтэй, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах, бусад сумдын иргэд Сүхбаатар сум руу замын хөдөлгөөнд оролцохгүй байх, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг мөрдөх, шаардлагыг биелүүлж байж бид тархалтыг зосгооно гэдгийг иргэн бүр ухамсарлах хэрэгтэй.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн явагдаж байна.
Аймгийн хэмжээнд нийт есөн байршилд 99 иргэн тусгаарлах байранд хяналтад байна. Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст санал, хүсэлтээ хүргүүлж шийдвэр гаргуулснаар Сүхбаатар, Алтанбулаг сумдад ирээд хөл хорионд орсон Улаанбаатар болон бусад орон нутгийн иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ ажил өнөөдөр ч мөн үргэлжлэн явагдаж байна. 
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа тул энэ 2 сумын иргэд урдын адил гэр, гэртээ байж улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүргээ биелүүлээрэй" гэжээ.
Э.БУРАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж