Яагаад Д витамин чухал гэж? | News.MN

Яагаад Д витамин чухал гэж?

Яагаад Д витамин чухал гэж?

Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан Д витамины эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг олон талаар судалсаар байна. Үүний үр дүнд Д витамин нь хүний эрүүл мэндэд бидний төсөөлснөөс ч олон эерэг нөлөө үзүүлдэгийг эрдэмтэд судалж тогтоожээ. Тухайлбал өмнө нь Д аминдэмийг зөвхөн бага насны хүүхдийн рахитын үед хэрэглэдэг гэсэн ойлголт байсан бол өнөө цагт цус харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэр ч байтугай хавдрын эсрэг өндөр үр дүн үзүүлдэг аж. Үүний гол шалтгаан нь Д витамин нь хүний дархлааны залгиур эсүүдийг дэмжиж, халдварт өвчлөлүүдийн үед өвчин үүсгэгчдийг устгахад оролцдог.

Хэдийгээр Д витамин бидний амьдарч буй орчин, хоол хүнсэнд тодорхой хэмжээнд агуулагддаг ч шаардлагатай хэмжээнд хүртэл авах бараг л боломжгүй юм. Сонирхуулбал, 1000 ОУН /Олон Улсын Нэгж/ Д витамины авахын тулд 1 хүний хэрэглэж чадах хэмжээнээс маш их хоол хүнс хэрэглэх  шаардлагатай болох юм.

Хүн бие арьсаараа дамжуулан нарнаас Д витаминыг авч болох ч бидний амьдралын хэв маяг /орон сууц, нарнаас хамгаалах тос гэх мэт/, газар зүйн байршил зэрэг нь шаардлагатай хэмжээнд авахад саад учруулдаг. Дээрх шалтгаануудын улмаас Монгол Улсын хүн амын ихэнх нь буюу ойролцоогоор 10 хүн тутмын 9 нь Д аминдэмийн дутагдалтай байдгийг судлаачид тогтоосон байна. Иймээс Д витаминыг нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм.

Д ВИТАМИНЫГ НЭМЭЛТЭЭР ХЭРЭГЛЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Нэн түрүүнд та мэргэжлийн байгууллагад биед агуулагдаж буй Д витамин тодорхойлох шинжилгээг өгөөрэй. Тухайн шинжилгээний хариунд үндэслэж эмч танд тохирох Д витамины тунг тодорхойлж өгнө.

Д витаминыг тохиромжтой тунгаар тогтмол хэрэглэж байх нь зүйтэй. Нэг дор өндөр тунгаар тариулах, хэрэглэх нь үр дүнгүй, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхаараарай.

ВИТАМИН Д3 ХЕВЕРТ

Монгол Эм Импэкс Концерн Герман улсад үйлдвэрлэсэн ВИТАМИН Д3 ХЕВЕРТ бүтээгдэхүүнийг 1000 ОУН болон 4000 ОУН гэсэн 2 төрлийг Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймагт байрлах салбаруудаар худалдаалж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь:

  • Шахмал хэлбэртэй
  • Ус болон шүлсэнд хурдан уусдаг учир хэрэглэхэд хялбар
  • 1000 ОУН агуулсан 50 ширхэг шахмалтай савлагаа – Хүүхдийн тун
  • 4000 ОУН агуулсан 60 ширхэг шахмалтай савлагаа /шинэ төрөл/ – Насанд хүрэгчдийн тун
  • Таллаж хэрэглэх боломжтой

Та ВИТАМИН Д3 ХЕВЕРТ бэлдмэлийг 1800-1923, 9508-1923 дугаарт залгаж Улаанбаатар хот дотор хүргэлтээр авах боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж