АНУ-ын муж бүрийн сонгогчдын төлөөлөгчдөөс өчигдөр /2020.12.14/ санал хурааж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг баталгаажуулсан билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд болсон сонгуулийн үр дүн тодорхой болсны дараа дэлхийн удирдагчид Жо Байденд баяр хүргэж эхэлсэн юм. Харин ОХУ -ын төрийн тэргүүн түүнд баяр хүргээгүй бөгөөд дэлхий нийтэд хүлээлт үүсгээд байсан.
Тэгвэл удаан хүлээлгэсний эцэст, сонгуулийн дүн тодорхой болсноос сар гаруйн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгчид баяр хүргэжээ. Тэрбээр ямар нэгэн санаа агуулаагүй, сонгуулийн үр дүн албан ёсны болсны дараа баяр хүргэнэ гэдгээ мэдэгдээд байсан юм.
Тэрбээр Жо Байдены засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд түүнд ажлын өндөр амжилт хүсч, дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдалд онцгой үүрэг хариуцлагатай ОХУ, АНУ хоёр улс ялгаатай байдлаа үл харгалзан дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа олон асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд хамтран ажиллаж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: REUTERS