БНХАУ удахгүй АНУ-ынхаас олон шумбагч онгоцтой болно

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

БНХАУ удахгүй АНУ-ынхаас олон шумбагч онгоцтой болно

БНХАУ удахгүй АНУ-ынхаас олон шумбагч онгоцтой болно

Ирэх 10 жилийн дотор Хятадын арми усан доорх тулааны хүчээ улам өргөжүүлэн сайжруулсаар АНУ-ын армийнхаас илүү олон шумбагч онгоцтой болно хэмээн тооцоолжээ. Тухайлбал, 2030 онд АНУ бүх төрөл нийлсэн нийт 66 шумбагч онгоцтой байх бол мөн үед БНХАУ нийт 76 шумбагчтай болсон байх аж.

Хятад улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш далайн байлдааны хүчээ тасралтгүй нэмсээр өдгөө ардын чөлөөлөх арми завь, сөнөөгч, байлдааны усан онгоц, нисэх онгоц тээвэрлэгч, шумбагч зэргийн арвин нөөцтэй болжээ.

Харьцуулж үзвэл 1993 онд Бээжин нийт 47 шумбагч онгоцтой байсны нэг нь баллистик пуужин харвах хүчин чадалтай, тав нь цөмийн хөдөлгүүр бүхий довтолгооны зоиулалттай, 34 нь 1950 оны Ромео зэрэглэлийн дизель, цахилгаан хөдөлгүүртэй, зургаа нь бүр хуучны Мин- зэрэглэлийн шумбагч аж. Энгийнээр бол тэдгээр шумбагч онгоцууд нь байлдааны байдалд онцгой үүрэг гүйцэтгэх чадваргүй, сайндаа л эргийн хамгаалалтанд гарахаас цаашгүй байжээ.

Харин түүнээс хойш 27 жил өнгөрөхөд шумбагчдын тоо хоёр дахин өсч, олон янзын хүчирхэг зэвсэгтэй болсон байна.

2019 оны мэдээллээс харвал ардын чөлөөлөх арми баллистик пуужин харвадаг дөрвөн шумбагч онгоц, зургаан цөмийн хөдөлгүүртэй довтолгооны шумбагч, 50 дизель, цахилгаан хөдөлгүүртэй довтолгооны шумбагчтай болжээ. Тэдгээрийн пуужин харвагч дөрөв, цөмийн хөдөлгүүртэй зургаан шумбагч бүгд цоо шинэ бол дизель хөдөлгүүртэй 50 шумбагчийн 42-ыг шинээр үйлдвэрлэсэн Оросын Кило зэрэглэлийн, Юань зэрэглэлийн, 39А төрлийнх гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ардын чөлөөлөх армийн төлөвлөгөө хараахан дуусаагүй байгаа бөгөөд цаашид 2030 он гэхэд 76 шумбагч онгоцтой болсон байх зорилготой аж. Энэ нь одоо буй Мин зэрэглэлийн найман шумбагчийг хэрэглээнээс гаргаж, өөр шумбагчаар орлуулахаас гадна шинээр 16 шумбагч нэмж бүтээнэ гэсэн үг. Түүнээс гадна 1990 оны сүүлээр ОХУ-аас худалдаж авсан дизель хөдөлгүүртэй Кило зэрэглэлийн хоёр шумбагчийг ч шинээр орлуулж магадгүй юм.

Харин АНУ-ын шумбагч онгоцууд өдгөө 68 байгаагаас 2030 он гэхэд 66 болон багасна. Түүнээс гадна АНУ-ын шумбагч онгоц илүү цөөн төрлийнх аж. Тухайлбал, 1980-1990-ээд онд бүтээгдсэн, хожим засвар хийж сайжруулсан Лос Анжелес зэрэглэлийн довтолгооны шумбагчдаас гадна Далайн чоно зэрэглэлийн довтолгооны шумбагч гурав, Охайо зэрэглэлийн баллистик пуужин харвагч шумбагч 14, хэд хэдэн шинэ Виржиниа зэрэглэлийн довтолгооны шумбагчууд АНУ-ын армид бий гэнэ. Нэмж хэлэхэд АНУ-ын бүх шумбагч онгоцууд цөмийн хөдөлгүүртэй юм.

Эх сурвалж: POPULAR MECHANICS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж