Оюутолгойн орлогыг төв банкаар дамжуулах хуулийг Ц.Даваасүрэн ахална

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

Оюутолгойн орлогыг төв банкаар дамжуулах хуулийг Ц.Даваасүрэн ахална

Оюутолгойн орлогыг төв банкаар дамжуулах хуулийг Ц.Даваасүрэн ахална

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлгүүдэд бэлтгэх ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.

Уг хуулийн төслүүдийн ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг, гишүүдээр нь Х.Булгантуяа, Б.Жавхлан, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарыг томилжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга найм хоногийн өмнө  /2020.12.08/  УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүссэн.

Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн гол зохицуулалт нь стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орлогыг төв банкаар дамжуулах агуулгатай ийм хууль.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх мөн гадаад худалдаа, валютын урсгалыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, валютын зах зээлийн нэгдсэн платформтай байх зохицуулалт тусгагдсан юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж