Ливерпүүлийн дасгалжуулагч Жерар Улье таалал төгслөө | News.MN

Ливерпүүлийн дасгалжуулагч Жерар Улье таалал төгслөө

Ливерпүүлийн дасгалжуулагч Жерар Улье таалал төгслөө

Ливерпүүлийн дасгалжуулагч Жерар Улье таалал төгслөө

Английн Ливерпүүл багийг 1998-2004 онуудын хооронд дасгалжуулж байсан Франц мэргэжилтэн Жерар Улье өчигдөр/2020.12.14/ 73 насандаа таалал төгсчээ. Тэрээр Ливерпүүл багийн хамтаар нийтдээ таван цомд түрүүлсний дотор 2000-2001 оны улиралд ФА Кап, лигийн цом, УЕФА Капд дараалан түрүүлж, трибл хийж байлаа.

Жерар Улье дасгалжуулагчийн замналдаа Пари Сен-Жермен, Францын шигшээ, Ливерпүүл, Лион, Астон Вилла зэрэг багуудад ажиллаж, 2011 онд зүрхний өвчний улмаас цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон юм.

Ливерпүүл баг түүний үхэлд гүн эмгэнэл илэрхийлэн “Бидний трибл хийсэн менежер Жерар Улье таалал төгссөнд бид гүнээ гашуудаж байна. Жерарын гэр бүл болон найзуудад нь гүн эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.

Жерар Улье ПСЖ болон Лион багуудыг дасгалжуулан нийтдээ гурван удаа Францын "Лиг-1"-т түрүүлж байлаа.

Ливерпүүл багийн домогт тоглогч Жейми Каррегер “Жерар Ульегийн талаарх мэдээг сонсоод үнэхээр сэтгэлээр уналаа. Өнгөрсөн сард би түүнийг Ливерпүүлд авчрах гэж нэг удаа л холбогдсон. Тэр хүн намайг хувь хүн талаас нь, мэргэжлийн тамирчин талаас нь өөрчилж, Ливерпүүл багт аваргын цомыг эргэн авчирсан хүндлэгдсэн нэгэн. Тайван нойрсоорой, босс” хэмээжээ. Түүний адилаар Ливерпүүл багийн домгууд болох Робби Фаулер, Фил Томпсон, Майкл Оуэн, Стивен Жерард нар эмгэнэл илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-15 64.119.16.179

Ливерпулийн дасгалжуулагч асан гэж бичих хэрэгтэй ш дээ Менгентамираа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж