НЭМЭЛТ:
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган аймаг дахь салбар харъяа сумдууддаа 14,00-16.00, 20.00-22.00 цагийн хооронд эрчим хүчээр хязгаарлах график гаргасныг мэдэгджээ.
Эрчим хүчний хязгаарлалт хийх болсон шалтгаанаа тус компани төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өвлийн ид ачааллын горимд хэрэглээ өсч байгаатай холбоотойгоор эл зохицуулалтыг хийх шаардлага үүссэн тухай онцолжээ. Тодруулбал, Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дэд станцаас эрчим хүч авдаг Хутаг-Өндөр, Баян-Агт, Уньт, Тэшиг, Сайхан овоо, Сайхан, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант зэрэг сумдад 14-16, 20-22 цагийн хооронд эрчим хүчээр хязгаарлах гарафик гаргасныг мэдэгдсэн байна.
Мөн сумын цахилгааны нөөц эх үүсгүүрийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, болзошгүй саатал, хөлдөлтөөс сэргийлэхийг ч анхааруулжээ.
"Эрчим хүчний хэрэглээ өссөөр байвал цахилгаан хязгаарлана"
Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр /2020.12.15/ мэдээлэл хийлээ.
Тус хорооны дарга А.ТЛЕЙХАН:
-Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ 123800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг "Эрдэнэт" үйлдвэр хариуцах бөгөөд ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар байна. Энэ бол мэдээж том дэмжлэг. Засгийн газрын дээрх шийдвэр гарснаас хойш эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өссөн. Ялангуяа цахилгааны оройн ачаалал огцом өсч байна. Эрчим хүчээр хангагч тоног төхөөрөмжүүд бүгд өөрсдийн хязгаар бүхий хүчин чадалтай.
Өчигдөр 17.00-21.00 цагийн хооронд цахилгааны хэрэглээ дээд цэгт буюу 1300 мкв хүрсэн. Эчим хүчний хэрэглээ цаашид огцом өсвөл цаашид цахилгааны доголдол, саатал гарахыг үгүйсгэхгүй. Өчигдөр импортоор ОХУ-аас 245 мкв, дотоодын бүх үйдвэрээ дайчлаад цахилгааны хэрэглээг арайхийн хангаж байна лээ.
Өнөөдөр өглөө 11.00 цагийн үед 1150 мкв-д хүрсэн. Энэ нь өмнөх мөн үеийнхээс 100 мкв-аар илүү байгаа юм. Иргэдийн эрчим хүчний хэрэглээ эрс өсч байгаа нь өдрөөс өдөрт мэдэгдэж байна. Тиймээс төрийн шийдвэрийн хариу болгож иргэд хэрэглээндээ онцгой анхаарах шаардлагатай байна. Ялангуяа 17.00-21.00 цагийн хооронд цахилгаан халаагуур битгий залгаарай. Хэмнэж чадвал ямар нэгэн асуудалгүйгээр энэ хүнд үеийг давж гарна. Хэрэв иргэдийн хэрэглээ цаашид улам ихсээд байвал тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхээр яригдаж байна. Мөн өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байгаа. Гэхдээ албажаагүй. Мэдээж, ачаалал нэмэгдэхгүй бол хязгаарлалт хийхгүй.
Э.БУРАМ
Зочин 2020-12-15 103.80.210.183
цахилгаан нь 20к дотор гардаг айлд 20к гарвал илүү байна гээд төлүүлэх үү? бас нэг талаараа харалган байдал шүү дээ. тэр баячуудаа л хусаж мэрж хэмлэж үз дээ. тэд чинь аягүй бол бүгд дизель станцаа бэлдчихсэн байгаа. тэдний тогийг тасалж хязгаарлахад гэмгүй шүү дээ.
Зочин 2020-12-15 64.119.16.209
Yamarch tootsoo sudalgaagui zuvhun uuriin shaldaa unasan ner hundee usguh geh uls yaj hohirohiig tootsooloogui shiidver gargasandaa ene jil busad jiluudees ih huiten uvul bolj bn iim ued tsahilgaaniig urd urdaas iluu heregleh ni oilgomjtoi shuudee ulsaaraa tsahilgaangui dulaangui hulduhgui baigaasai l gej zalbirch suuhaasdaa ene poproos bolj ih yum uzehnee
Иргэн 2020-12-15 192.82.72.123
Өмнөх сарын ЦЭХ-ний хэрэглээнээс давсан тохиолдолд зөрүү ЦЭХ-ийн үнийг төлөх журмыг дэмжиж байна.ЦЭХ-ний үнийн талаар ийм шийдвэр юунд хүргэж болохыг Тавинбэх сайд тайлбрлаж хамгаалж чадаагүй учраас хамгийн их буруутай. /Сэтгүүлчээ ЦЭХ-ний чадлыг мкв биш мВт гэж бичнэ/.Булган аймгийн сумуудад ЦЭХ-ний хязгаарлалт хийнэ гэсэн байх юм.Гадаа 30-40 хэмийн хүйтэн байхад уурын зуух халаалтаа эдгээр сумууд яахав.Бүгдийг нь хөлдөөх үү. Яаж ийм шийдвэр гаргаж чадаж байнаа.
Зочин 2020-12-15 64.119.22.228
Өмнөх хэрэглээнээс давсан хэрэглээг хэрэглэгч талөхөөс аргагүй болж байна даа.
Ер нь Засгийн шийдвэрт л бурууг өгөх байх даа.
Зочин 2020-12-15 64.119.22.165
Цахилгаанаа хэмнэж хэрэглэж, хүндрэлийг бид даван туулна
Зочин 2020-12-15 202.126.90.133
Тэглэнэ гэдэг 0 төлбөр авна гэсэн хэрэг. Одоо Телейхан гуай юу яриад байна вэ? Ерөнхий сайдыг мэдэгдэл хийж байхад л наад үгээ хэлэх байж дээ.
Зочин 2020-12-15 103.57.94.85
Энэ чинь л та нарын ажил албаны чанарыг шалгаж байгаа хэрэг ш дээ. Айлган сүрдүүлээд зандалчлаад байгаа юм уу, хаашаа юм. Жирийн нөхцөлд УБ хот өнөөгийнхөөс дахиад 50 %-р нэмэгдвэл та нар яах юм? Түүнтэй л адил ш дээ.Үргэлж ийм нөөц тооцсон, илүү хүчин чадалтайгаар шинэчлэл юм хумаа хийгээд сууж байх ёстой ш дээ. Тэр онцгой ачааллын үедээ оросоос нэмэлтээ авчихаж болдоггүй юмуу. Бас шөнийн цагаар илүүдлээ нөөцөлж хураадаг арга яригдаад байсан яасан?
Зочин 2020-12-15 202.126.89.126
Монгол хун олон одоо гэр хороололын залхуунууд нуурс галаа тулэхгуй тень хайгаад захаар нэг юм болж бна уул ь орон нутагт аль эрт нуурсээ бэлдэх нь бэлдсэн унэн ухэрнууд одоо хэдэн станц нь ачааллаа даахгуй бугд социализмын уед боссон техник нь хуучирсан арай гэж ажиллаж бгаа хязгаар тавимаар арай биш шийдвэр гаргаж бх юм
Зочин 2020-12-15 103.26.193.75
bolohgui bol gudamni gerel iluu dutuu buh zuilee untraasan deeree
Зочин 2020-12-15 66.181.183.15
Ятгах тусам нягтал, Тэглэх тусам хэмнэ
зочин 2020-12-15 66.181.161.108
Ерөнхий сайд ТЭГЭЛНЭ л гэсэн дэ . Монголоор тэгэлнэ гэдэг чинь тэгэлнээ л гэсэн үг дэ. Өөр утга санаа байдаггүй л үг шдэ.
Зочин 2020-12-15 64.119.23.254
Байшин барилга руу тусгасан том том гэрэл болоод чимэглэсэн нүд эрээлжим гоёлын гэрлүүд, Сеулын гудамж дахь гэрэлт гудамжны асч байгаа гээд онц шаарлагагүй хэдэн арван мянган гэрэл чийдэнгүүдээ асаахгүй унтрааж болно доо. Ажил хариуцсан дарга нар жаахан толгойгоо ажлуулаач, юуны төлөө та нар энэ ажлын төлөө татвар төлөгчидын мөнгөөр цалинжиж байгаа биздээ. Төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлж хариуцсан ажилдаа эзэн болоо чээ.
Иргэн 2020-12-15 202.126.89.51
Хүрэлсүх их зальтай хүн сонгууль бодож хийсэн болохоос улс эх орны эрх ашиг, эдийн засгийн уналтыг бодож хийгүй юм Өөрөө ямар хамаагүй аргаар Ерөнхийлөгч болох гэсэн зальт арга
Зочин 2020-12-15 202.126.90.121
Хуучин сэтгэлгээгээр монопольдож таслах хязгаарлах хааж боохыг урьдал болгохоосоо болгож бүтээхийг бодохгүй,Дайны талбарт шууд буудуулах хасаг байна,
Зочин 2020-12-15 202.126.88.165
МАН, ЗГ Улаанбаатар болон аймгийн төвийг утаанаас салгаж айл бүр цахилгаан зуухтай болох юм байна даа. Энэ бол том дэвшил шүү. ЗГ-ийн шийдвэрийг зөрчих эрх хэнд ч байхгүй.
Зочин 2020-12-15 202.126.90.121
Засаг шийд гаргахаас урд санал авсан байж таараа,тиймээс үг дуугүй биелүүл,чадахгүй бол эртхэн зайл, тэгэхг үй бол буудуулна шүү!!!!!!!!!!!
Иргэн 2020-12-15 103.26.194.68
Өнгөрсөн борооны хойноос цув
Хөөргөн шийдвэр гаргахаасаа өмнө тооцоо судалгаа хийж мэргэжлийнхний саналыг сайн сонсох хэргэтэй л байсан юм даа.
Энэ өвгөн хасаг бас дарга хийнээ. Тэтгэвэрт нь гаргаад БӨ руу нь явуул.
иргэн 2020-12-15 192.82.68.20
Хязгаартай байх нь зөвдөө. Манайхан болсон хойно замбараагүй юм болно. Улсын юмыг хайр гамтай хэрэглэе гэдэг сэтгэлгээ тэр бүр бүрдээгүй шүү. Хязгаар тогтоох хэрэгтэй.
Зочин 2020-12-15 202.170.69.98
Телехан зөв ярьж байна Мэргэжлийн үүднээс зөв харж байна. Гэхдээ 10, 11 сарын дундаж хэрэглээг харах нь зөв ч гэр хорооллын айл өрхүүд нүүрснээс татгалзаж цахилгаанд шилжих зөв хандлага гарч байгааг анхаарах хэрэгтэй
Зочин 2020-12-15 66.181.183.124
Ерөнхий сайдын бүрэн тэглэнэ гэсэн шийдвэрийн эсрэг юм яриад байна уу?
МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨХ СЭТГЭЛТЭН 2020-12-15 202.55.191.130
ЭНЭ МАЗУТЫН НАЙМААЧИН А.ТЛЕЙХАНЫГ ЗАЙЛУУЛАХ БОЛООГҮЙ ЮМ УУ
Зочин 2020-12-15 66.181.185.39
Эхнээсээ тооцоо судалгаа хийсэн байлгүй
Тэгэлгүй гаргасан шийдвэрээ цуцалж өөрчилвөл Хүрэлсүхийн ЗГ огцрох хэрэгтэй болно
шударга иргэн 2020-12-15 122.201.24.59
сүүлийн гурван сарын буй 9, 10, 11 сарын дундаас илүүл гарсан айлуудыг төлүүлэх хэрэгтэй төлүүлэх хэрэгтэй. иргэдийн ухамсарт илтгэх шаардлага байхгүй гэдгийг бүгд харсан. Эрчим хүчний зохицуулах хороо, Яам ЯАРАЛТай түр журам гарга хэрэглэсэн бол төл
ЗОЧИН 2020-12-15 103.80.211.207
Энэ 2 ын царайны байж байгааг ээ
болдоо 2020-12-15 49.0.137.180
тэнэг хасаг зайлаач ээ …..
Бухимдаа 2020-12-15 122.201.31.98
Энэ хүн зөв ярьж байна. Хэтэрхий шунаглахаа тэвчиж, хуучин хэрэглээнийхээ жишигээр байцгаавал ямар ч яриа гарахгүй дээ…
Зочин 2020-12-15 202.21.100.210
Ерөнхий сайд бол шийдвэр гаргана харин мэргэжлийн арга зүйн зөвлөгөөг Эрчим хүчний сайд засгийн газрын хурлаар баталгаажуулах чадвартай байх хэрэгтэй. 12 ба 1-р сарын давчих бол цахилгааны хэрэглээг асуудалгүй. Тиймээс 12 ба 1-р сарын үнэгүй цахилгааны дээд хязгаарыг 150 квт/цаг хязгаарлаж болно шүү дээ. Ард түмэн эрх биш ойлгоно
зочин 2020-12-15 103.57.94.161
Энэ зөөсөн хөгшин зөнөг Тлeйханаас танай салбар аваачээ. Сэтгэцийн өөрчлөлттэй хүн бналээ
zochin 2020-12-15 43.228.129.119
ЭХЗХ-оо Эрчим хүчний системийг тарифын хэт хатуу бодлого барьж өрийн сүлжээ үүсгэх нөхцөл бий болж магадгүй байгаа, одоо засгийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон буруу сигнал битгий өгөөсөө. Урьдчилсан тооцоог – + АСУУДАЛ ҮҮСВЭЛ ЯАХ ВЭ гэдэг зөвлөмжөө ЗГ-т гаргаж өгсөн байх л даа. Бэлэн тооцоо хувилбар байгаа бол түүнийгээ хэрэгжүүлээч.
Зочин 2020-12-15 202.126.90.90
Энэ хасагийг таарсан газар н хэмх нүднээ….
Зочин 2020-12-15 202.126.88.143
Одоо нэн яаралтай энэ шийдвэрээ цуцалсан дээр.
хүннү 2020-12-15 202.179.25.59
Энэ нөхөр чинь солиотой юм уу? Анхнаасаа энэ бүхнээ тооцолгүй "тэглэнэ" гэж юугаа солиорсон юм. Эсвэл тэр Ерөнхий сайд чинь та нары санлыг авалгүй олон хүн хараад сэтгэл нь "хөвөлзөө" юу? Та нарыг нь дотоод нөөц бололцоогоо тооцож үзээд л ийм шийдвэрт хүч гэж бодсон юм. Гэтэл хоёр ч хонолгүй араас нь гоншигноод ирлээ.
Зочин 2020-12-15 192.82.64.248
наад журмаа хурдан гаргаад төлбөрөө аваачээ, ер нь цахилгааны төлбөр хасаад өг гэсэн хүсэлт хаанаас ч дуулдаагүй биздээ, одоо ингээд 7 сар мөнгө төлөхгүй явчхаар, дараа нь төлдөг болгох гэж хичнээн хугацаа орох болвввв
Zochin 2020-12-15 133.82.250.242
Manai mongolchuud neeree avya avch boldgui , haya aa hayaj boldgui gedeg shig ard tumen shuu. Buh yumiig chamlna golno, muulna uul ni.
lampa 2020-12-15 66.181.161.73
yer n bol nowshirch ehelj baih shiw
Мөнх 2020-12-15 202.179.26.144
Өнгөрсөн сараас 10 хувиас дээш давбал төлбөрийг авах хэрэгтэй. Журмаа хурдан боловсруулаач
Зочин 2020-12-15 202.9.46.15
Цахилгааныг хязгаарлах биш харин хэрэглэсэн төлбөрт нь тухайлбал айл өрхийн сарын цахигааны хэрэглээний төлбөрт 25000 төгийн хөнгөлөлт, ААН-ийн өмхөн оны хэрэлээг хангалзан дундачлах хөнгөлбөл болох биш үү
Зочин 2020-12-15 202.126.89.200
Тооцоо хийгээгүй баахан амласан ЗГ -т ард түмэн буруутай юу?
zochin 2020-12-15 202.9.46.72
bugdiig gert ni horichohood uvliin har huitend tog taslaad haranhui hoolgui halaaltgui suulgaval saidguai ajlaa uguurei
Зочин 2020-12-15 64.119.16.227
Ямарч тооцоогүй сэтгэлийн хөөрлөөр ийм шийдвэр гаргасан юм уу гаргасан шийдвэрийнхээ араас нь ингээд зүсэн зүйлийн мэдэгдэл мэдээ өгөөд байдаг нь ямар учиртай юм бэ
zochin 2020-12-15 202.9.46.72
xulduuj ***h gee yu yu yariad bgan be neg taldaa unegui bokgoj haragdaad nuguu taldaa hyazgasrlah yum bol bolij uz zugeer munguu avaad tog tasalahgui bgaarai
z 2020-12-15 202.9.46.238
tegeed ehneesee limit togtoohgui yasan yum. ail urhiin saryn limit ni 200-250 geh yum hetervel tulbur avj bolno shd.