Чикагод төвтэй мэдээллийн Bulletin агентлагийн нийтэлсэн тайланд цөмийн эрдэмтэд БНХАУ-д цөмийн цэнэгт хошуу АНУ-ын батлан хамгаалах яамны тооцоолсноос илүү буюу 350 ширхэг бий хэмээн тооцоолсон талаар дурджээ.
Тайланг Америкийн эрдэмтдийн холбооны судалгааны хамтрагч, цөмийн мэдээллийн төслийн захирал Ханс Кристенсен бичсэн бөгөөд “Зэвсэглэлд бэлэн буй болон өдгөө үйлдвэрлэгдэж байгаа хошуунуудыг нийлүүлж тоолсон” хэмээн мэдээлсэн байна.
Тайланд бичигдсэн 350 хошуу гэдэгт дуунаас хурдан пуужин, тив алгасагч алсын зайн пуужин, шумбагч онгоцноос харвадаг пуужингуудтай хосолж ажиллах зориулалттай хошуунууд багтаж байгаа аж. Харьцуулж үзвэл Пентагон тэдгээр зэвсгийг 2020 онд 200-аас бага хэмээн тооцоолсон гэнэ.
Харин дээрх эх сурвалжийн мэдээлснээс харахад 350 хошууны 272 нь өдгөө ардын чөлөөлөх армийн зэвсэглэлд байгаа гэнэ. Мөн тэдний 204 нь эх газраас харвах, 48 нь шумбагч онгоцноос хөөргөх, 20 нь агаараас хаях зориулалттай хошуу аж.
Гэсэн хэдий ч харьцуулж үзвэл Пентагоны болон Ханс Кристенсений тооцоо аль аль нь хэдэн мянган цөмийн цэнэгт хошуутай АНУ болон ОХУ-ын цөмийн хүчин чадлыг гүйцэхгүй юм.
Эх сурвалж: DEFENCENEWS
Зочин 2020-12-15 122.201.21.42
Бүх талаар дэндүү тасарцан , жинхэнэ супер Хоёр агуу хөрш манайхыг бүрэн хамгаалж байхад бид энэ гариг дээрх хамгийн баталгаатай хамгаалалттай цорын ганц орон болчихоод бн!
Zochin 2020-12-15 192.82.72.29
2 huchirheg araataniig toruuleed usgoj boijuulaad uuruugoo toiruulaaad hamgaaluulsan uls chin odoo yunaas aihav de, uls torjool, hereldeel, nairlaal, naadamlaal suuhaas uur yu hiihev.
иргэн 2020-12-15 103.212.117.223
2 ТАЛ ЗЭВСЭГЛЭЭД БАЙДАГ. ДУНД НЬ БАЙДАГ УЛС ЮУ БОДОЖ БАЙДАГ ЮМ БОЛ.
Зочин 2020-12-15 122.201.21.42
Дорнын салхи өрнийн салхийг даран үлээх болно!
gg 2020-12-15 192.82.76.189
Хятад ийм байхад Монголчууд том том юм яриад ..
зочин 2020-12-15 66.181.161.108
Цөмийн дайн болвол болог л дээ . Зуун сая хятад үлдэж л таараа….. .. гэж Мао хэлсэн гэдэг . Дорно зүгт Мао дахин төрвөл балрахнээ ..
Zochin 2020-12-15 183.182.114.47
Ene neg surtal uhuulagchiig Odoo boltol bailgaad baigaa geheer news zugeer huatad bolson um bish uu .
Заагч 2020-12-15 202.179.31.254
Хог вирус гаминг сурталчилж байна вирус гаминг устгах хэрэгтэй.
Зочин 2020-12-15 139.5.219.194
Хятадууд удахгүй америкийн дуулгавартай сармагчин японыг газрын хөрснөөс арчих нь.
Зочин 2020-12-15 192.82.70.25
haanahiin hun be
Зочин 2020-12-15 192.82.70.25
ene amarbaysgalan oor medeelel oruulj boldogui ym baihdaa
Зочин 2020-12-15 66.181.161.51
tegeed aih ystoi yu