Чикагод төвтэй мэдээллийн Bulletin агентлагийн нийтэлсэн тайланд цөмийн эрдэмтэд БНХАУ-д цөмийн цэнэгт хошуу АНУ-ын батлан хамгаалах яамны тооцоолсноос илүү буюу 350 ширхэг бий хэмээн тооцоолсон талаар дурджээ.
Тайланг Америкийн эрдэмтдийн холбооны судалгааны хамтрагч, цөмийн мэдээллийн төслийн захирал Ханс Кристенсен бичсэн бөгөөд “Зэвсэглэлд бэлэн буй болон өдгөө үйлдвэрлэгдэж байгаа хошуунуудыг нийлүүлж тоолсон” хэмээн мэдээлсэн байна.
Тайланд бичигдсэн 350 хошуу гэдэгт дуунаас хурдан пуужин, тив алгасагч алсын зайн пуужин, шумбагч онгоцноос харвадаг пуужингуудтай хосолж ажиллах зориулалттай хошуунууд багтаж байгаа аж. Харьцуулж үзвэл Пентагон тэдгээр зэвсгийг 2020 онд 200-аас бага хэмээн тооцоолсон гэнэ.
Харин дээрх эх сурвалжийн мэдээлснээс харахад 350 хошууны 272 нь өдгөө ардын чөлөөлөх армийн зэвсэглэлд байгаа гэнэ. Мөн тэдний 204 нь эх газраас харвах, 48 нь шумбагч онгоцноос хөөргөх, 20 нь агаараас хаях зориулалттай хошуу аж.
Гэсэн хэдий ч харьцуулж үзвэл Пентагоны болон Ханс Кристенсений тооцоо аль аль нь хэдэн мянган цөмийн цэнэгт хошуутай АНУ болон ОХУ-ын цөмийн хүчин чадлыг гүйцэхгүй юм.
Эх сурвалж: DEFENCENEWS
Холбоотой мэдээ