Финтек компаниудын оролцоо нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

Финтек компаниудын оролцоо нэмэгдэж байна

Финтек компаниудын оролцоо нэмэгдэж байна

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020, 2021 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдсан финтекийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгсэл, механизм бий болгох ажлын нэгээхэн хэсэг амжилттай хэрэгжжээ. Тодруулбал, Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний “Автомат клиринг хаус” системд “Ард кредит ББСБ” ХК  болон “Хай пэймэнт” солюшнс ХХК өнгөрөгч долоо хоногт амжилттай холбогдов.

Эдгээр байгууллага нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу цахим мөнгө, төлбөрийн карт хүлээн авах үйл ажиллагаа эрхэлдэг билээ. Дээрх системд холбогдсоноор тус байгууллагуудын төлбөр тооцоо бодит цагийн горимоор хийгдэх боломжтой болжээ.

Төлбөр тооцооны системийн үндсэн зорилго нь төлбөр тооцоог тасралтгүй, найдвартай, шуурхай гүйцэтгэж, нийт эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал билээ.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж