"Монголын зэс"-ийн гавьяаг АН, МАН булаацалдах эрхгүй!

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

"Монголын зэс"-ийн гавьяаг АН, МАН булаацалдах эрхгүй!

"Монголын зэс"-ийн гавьяаг АН, МАН булаацалдах эрхгүй!

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нийт өрх, зарим аж ахуй нэгжүүдийн эрчим хүч, дулаан, хогны мөнгийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ энэ зардал нь 650 орчим тэрбум төгрөг болж байгаа бөгөөд түүнийг "Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд гаргахаар болсныг мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Засгийн газраас гаргасан тог, цахилгаан, дулааны мөнгийг тэглэсэн” шийдвэр бол АН-ын гавьяа гэж мэдэгдэв. Тэрбээр “АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардаж байсан асуудлыг Засгийн газраас шийдлээ. Уг шийдлийг дэлхийн олон оронд авч хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ нөхцөл боломжийг бий болгосон нь АН гэдгийг бүгд санаж байгаа байх. 2012-2016 онд АН "Эрдэнэт"-ийн 49 хувийг ОХУ-аас авч, 100 хувь Монгол Улсын мэдэлд авчирсны хүчинд Засгийн газраас иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулааныг тэглэх шийдвэр гаргалаа” гэсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэр ОХУ-тай хамтарсан төрийн өмчит компани байхад монголчуудын хүртэх ашиг их биш ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын тэжээж ирсэн “саалийн үнээ”.  Монгол Улсын Засгийн газар, ОХУ тал зөвшилцсөний дагуу Монголын зэс корпораци ОХУ-тай хэлэлцээрт орж, "Эрдэнэт" үйлдвэр өнөөдөр 100 хувь Монголынх болсон. Энэ хэлцэл амаргүй байсан, гэхдээ 100 хувь Монголынх болж чадсан.

Гэхдээ чухам тэр цагаас эхлэн "Монголын зэс"-ийнхэн хууль бусаар авсан гэх маргаан өнөөдөр эцэслэгдээгүй байгаа ч 100 хувь Монголдоо авчирсны үр дүнг нь нийт ард түмэн эдэлж байна. "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголдоо ирсэн болохоор төр цар тахлын хүнд цаг үед иргэдийнхээ ачаанаас үүрэх үүргийг “Эрдэнэт” үйлдвэрт өгөв. Тэд ч ашигтай ажиллаж байгаа учраас төрийн энэ үүргийг биелүүлнэ гэдгээ хэлэв. Үнэндээ "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаагүй бол гэж энэ өдрүүдэд хамгийн их бодогдож байгаа биз ээ.

Гэхдээ ийм гавьяа байгуулсан хүмүүс нь өнөөдөр “яллуулж” суухад, гавьяаг нь МАН, АН булаацалдах эрхгүй юм шүү гэдгийг сануулая. Ялангуяа өнөөдөр төр барьж байгаа, шинээр сонгогдсон Ардчилсан намын гишүүд бидний гавьяа гэж эндүүрсэн тоглолт хийх нь бүр ч ичмээр.

Эцэст нь, хувийн хэвшил  хэлцэл хийсний үр дүнд, "Монголын зэс" корпораци зориг гарган хэлцэлд ороогүй бол МАН, АН гавьяаг нь булаацалдаж, ард түмэн үр шимийг нь хүртэхгүй байсан нь үнэн.

Л.ДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
38
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж