ОХУ Ерөнхийлөгч Владимир Путины үндэсний аюулгүй байдалтай холбоотой төслөөс шалтгаалан зургаан жил завсардаад байсан Ангара А5 хүнд даацын сансрын пуужингаа өчигдөр/2020.12.14/ амжилттай туршлаа.
Эл хүнд даацын сансрын пуужинг 2014 онд анх туршиж байсан бөгөөд цаашдаа ОХУ-ын Протон М сансрын пуужинг орлуулах зорилготой аж. Протон М сансрын пуужин нь 20 тонноос багагүй ачааг дэлхийгээс хөөргөн тойрог замд оруулах хүчин чадалтай юм. Туршилт амжилттай болсон учир шинэ пуужингийн хөөрөх талбайг 2021 онд нээхээр төлөвлөжээ.
Ангара хөлөг нь дээрх шалтгаанаас гадна үйлдвэрийн саатал, техникийн асуудлуудаас болж удаан хугацаанд зогсонги байдалтай байсан билээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн жил хөдөлгүүрт асуудал үүсч, хөөрөх явцдаа дэлбэрэх эрсдэлтэй байдал үүссэн байсныг мэргэжилтнүүд илрүүлж, зассан гэнэ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам, Роскосмос сансрын агентлагийн хэлснээр туршилтын хөөргөлтийг улсын баруун хойд зүгт байрладаг Плесецк космодромд үйлдсэн бөгөөд асуудалгүй амжилттай болж өнгөрсөн аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ