Өчигдөр Монголын цагаар 22,00 цагт английн хөл бөмбөгийн холбооны СУПЕР ЦОМ-ын төлөөх тоглолт боллоо.
Энэхүү тоглолтонд Английн болон Европын топ клубууд
болох Лондонгийн ЧЭЛСИ, Манчестр Юнайтед клубууд учраа тааран тоглолоо.
Хэдийгээр холбооны СУПЕР цомд Пример лигийн аварга баг, Холбооны цомын
аварга багууд учруу тааран тоглодог боловч энэ хоёр цомд өнгөрсөн
улиралд Чэлси клуб тэргүүлсэн тул ийнхүү Комьюнити шифийн цомын аварга
Манчестр юнайтедтай тоглосон юм. Энэхүү тоглолт мэдээж хөл бөмбөгчдийн
гайхамшигт мөрөөдөл болсон алдарт Уэмбли цэнгэлдэхэд болсон бөгөөд
цэнгэлдэх дүүрэн үзэгчид байсан гэдэг нь тодорхой.