Хулгайн замаар хотоос гарсан иргэдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

Хулгайн замаар хотоос гарсан иргэдийг саатуулжээ

Хулгайн замаар хотоос гарсан иргэдийг саатуулжээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээгээд буй. Орон нутагтаа буцсан иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай ч хөл хорионы дэглэм зөрчсөн  тохиолдол зарим аймагт гарчээ. Тухайлбал, Орхон аймагт хөл хорионы дэглэм зөрчсөн найман иргэнд хариуцлага тооцсон байна. Энэ тухай тус аймгийн цагдаагийн газрын мэдээлснээр зөрчил гаргасан 8 хүнд холбогдох 4 хэрэг нээн шалгажээ. Тухайлбал, энэ сарын 7-нд иргэн Б Орхон аймагт ирэхдээ оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ очоогүй байсныг тогтоосон байна. Тэрбээр  халдварын голомттой бүсээс ирсэн мөртлөө хорио цээрийн дэглэм зөрчин гэрээсээ гарч дэлгүүр, хоршоогоор явсан зөрчил гаргасныг тогтоожээ.  Мөн тухайн өдөр Улаанбаатар хотоос  хулгайн замаар аймаг руу нэвтрэхийг  завдсан иргэнийг саатуулжээ.  Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Согоотын даваа гэх газарт 97-04 УАК улсын дугаартай Соната-8 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь 4 зорчигчийн хамтаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэмийг зөрчжээ. Иймд зөрчил гаргасан иргэдэд цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээж тус бүрд 500.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж