БНХАУ өчигдөр/2020.12.14/ Европын холбоонд хандаж "Бээжин Блумбергийн хятад ажилтныг баривчилсны төлөө бүх сэтгүүлчдийг сулла гэх мэтээр худлаа сүржигнэхээ боль" хэмээн анхааруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид Бээжин дэх Блумберг агентлагт мэдээний туслахаар ажилладаг Хазе Фанг үндэсний аюулгүй байдалд халдсан хэргээр гэрээс нь өмссөн хувцастай нь баривчилж явсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа билээ. Мөн энэ тухай энэ сарын 11-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд албан ёсоор мэдээлсэн юм.
Харин Европын холбооноос дээрх үйл явдалтай холбогдуулан Бээжинд “Фанд хэрвээ шаардлагатай бол эмнэлгийн тусламж үзүүлж, өөрөөр нь өмгөөлөгч сонгуулан ажиллуулж, гэр бүлтэй нь холбоо барих ёстой. Цаашлаад мэдээ мэдээлсэн, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлснээсээ болж ял эдэлж буй бүх сэтгүүлч, иргэдийг суллах ёстой” хэмээн шаардлага тавьсан билээ.
Хариуд нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Венбин баривчлагдсан сэжигтэн Фаны хууль ёсны эрх, эрүүл мэндийг Бээжин бүрэн хангаж ажиллаж байгааг онцлоод, “Хятад улс иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг хуулийнхаа дагуу сахин хамгаалдаг. Бид Европын холбооноос Хятадын шүүх засаглалыг хүндэтгэх, худлаа сүржигнэхгүй байхыг шаардаж байна” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ