ОХУ-аас зэвсэг авсан Туркэд АНУ хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

ОХУ-аас зэвсэг авсан Туркэд АНУ хориг тавилаа

ОХУ-аас зэвсэг авсан Туркэд АНУ хориг тавилаа

Турк улс өнгөрсөн 2019 онд ОХУ-аас С400 агаарын довтолгооноос хамгаалах систем худалдаж авсан билээ. Тэгвэл АНУ-ын зүгээс НАТО-ийн холбоотон Турк улсад дээрх асуудлын улмаас хориг тавьж байгаагаа зарлажээ.

ОХУ-аас зэвсэг авахыг нь болиулахаар АНУ-ын засаг захиргаа удаан хугацаанд эсэргүүцсэн ч Турк улс ийм шийдвэр гаргасан тул тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон хэмээн тайлбарласан байна. Учир нь ОХУ-аас С400 системийг худалдаж авах нь NATO-гийн гишүүн орнуудад аюул учруулна гэж үзжээ.

Харин Туркийн тал АНУ-ын шийдвэрийг ноцтой алдаа гэээд хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ. Энэхүү хоригийн хүрээнд Туркийн батлан хамгаалах салбарын бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлийг хариуцдаг дээд байгууллага “SSB”, түүний захирал Исмайл Демир болон бусад гурван өндөр албан тушаалтныг эдийн засаг, визний хар жагсаалтад оруулсан байна. 

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж