УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байсан боловч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Энэ тухай тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ хуулийн талаар бүх гишүүн мэдээлэл авах ёстой. Ялангуяа сөрөг хүчний гишүүд мэдээлэлтэй байх ёстой. АТГ-ын даргыг иртэл нь АН-ын бүлэг завсарлага авч байна. Хуулийг нягт нямбай хэлэлцэж байж батлахгүй бол дараа нь дахин өөрчлөлт оруулах зэрэг асуудал гардаг" гэлээ.
Уг хуулиар Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1 дэх хэсэгт Үндэсний статистикийн хороо дэд даргатай байх ба дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.
Мөн Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийг тусгажээ.
Зочин 2020-12-15 103.57.95.245
Хамгын муухай хүмүүсийн бөөгнөрөл юун нам
Зөв 2020-12-15 202.21.108.51
МАН чууд баллана шүү, ертөнцийн агуу Т1 үүд нэг дор цуглачихсан ч юм шиг шилдэг хулгайчуудын нэгдэл ч юм шиг. МАН баталсан л бол иргэдэд ашиггүй албан тушаалтнууд хуулиас гадуур болдог нь дүрэм болчихож.
Зочин 2020-12-15 202.9.46.149
хамгийн эхлээд үндэслэлгүй баячигчдын хөрөнгийг хураах, ерөнхийлөгчийн амласан оффшорын мөнгийг татаж ирүүлэх талаар ярилцаарай.
Ард 2020-12-15 49.0.212.1
За нэг сүв гаргах нь олигтой юм болно гэж итгэхгүй байна. Худалч ууд аа.
Amar 2020-12-15 124.158.67.34
Юу юу гэнэ вэ? Тэртэй тэргүү монголд ирэх байсан 49%-ийг хууль зөрчиж бүр төрийн гэх иргэдийн мөнгөөр өөрсдөө авчихсан байсан МАНАН гэх бүлэг луйварчин хулгайчууд бүү давар.Удахгүй "Нүгэл чинь нүдээрээ гарцгаах" болно. За юу.
Зочин 2020-12-15 203.91.115.48
Ардчилсан намын авилагчид хууль хэлэдцэх болхоор юунд чөлөө авч ажил саатуулаад байгаа юм бэ? Нөгөө Элбэгдорж мэтийн хулгайч авилгачдаасаа зөвлөгөө авах нь л дээ.
Amar 2020-12-15 124.158.67.34
АН гэдэг Авилгачдын Нам болсон нь үнэн байгаа биз.АН хурдхан бидон мэтийн хувалзнуудаасаа салж Ардчилсан Нам болооч ээ.
Гайхшрал 2020-12-15 185.17.115.62
AH авлигатай тэмцэхэд дургүй байгаа юм болов уу