Их Британид Covid-19 мутацид орж, хурдтай тархаж байна | News.MN

Их Британид Covid-19 мутацид орж, хурдтай тархаж байна

COVID-19

Их Британид Covid-19 мутацид орж, хурдтай тархаж байна

Их Британид Covid-19 мутацид орж, хурдтай тархаж байна

Их Британийн зарим бүс нутгуудад коронавирусийн шинэ төрөл маш хурдтай тархаж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

Түүний хэлснээр тус улсын 60 орчим бүс нутагт шинэ төрлийн коронавирусээс үүдсэн өвчлөл бүртгэгдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, Их Британийн эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийж байгаа гэв. Мөн энэхүү шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүн илүү хүнд хэлбэрээр өвчилж, вакцин ч удаан хугацаанд үйлчлэхгүй байж магадгүй гэнэ.

Одоогоор 1000 орчим ийм тохиолдол бүртгэгдээд байгаа ба Лондон, Кент, Эссекс, Хертфордширийн зарим хэсэгт Сovid-19-ийн халдвар эрчимжих болж, эдгээр газруудын оршин суугчдаас арчдасын шинжилгээ авахад коронавирусийн шинэ төрөл олноор илэрсэн байна.

Бирмингемийн их сургуулийн шинжээч, профессор Алан МакНалли “Хэтэрхий айх хэрэггүй. Дэлхий нийтээр шинэ төрлийн коронавирусийн шинэ хувилбаруудыг олж илрүүлэх, үүсэл гарлыг нь тодорхойлохын тул хүчин чармайлт гарган ажилласаар байна. Ямар ч вирус цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, мутацид орж, шинэ хувилбарууд бий болсоор байдаг. Үүний нэг адил ойлголт юм. Анхааралтай судалж, учрыг нь олох л хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Ийнхүү Covid-19 халдвар мутацид орон эрчимжиж байгаа тул нийслэл Лондон хотын хоёрдугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шатаар ахиулж гуравдугаар зэргийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.

Эх сурвалж: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Итгэлт баян байнааааааа. 2020-12-15 103.26.195.109

taivan amidarch bolohguinee heregt hereggui alban yosnii bus yum baga bichne uu

Avatar

Зочин 2020-12-15 66.181.161.51

china alnuud update hiigeed bainshdee CIA ajiaa hiimeer bainaa ingej aimaar hahuulid idegdeh baisan ymuu

Avatar

Зочин 2020-12-15 139.5.219.194

Англичууд вакцин хийх чадваргүй учраас Covid-ын вирус руу буруугаа чихлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж