PCR шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь нийслэлээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

PCR шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь нийслэлээс гарчээ

PCR шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь нийслэлээс  гарчээ

Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах арга хэмжээг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Тэгвэл  өчигдрийн /202.12.14/ байдлаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 22 чиглэлд 1,385 тээврийн хэрэгслээр 49,202  зорчигч зорчсон байна.
Харин орон нутгаас нийслэл рүү 664 тээврийн хэрэгслээр 9161 зорчигч 22 чиглэлээс зорчиж иржээ.

Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 16.023 зорчигч 5.414 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 9.914 зорчигч 3.929 тээврийн хэрэгслээр зорчсон байна. Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 1.012 зорчигч, орон нутгаас Улаанбаатар руу нийт 452 зорчигч агаарын хөлгөөр зорчжээ. PCR шинжилгээнд нийт 117.677 иргэн хамрагдсанаас өчигдрийн байдлаар  66.237 иргэн буюу нийт шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарсан байна. 

Нийслэлийн гурван авто буудлын ачаалал багассан бөгөөд түр журмын хүрээнд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Дашрамд дурдахад, Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг арванхоёругаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл гаргахаар болсон. Ингэхдээ иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх шаардлагатай юм. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулахаар болсон билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж