Covid-19-ийн халдвар огцом өсч, бухимдал дээд цэгтээ хүрлээ | News.MN

Covid-19-ийн халдвар огцом өсч, бухимдал дээд цэгтээ хүрлээ

Covid-19-ийн халдвар огцом өсч, бухимдал дээд цэгтээ хүрлээ

Covid-19-ийн халдвар огцом өсч, бухимдал дээд цэгтээ хүрлээ

Япон, Өмнөд Солонгост энэ долоо хоногийн эхээр Covid-19 халдварын шинэ тохиолдлын тоо урьд өмнөхөөсөө огцом өсч, ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Япон аялал жуулчлалын маргаантай хөтөлбөрөө зогсоож, Өмнөд Солонгос сургуулиудыг хаан, хамгийн аюултай үе эхэлж байгаа талаар анхааруулан, цар тахал эхэлснээс хойш зарлаагүй чанга хөл хорио тогтоох талаар хэлэлцэж байна.
Японд өнгөрсөн амралтын өдрүүдээр нэг өдөрт шинээр халдвар авсан хүний тоо 3000 давж, өмнө нь тус улсад үзэгдэж байгаагүй дээд хэмжээ тогтоосон билээ. Ялангуяа Токио хот, умард хэсгийн Хоккайдо арал, Осака хотод байдал хүндэрч байгаа гэнэ.
Гэхдээ эдийн засагт онцгой анхаарал хандуулдаг Японы эрх баригчид өнөөг хүртэл хатуу хөл хорио тогтоолгүйгээр асуудлыг шийдсээр ирсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн хавар эхний давалгаа Японд ирэхэд засгийн газрын зүгээс ард иргэдийг шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг, аж ахуй нэгжүүдийг ажлын цагаа багасгахыг зөвлөсөн юм.
Түүнээс гадна дотоодын аялал жуулчлалаа зогсоохгүйн тулд “Аяллаар яв” хөтөлбөр зохион байгуулсан ч шүүмжлэгчдийн багагүй эсэргүүцэлтэй тулгарсан аж.
Ерөнхий сайд Ёшихиде Сүга эдийн засгаа бодолцон дээрх хөтөлбөрийг зогсоохын эсрэг байр суурьтай байсан ч амралтын өдрүүдэд хийсэн судалгааны үр дүнд цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүдээс нь болж нэр хүнд нь унаж байгааг мэдмэгцээ бодлоо өөрчилжээ. Улмаар тус хөтөлбөр орон даяар арванхоёрдугаар сарын 28-аас эхлээд хоёр долоо хоног зогсохоор болсон байна.
Харин Өмнөд Солонгост мөн ижил халдварын тохиолдол өсөхийн хэрээр ард иргэд Ерөнхийлөгчийг ажлаа хийхгүй байна хэмээн бухимдаж, Мүн Жэ Иний нэр хүнд аажмаар унасаар байна. Харин Мүн Жэ Ин илүү хатуу хөл хорио тогтоох тухай хэлэлцэж байгаа гэнэ.
Тэрбээр “Цар тахлын хамгийн аймшигтай үе ирж байгаа бололтой. Тиймээс энэ бол цар тахлын эсрэг хүчин чармайлт, нөөц боломж, удирдах хүч чадал бүхнээ харуулах хамгийн чухал үе юм” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлд Өмнөд Солонгост шинээр халдвар авсан хүний тоо 1030 давж, сүүлийн хэдэн сар байгаагүй өндөрт хүрчээ. Энэ бол хэдэн сарын турш халдварын тархалтыг тогтоон барьж байсан амжилттай улсын хувьд маш том санаа зовох асуудал юм.
Ирэх хэдэн долоо хоногт вакцин үйлдвэрлэгчдийн төлөвлөгөө ёсоор бол Азийн орнуудаас маш цөөн нь тодорхой тооны вакцины бараа харах бололтой. Харин тэр болтол удирдлагууд өнөөг хүртэл баримталж ирсэн аргаараа хөл хориог чангаруулж, массын оношилгоо хийж, зай барих дүрэм тогтоож, маск зүүх зэргээр тэсч байх аж.

Сайн мэдээнүүд

Жишээлбэл, жилийн өмнө халдварын хамгийн том голомт байсан БНХАУ хатуу, өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч, халдварын шинэ тохиолдлыг түргэн хугацаанд хязгаарлаж чадсан юм. Хамгийн сүүлд гэхэд ОХУ-ын хилийн ойролцоох Хейлонжиан аймагт арав хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгдэхэд 250 мянга гаруй иргэдийг хөл хорьж, хязгаарласан талаар энэ долоо хоногт эх сурвалжууд мэдээлжээ.
Харин Сингапурт сүүлийн хоёр сарын турш дотоодын халдварын тохиолдол маш бага хэмжээнд байсаар ирсэн тул хөл хориог сулруулж, найман хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх арга хэмжээ авч эхэлсэн байна. Мөн тус улсын хувьд Pfizer/BioNTech компанийн вакцинд зөвшөөрөл олгож, вакцинжуулалтыг энэ сарын сүүлээр эхлүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Шинэ Зеланд мөн цар тахлын эсрэг тулаанд удаа дараа ялалт байгуулж байгаа бөгөөд сүүлийн үед нөхцөл байдал харьцангуй жигдэрсэн тул Австрали хоорондын аяллыг 2021 оны эхний улиралд нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Харин Өмнөд Солонгос нийслэл Сөүл хотын бүх сургуулиудыг хааж, хөл хориог гуравдугаар түвшинд хүртэл чангаруулах гэж байна. Өөрөөр хэлбэл Азийн дөрөв дэх хамгийн том эдийн засаг ийнхүү анх удаа хөл хорионд орж байгаа юм.
Өнгөрсөн сард БНСУ-ын эрх баригчид шинэ жилийн үдэшлэг зохион байгуулахыг хориглож, өдөр бүр 22 мянга гаруй хүн хамруулсан шинжилгээ авч эхэлсэн билээ. Харьцуулж үзвэл есдүгээр сард өдөрт 16 мянга орчим хүнээс шинжилгээ авч байсан юм.
Тэгвэл Япон жилээр хойшлогдсон зуны олимпоо дараа зун хийнэ хэмээн найдаж байгаа ч өдөр бүр иргэдээс шинжилгээ авах ажил харьцангуй удаан үргэлжилж байна. Тухайлбал, орон даяар өдөрт 50 мянга орчим хүнээс шинжилгээ авч байгаагийн дотор нэг өдөрт 60 мянган шинжилгээ авах хүчин чадалтай Токио хотод ердөө 9000 шинжилгээ авч байгаа гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИИ 2020-12-15 66.181.180.205

ХҮҮК БОЛ ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН УДИРДАГЧ БУЮУ КОМИССАР ХҮН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Bugd ogtsor 2020-12-15 192.82.67.240

Manaid gadaadiin tuslamj 3 ih nayad hurchihlee zuwhun Corona.n nereer awsan n. Ali hediin irgedee awaad, tester dotroo sain hiij, ajilchdiin tsalin, heregsliin hangamj, test, yaduu irgediin tuslamj, vaktsinii zahialga, haldwariin shine emneleg buh zuiliig amjuulchih hemjeenii mungu ungursun 1 jil hudlaa yrij idchiheed odoo tog usaar argatsaah yum gene. Tom hun huuhed niilsen 21n hun jul horionii buruu shiidweruudees ungurchihuud baina. Archaagui luiwarchid.

Avatar

Зочин 2020-12-15 202.21.108.23

Манай ЗГ ийн нэр хүнд буурахаар барахгүй үзэн ялагдах хэмжээнд хүртэл унасан ч цахилгаан, дулаан, усны үнэ тэглэснээр түр зуур тогтож чадлаа. Хүрэлсүх тун ч ухаан муутай ЕС гэдгээ өдөр болгон таниулж байлаа.

Avatar

Зочин 2020-12-15 64.119.25.84

Хорио цээрийг хэт сулруулбал, халдвар дийлдэшгүй тархаж,олон хүний амь эрсдэх төдийгүй нийгмийн эрүүл мэндэд их хохирол учруулна ,эдийн засгийн байдал ч бүр давхар муудна гэдэг үнэн.Улс орноо ийм байдалд хүргэх сонирхолтой хүмүүс манайд нилээд байна шүү.Зугаа цэнгэлээ багасган, ажил эрхэлж юм бүтээж,хүнд үеийг бие дааж давах бэлтгэл хийхийг хичээх хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж