Нийслэлчүүд өчигдрөөс /2020.12.14/ эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио суларснаар бүх төрлийн пиво, дарс худалдаалж эхэлсэн билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил огцом өсчээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 13-нд цагдаагийн байгууллагад нийт 760 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэл 63, согтуугаар машин жолоодсон 13, олон нийтийн газар танхайрсан 64, эрүүлжүүлсэн 136, хүний биед халдсан 27 хэрэг бүртгэгджээ.
Харин өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад 1534 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс хулгайлах 9, гэр бүлийн хүчирхийлэл 166, согтуугаар машин жолоодсон 30, олон нийтийн газар танхайрах 92, эрүүлжүүлсэн 211, хүний биед халдсан 44 хэрэг тус, тус бүртгэгдсэн байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Нийслэлд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл 20779 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28850 нэгжээр буюу 58.1 хувиар буурсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 727 буюу 67.7, зөрчлийн 14234 буюу 55.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2182 буюу 51 хувиар, согтуугийн дуудлага 4267 буюу 67.4 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүн 2717 буюу 65.5 хувиар тус тус, буурсан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд согтууруулах ундаа худалдсан 28 аж ахуйн нэгж байгууллагыг 41.700.000 төгрөгөөр, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 138 хүнийг 79.700.000 төгрөгөөр тус, тус торгож, 62 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулаад байна. Одоо 175 зөрчилд хариуцлага тооцуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэлээ.
Э.БУРАМ
Зочин 2020-12-15 64.119.16.179
Мэдээж ш дээ, сар хоригдчихсон улс эхний хэд хоног шируухэн л хуртэнэ ш дээ, огт уудаггуй хун ч 2 пиво авч л байгаа харагдана лээ
Зочин 2020-12-15 202.126.89.153
Анхнаасаа хорих хэрэггүй байсан юм.
Зочин 2020-12-15 192.82.69.7
Гудамжны бөөлжис ч
Zochin 2020-12-15 150.129.141.85
Archaagui
zochin 2020-12-15 192.82.72.175
Ta nar yamnii uchir medehgui baij bitgii ih tsetserhi unuudur delhii deer arhi uildverlej zardaggui yamar uls baigaa yam arhi uudaggui yamar undesten bn olon hun dotor saitai muutai zunduu l hun bii herev gemt hereg garaad bn geed hori geed baigaa bol olon yamiig horih hereg garna shuu jishee ni avto osloos bolj mongold mash olon zuun hun,baga nasnii huuhed endej bn tegvel mongold mashin hudaldahiig horie l doo tegvel yaaj bn geh meteer horisoor hui negdel ruugee yavbal yamar bn teneguud
../.. 2020-12-15 202.55.188.84
Чам шиг согтууруулах ундаагаа тааруулж ууж чаддаггүй, бусдад гай болсон юмнуудад хориглох л хэрэгтэй
d 2020-12-15 64.119.21.241
Хувь хүний л өөрийнх нь мэдэр хэрэг. Согтууруулах ундаа ер нь хэтрүүлж хэрэглээд байгаа хүмүүст хэлэхэд наад шидийн ундаа чинь нэг л сэрэхэд амьдралыг чинь там болгоно шүү.
Зочин 2020-12-15 203.91.115.48
Архи барс пиво уухгүй байж болохгүй байна уу. Архи зардаг дэлгүүриЙнхээ тоог цөөрүүлээчээ. Орон сууцны дунд байгаа архи зардаг дэлгүүрүүдийг болиулаачээ.
зочин 2020-12-15 202.179.15.71
Согтуурлах бүх төрлийн архи пиво дарс вискийг зарахыг он дуустал худалдаалахыг хоригло.
Зочин 2020-12-15 43.242.243.49
Цангаэсан адгуус шиг гэнэт их уугаад ингэж байхгүй юу! Манайхан тун ч бүдүүлэг байна даа. 1990 оноос өмнө УБ-ын оршин суугчдын соёлын түвшин ямар байсан, түүнээс хамаагүй дордлоо!! Тэр үед нам ын үзэл суртал, хүмүүжлийн ажил гэж эрчтэ явагддаг байснаа гэнэт орхигдоход үүссэн хоосон орон зай нь бүдүүлэг мунхагаар дүүрлээ. Төр засгаас анхаарахгүй бол болохоо байлаа шүү!! Соёлын довтолгоо-2 -ыг арай шинэ хэлбэрээр дахин явуулах шаардлага үүсч байх шиг байна!!??
Ммм 2020-12-15 64.119.21.208
Анхнаасаа энийгээ тооцоолж хориг тавиагүй л гэж битгий хэлээрэй. Ийм юм болох нь тодорхой л бсан. Одоо дахиад хориг тавьж байгаад цуцлавал дахиад л ийм асуудал үүснэ. Үхрүүд нь хэд хоног ууж байгаал хэвийн амьдралдаа орно шдээ. Дахиад хориг тавих юм бол хүмүүс тэрнээс өмнө ихээр гэртээ нөөцөлж илүү их архидалт болно шүү. Зүгээр л орхи.
үхэр халх 2020-12-15 122.201.31.142
3 САЯ ХҮНТЭЙ УЛСАД БОЛ МААШ БАГА ТОО БАЙНА МОНГОЛЧУУД ИХ ХҮЛЭЭЦТЭЙ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА
Зочин 2020-12-15 192.82.75.69
зөвхөн виски зарах хэрэгтэй
Зочин 2020-12-15 192.82.75.69
ашгүй дээ улсын төсөвийн орлого огцом нэмэгджээ
Зочин 2020-12-15 58.109.221.157
Mongol iim shuu dee Covid olon zuiliig shalgaj il bolgoj baigaa
Сайхнаа 2020-12-15 202.55.188.105
Ухаан муутай тэвчээргүй маш олон хүн сүрэг байна даа.Монгол ийм итгэдэг байдал эрт байна.Арай л муухай шүү
Зочин 2020-12-15 202.131.225.197
orkuud uheh gej baigaa yum shig oldson deer ni uher shig uuj baigaa biz, margaash gej udur baidgiimshtee orkuudaa
123 2020-12-15 150.129.141.142
ni ho tani zow
Зочин 2020-12-15 202.126.90.115
Teneg orkuud taaruulaad soyoltoi uuj chadahgui.
333 2020-12-15 49.0.212.181
Тэгэээд яалтай вэ? Цангасан нэг нь уугаад үхвэл үхнэ л биз, цэвэрлэгээ цэвэрлэгээ
Зочин 2020-12-15 202.179.24.25
Монголчууд угаасаа согтууруулах ундаагүй амьдарч чадахгүй
Зочин 2020-12-15 202.180.220.77
Ингэж байгаад хэвийн хэмжээнднн орно ш дэ. Яах гэж анхнаасаа хорьсон юм бэ? Хүмүүсийн ухамсарт итгэсэн юм уу? Уччлаарай, та нар андуурсан байна. Манай иргэд соц үед ч ухамсар багатай байсан. Одоо цаашдаа ч ухамсарт итгэж явах гэж байна уу?
Зочин 2020-12-15 202.9.40.1
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Zochin 2020-12-15 66.181.186.243
Arhi pivo adilhan sogtuuruulj galzuuruulna. Sogtuu galzuu setgetsiin uurchlulttei humuus ihsej baigaa ni ayultai tuvshind hurch baina. Iim humuusiin hajuud amidarch baigaa ehner huuhed aav eej bas l setgel sanaani daramttai hagas galzuu amidrach gemt hergiin zolios bolj baina
Zo 2020-12-15 66.181.187.58
Shdee arhind jivsen hognuud.odoo tegeed naandaj osgoj uheed ehelnedee.amindaa archaagui yumnuud.
Зочин 2020-12-15 27.123.214.2
Далд шагийн архины наймаа, хортой элдэв бодис спирт уусан хүмүүсийн тоо яасан юм бол?
Зочин 2020-12-15 64.119.16.227
Манайхан ямар зохистой хэрэглэх биш дээ тасарч унатлаа ууж байж сэтгэл нь амардаг улс даа.
Улаангом 2020-12-15 202.126.89.39
Наанадаж гудамжинд даарч хөрч яваа цагдаа нарын ажил шал дэмий нэмэгдэж байна. Коронагаас хамгаалж ядаж байж архидалт ба түүний үр дагавартай тэмцэнэ гэдэг илүү ачаа. Засгийн газар АПУ-д дөрлүүлж дэмий зөвшөөрлөө.
гЭНДЭН 2020-12-15 202.9.46.150
ХОРЬЖ БАЙГААД ГЭНЭТ ТАВИХААР ИНГЭДЭГ ЮМ. ЦӨНГСАН АДУУ СТАЛЬ ГЭЖ НАРКОЛОГЧИД НЭРЛЭДЭГ.
Зочин 2020-12-15 150.129.143.123
Пиво худалдсаны улмаас гэмт хэрэг зөрчил нэмэгдлээ гэдэг худлаа шүү. Харин хэм хэмжээтэй ууж чадахгүй, хэтрүүлж уудаг хууль дүрэм зөрчиж байгаа улсад оногдуулах шийтгэлээ оновчтой болго. Тухайлбал архи ууж машин жолоодсон нөхрийн жолоо барих эрхийг бүх насаар нь хоригло. Өнгөрөх шөнийн 30 жолоочийг эрхийг хасахад л эмхэндээ ороод ирнэ шүү дээ.
Улаангом 2020-12-15 202.126.89.39
Ийм онцгой үед тодорхой хугацаанд хориглох ёстой. Тайван үед тэр хэтрүүлж уудаг, агсан согтуу тавьдаг улсуудтай хөөцөлдөж болно. Харин тахлын үед тийм хүч хөрөнгө хүрэлцэхгүй тул тас хориглох ёстой. АПУ болон тааруулж уудаг гэж сайрхсан архины хамааралтай гүзээнүүдийн аманд орж ийм тэнэг шийдвэр гаргаж болохгүй.
Зочин 2020-12-15 103.111.68.3
Зочин 27 минутын өмнө 64.119.19.118
хорьж хорьж тавихаар аргагүй ш дээ
Зочин 2020-12-15 64.119.19.118
хорьж хорьж тавихаар аргагүй ш дээ
ЗОЧИН 2020-12-15 192.82.78.26
ЮМ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА. ТААРУУЛЖ УУЖ ЧАДАХ БИШ. БАЙДГАА БАРЖ УУДАГ ХҮМҮҮС ШҮҮ ДЭ. ХЭЗЭЭ БОЛОВСОРЧ ХӨГЖИХ ЮМ БОЛДОО.
Хотын иргэн 2020-12-15 112.72.15.210
Пиво худалдсанаас болж хэрэг зөрчил ихэссэн гэж гэнэн дүгнэлт бүү хий. Угаасаа хөл хорио цуцлахаар хүмүүс хоорондоо уулзалдаж наргиж цэнгэж байгаа. Харин ч пиво вино удаан хугацаанд хорьсон нь буруу байсан.
Зочин 2020-12-15 64.119.21.72
ineedt gar we