Гал түймрийн улмаас гурван настай хүүхэд энджээ

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

Гал түймрийн улмаас гурван настай хүүхэд энджээ

Гал түймрийн улмаас гурван настай хүүхэд энджээ

Онцгой байдлын ерөнхий газрын өчигдрийн /2020.12.14/ хоногийн мэдээнд бүртгэгдсэн хэргүүдийг тоймлон хүргэе. 


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  гуравдугаар хороо, 44 дүгээр байрны нэгдүгээр орцонд айл шатаж байна гэсэн дуудлага өчигдөр  10:55 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгджээ.  Алба хаагчид иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минутад унтраасан байна. Уг гал түймэрт 7 настай эрэгтэй Ц, гурван настай эрэгтэй Д нар  угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүргэх замд  гурван настай эрэгтэй Д  нь шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Галын шалтааныг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа аж.  Дашрамд дурдахад, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон төдийгүй цоожилсноос үүдэн хүүхдүүд амиа алдсан гэх мэдээлэл байна. 

Мөн энэ өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Эгийн голын хоолой гэдэг газар тус сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн Королла загварын суудлын автомашин Эгийн голын мөсөнд цөмөрчээ. Улмаар иргэдийн зүгээс  "Машины бүхээгний орой хэсэг нь цухуйсан байна. Дотор нь хүн осолдсон байж болзошгүй"  гэсэн дуудлагыг 12:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан байна. Машинд байсан тус сумын харьяат  30 настай эрэгтэй С, 37 настай эрэгтэй Э нарын  цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж