Неймар эцэст нь Мессиг давж гарч чадах уу? | News.MN

Неймар эцэст нь Мессиг давж гарч чадах уу?

Неймар эцэст нь Мессиг давж гарч чадах уу?

Неймар эцэст нь Мессиг давж гарч чадах уу?

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын шөвгийн 16 багийн сугалааны үйл ажиллагаа өчигдөр/2020.12.14/ Швейцарь улсын Ньон хотод зохион байгуулагдлаа. Шөвгийн 16 багийн эхний ээлжийн тоглолтууд ирэх 2021 оны хоёрдугаар сарын 17-наас эхлэн явагдана.

  • РБ Лейпциг – Ливерпүүл

Германы РБ Лейпциг Английн аваргуудтай учраа таарлаа. Энэ улиралд хамгаалалт нь онцгой байгаа Германы багийн хувьд саяхан Унгар хагас хамгаалагч Доминик Собаслаиг авч буйгаа зарласан. Европын томоохон багуудын анхаарлыг татаад амжсан өдгөө 20 настай Унгар залуу авьяастан ирэх өвлийн солилцоо наймааны цонхоор шинэ багтайгаа нэгдэж, Ливерпүүлийн эсрэг тоглох боломжтой. Харин Ливерпүүлийн хувьд ирэх хоёрдугаар сар гэхэд бүрэн бүрэлдэхүүнээ тоглох биз ээ. Одоогоор тус багийн Жоэл Матип, Виржил Ван Дик, Жое Гомез, Диого Жота, Жердан Шакири, Жэймс Милнер, Наби Кэйта, Тиаго Алкантара, Костас Цимикас гээд гол тоглогчид нь бэртэл гэмтлийн асуудалтай байна. Хэрэв энэ асуудал даамжирсаар хоёрдугаар сартай золговол бэртэл, гэмтэлд нэрвэгдсэн Ливерпүүл РБ Лейпциг багийг давж гарна гэдэг хэцүү. Эргэн санахад, РБ Лейпциг хэсгийн шатандаа ПСЖ багийг хожиж, Манчестер Юнайтедыг Европа лиг рүү унагаасан билээ.

  • Барселона – ПСЖ

Месси, Неймар хоёр өрсөлдөгчийн дүрээр эргэн уулзалдана. Неймар Мессиг орхиж явснаас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Мессигийн сүүдэрт дарагдахаас залхсан Неймар одоо өөрийгөө хэн болсныг харуулах цаг ирлээ. Барселона багийн ахлах дасгалжуулагч Рональд Куман сугалааны дараа хоёр багт цааш шалгарах тавь тавин хувийн боломж байгаа гэж хэлсэн бол мэргэжилтнүүд Францын аваргуудад арай илүү боломжийг өгч байна. Учир нь сүүлийн үеийн Барселона багийн үзүүлж буй тоглолт, багийн дотоод уур амьсгалыг харахад Неймар, Мбаппе тэргүүтэй ПСЖ багийн залуусыг зогсооно гэхэд хэцүү харагдаж байгаа нь нууц биш. Гэвч Месси байгаа цагт Барселона өрсөлдөөнөөс эрт хасч болохгүй. Мөн тэдэнд өвлийн солилцоо наймааны цонхоор бүрэлдэхүүнээ шинэчлэх боломж бий. Магадгүй ахлах дасгалжуулагч Рональд Куман ч солигдсон байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын шөвгийн 16-ийн шатны хамгийн сонирхолтой тоглолт дээрх хоёр багийн хооронд явагдах нь дамжиггүй.

  • Севилья – Боруссиа Дортмунд

Залуу авьястнуудын цуглуулга болсон Германы Боруссиа Дортмунд баг Иван Ракитич, Хесус Навас, Сусо, Люк де Йонг зэрэг туршлагатай тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан Испанийн Севилья багтай учраа таарав. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Боруссиа Дортмунд ядах юмгүй дараагийн шатанд шалгарах гэнэ.

  • Порто – Ювентус

УЕФА Аваргуудын лигт л түрүүлэх гэж Роналдог Италид авчирсан Ювентус сүүлийн үед тун сайн байгаа. Андре Пирло ч учраа олоод эхэлснийг Барселонаг хожсон тоглолтоос нь харж болно. Гэхдээ нөгөө талд Порто зөөлөн боорцог биш гэдгийг мөн санах хэрэгтэй. Тэд хэсгийн шатны эхний тоглолтондоо Манчестер Ситид хожигдсоноосоо хойш таван тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй гэсэн сайн үзүүлэлттэй яваа.

  • Атлетико Мадрид – Челси

Атлетико Мадридыг давж чадахгүй бол Челсигийн өнгөрсөн зун хийсэн томоохон хөрөнгө оруулалтууд хэл ам дагуулна. Английн Премьер лигийн дундаж багуудыг бус Атлетико Мадрид тэргүүтэй Европын чанга учраануудаа ялахын тулд тэд Кай Хавертц, Тимо Вернер, Хаким Зиеш нарыг авчирсан биз ээ. Нөгөө талд Диего Симеоне том багуудын эсрэг, чухал тэмцээнд хэрхэн тоглохоо мэддэг ухаалаг дасгалжуулагч. Харин Фрэнк Лампард түүнийг давж гарч чадах болов уу?

  • Лацио – Байерн Мюнхен

Аваргаа хамгаалагч Германы Байерн Мюнхен багт харьцангуй сул өрсөлдөгч таарлаа. Тэдний өрсөлдөгч Италийн Лацио баг сүүлийн 20 жилийн хугацаанд УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарч үзээгүй байсан юм.

  • Аталанта – Реал Мадрид

Европын хамгийн шилдэг довтолгоотой багуудын нэг Аталанта Испанийн аваргууд Реал Мадридтай учраа таарав. Бараг л Европа лиг рүү уначихлаа гэгдэж байсан Реал Мадридад аз тохиож, бүр хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан. Зинедин Зидан багийнхаа орон гаран тоглолтыг эртхэн зохицуулахгүй бол Аталанта шиг супер довтолгоотой баг тэднийг өршөөхгүй.

  • Боруссиа Менхенгладбах – Манчестер Сити

Баян Араб эзэнтэй болсноосоо хойш л Манчестер Сити баг УЕФА Аваргуудын лигийн "дэлдэн чихт" цомыг мөрөөдөж ирсэн. Жил бүр л аварга авах өндөр магадлалтай гэгддэг ч Пепийн багт нэг л тохироо нь бүрдэхгүй байна. Магадгүй энэ жил тэд дээгүүр амжилт үзүүлэхийг үгүйсгэхгүй ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-15 122.201.21.160

loser madrid 8 aas bult shaalgasnaar hasagdanaa orc barca ch min adil tehdee 16 aas

Avatar

Зочин 2020-12-15 122.201.21.160

RB s****a dortmund s****a bayern haga s****a real arai hiin garah bolovch 8 aas milt bult s****a pag s****a city s****a juventus ronaldo bhgui bol shaalgana atletico chelsea 50 50

Avatar

Зочин 2020-12-15 122.201.21.160

real s** arai hiin garah bolovch shovgiin 8aas bult shaalgana

Avatar

Зочин 2020-12-15 150.129.142.87

2р гарсан бүх багууд мултарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж