"Засгийн газрын шийдвэр ААН-үүдэд бодит дэмжлэг болж чадсан" | News.MN

"Засгийн газрын шийдвэр ААН-үүдэд бодит дэмжлэг болж чадсан"

"Засгийн газрын шийдвэр ААН-үүдэд бодит дэмжлэг болж чадсан"

Монгол Улсын Засгийн газар /2020.12.13/ -аас гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэр гаргасан.

Тодруулбал,  төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч,  газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа есөөс бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцах юм. Энэ шийдвэрийн талаар эдийн засагчид болон иргэд, аж ахуй нэгжийн төлөөллийн байр суурийг хүргэж байна.

ЦАЛИНГАА ТАВЬЖ ЧАДАХГҮЙ, ТҮРЭЭСЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ААН-Д БОДИТ ДЭМЖЛЭГ

ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР:

-Цар тахлын үед борлуулалтгүй, ашиг орлогогүй, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, сарын түрээсээ төлж чадахгүй байгаа аж ахуй ахуй, байгууллагад энэ бол том дэмжлэг. Үүнтэй маргахгүй зүйл байхгүй. Гэхдээ Засгийн газраас энэ нь тухайн аж ахуй нэгжийн хэддүгээр асуудал вэ гэдгийг зөв тодорхойлж, таарсан арга хэмжээг авсан бол аж ахуй нэгжүүдэд хэрэгтэй байлаа.

Нэн тэргүүнд аж ахуй нэгжүүдийн “толгойны өвчин” зээлийн хүү болчихоод байгаа. Эхнээсээ банкны зээлийн хүү нэхэгдэж байна. Ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл зээлийг нь хойшлууллаа гэхэд хүү нь хуримтлагдаад л явна. Энэ нь ашиг орлогогүй, борлуулалтгүй болсон аж ахуй нэгжүүдийг  шууд дампуур гэсэн үг шүү дээ. Зээлийн хүү өнгөрсөн оныхоос 0.1 хувиар ч буурсангүй. Цар тахлын нөхцөл байдал үүсээгүй юм шиг зээлийн хүүг бодож байгаа. Миний хувьд Засгийн газраас эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг тэглэх нь том дэмжлэг хэдий ч нөгөө талаар аж ахуй нэгжүүдэд зээлийн хүүг бууруулах арга хэмжээ нэн чухал байна.

“ТӨРӨӨС ЗАРДЛЫГ НЬ ДААГААД ӨГЬЕ ГЭХЭД ДУРГҮЙ ХЭН БАЙХ ВЭ ДЭЭ”

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН:

-Монгол болон дэлхийн бусад улсад эдийн засгийн тал дээр авч хэрэгжүүлж байгаа бүх бодлогыг хоёр ангилж болно. Нэгдүгээрт, өрх буюу иргэд рүү чиглэсэн, нөгөөх нь ажлын байрыг хадгалж, баялаг бүтээгчдийг дэмжихэд чиглэж байна. Монгол Улсын хувьд айл өрх, иргэд рүү чиглэсэн арга хэмжээг сайн авч байна. Жишээлбэл, хүүхдийн мөнгө, хүнсний талон, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувь бууруулах, цахилгаан, ус дулааны төлбөрийг нь тэглэх шийдвэр зэргийг нэрлэж болно.

Гэтэл ажлын байраа хамгаалах тал дээр бараг арга хэмжээ авсангүй гэж хэлж болохоор түвшинд байна. Засгийн газар мөнгө төсөв байхгүй гэдэг тайлбараар ам таглаж байгаа ч, улсын төсөвтөө музей, соёлын төв, театр гээд хөрөнгө оруулалтанд 3.5 их наяд төгрөг, бараа үйлчилгээ авахад 2.1 их наяд төгрөг төсөвлөсөн. Гэтэл үүнээс тодорхой хэсгийг зарцуулбал бид хувийн хэвшилдээ хэдэн 100 мянган ажлын байр, хэдэн 10 мянган аж ахуй нэгжийг дампуурлаас сэргийлж чадах бол. Монгол Улсын хувьд өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 97 мянган аж ахуйн нэгж татварын тайлангаа өгч байгаа. Үүний 85 мянга орчим нь 1-9 ажилтантай. Эдгээрээс өнөөдөр хэд нь дампуурчихсан, хэд нь 2021 онд дампуурах вэ гэдэг шууд Засгийн газраас хамааралтай байна.

Энгийн үед бизнес дампуурвал тухайн бизнесмений ур чадварын асуудал. Гэтэл бүхэл бүтэн нэг сар хатуу хөл хорио тогтоочихоод “За та нарын ус, цахилгааныг төр даалаа шүү” гэхэд хангалтгүй ээ. Төрөөс баялаг бүтээгчдэд зүгээр мөнгө өг гэж хэлээгүй шүү. Харин миний санаа бол төсөвт байгаа цемент арматур болох мөнгийг л хөнгөлттэй зээл хэлбэрээр олгож, баялаг бүтээгчдээ дэмжих талаар ярьж байгаа юм.

Өнөөдөр эдийн засаг талдаа Засгийн газраас нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахгүй байна. Улс төрдөө илүү хөтлөгдөөд байна. Яг одоо цахилгаан, ус дулааны төлбөрөө төлж чадахгүй иргэд бий. Гэхдээ улсаараа тийм байдалд хүрээгүй. Төрөөс “Зардлыг нь даагаад өгье” гэхэд хэн дургүй байх вэ дээ. Харин энэ өртгөөр өөр юу хийж болох байсан бэ гэдэг чухал асуулт. Гэтэл өнөөдөр ус, цахилгаан, дулаанаа төлүүллээ ч гэсэн, 100 мянган ажлын байр байхгүй болбол 2021 оны долдугаар сараас 100 мянган өрх ирээдүйд цахилгаан, ус, дулаанаа төлөхөд хүнд болно. Цахилгаан дулаан, усны зардалд 630 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн. Энэ мөнгөөр хэчнээн хүний ажлын байрыг хамгаалж болох байсан бэ. Одоо төсөвт байгаа музей, соёлын төвийг барьдгаараа барих уу, эсвэл ажлын байр хамгаалах зорилгоор өөрчлөх үү гэдэг дээр Сангийн асуудал эрхэлсэн улстөрчийн үнэн нүүр царай гарах юм шиг байна.

“ЗАСГИЙН ГАЗРИЙН ШИЙДВЭР АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛЖ ЧАДЛАА”

КОФЕ ШОПЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ Ж.БЯМБАСАЙХАН:

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбоотойгоор Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр /2020.12.14/ гэрээтэй компаниараа ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж, үйл ажиллагаагаа нээсэн. Үйлчилгээний байгууллагуудад тавигдах түр журмын дагуу зөвлөмжүүдээ байрлуулж, хүн хоорондын зайг тогтоож, суудлынхаа тоог 50 хувиар бууруулсан. Одоогоор оюутнуудын онлайн хичээл орж байгаа учраас цөөнгүй оюутан үйлчлүүлж байна.

Засгийн газрийн энэ удаагийн шийдвэр аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг болж чадлаа. Бидний хувьд ашиглалтын зардлаас чөлөөлөгдсөнөөр үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжтой болж байна. Манайх үйлчилгээ эрхэлдэг талбайгаа түрээсэлдэг. Түрээслэгч маань өнгөрсөн нэг сарын хугацаанд түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлж авч байсан. Түрээслэгчийн хувьд улсаас ямар ч дэмжлэг авахгүй байгаа учраас харилцан бие биеэ ойлгож, дэмжсэн гэсэн үг.

“АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ИРГЭД НЬ ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН НЬ ЭДИЙН ЗАСАГТ Ч ХЭМНЭЛТТЭЙ”

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭН Р.АМАРЖАРГАЛ:

-Би мэдээллийн технологич мэргэжилтэй. Засгийн газрын энэ удаагийн шийдвэр нь бэлэн мөнгө тарааснаас илүү зөв шийдвэр. Гэхдээ эрчим хүчний салбарынхаа ачааллыг тооцож, цаашдын үр дагавраа бодолгүйгээр ийм шийдвэр гаргалаа гэж харж байна. Ажилтай, орлоготой байгаа иргэд нь цахилгаан, ус дулааныхаа мөнгийг төлөөд явсан нь улс орны эдийн засагт ч хэмнэлттэй гэж бодож байна.

Магадгүй цар тахлын улмаас өрхийн орлого буурснаа нотолж чадвал цахилгаан, ус дулааны төлбөрөөс чөлөөлөгдөх нь зөв байх. Энэ шийдвэр гаргасан даруйд эрчим хүчний ачаалал нэмэгдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Засгийн газраас ийм шийдвэр гаргачихсан байхад гэр хорооллын айлууд ажлаа хөнгөвчилж, цахилгаан халаагуураар гэрээ халаахыг бодно биз дээ.

МҮХАҮТ: АЖЛЫН БАЙР ХУМИГДАХААС СЭРГИЙЛЭХ, БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛЛОО 

МҮХАҮТ-аас хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдлыг судалж, эдийн засгийн хохирлыг хохирол багатай даван туулах, ажлын байрыг хадгалах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр цогц саналууд боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.

Эдгээрээс бизнес эрхлэхэд шаардагдах цахилгаан, ус дулааныг өр төлбөр харгалзахгүйгээр тасралтгүй хангах, үйл ажиллагаа нь зогссон болон хязгаарлагдсан аж ахуй нэгжүүдийг ус цахилгааны төлбөрөөс хөнгөлөх чөлөөлөлт заалтыг Засгийн газар дэмжиж, 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар улсын хэмжээнд бүх айл өрх зарим аж ахуй нэгжийн цахилгаан ус дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцах шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг тогтворжуулах, ажлын байр цаашид хумигдахаас сэргийлэх, хадгалагдах, эдийн засгийн уналтыг саармагжуулах, бизнесийн орчныг сайжруулахад бодит дэмжлэг боллоо хэмээн МҮХАҮТ-ын зүгээс үзэж, нийт гишүүд дэмжигч, бизнес эрхлэгчдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

А.СҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-15 64.119.22.99

АН-ын хэдэн хүн Эрдэнэтийн хагасыг оросуудтай хуйвалдаж, далдууур луйвардаж авсан, түүгээр барахгүй дийлэнхийг төрийн буюу ард түмний мөнгөөр луйвардаж авсныг илрүүлж таслан зогсоосон нөхдөд нам харгалзахгүйгээр алтан хөшөө босгох ч багаднаа. Энэ бол ардчилал гэсэн үгээр бамбай хийсэн дээрэмчдийн 20-21-р зуун дамнасан зууны олон луйвруудын зөвхөн нэг нь болой

Avatar

Зочин 2020-12-15 202.126.90.65

Манай Монголд Хувийн Хэвшил гээч юм түв түүхийгэрээ дээ. Хувийн Бизнэс гээд байгаа юм нь өнөө маргаашаа аргацаасан Улс орны эдийн засагт нэмэр нөлөө бараг үгүй чанаргүй ач холбогдолгүй зүйлс байдаг доо. Ард иргэд нь яагаад ийм ажил хйих дургүй; залхуу; сэтгэлгүй; санаачлагагүй байдын болоо…хийж байгаа юмандаа сэтгэлээс ханддаг хүн бараг үгүй…нэг ажил эхлүүлээд л эхэндэж сүрхий явж байснаа дундаас миараад адагт нь бүр үгүй болно….бүх бизнэсчид ийм…..сонин шүү…..

Avatar

Хэн юм 2020-12-15 103.57.95.15

Эд нар хэн гээч мэдлэгийн далайнууд вэ… Хаанаас гараад ирэв ээ

Avatar

Зочин 2020-12-15 66.181.188.34

Үүнээс ихийг ч амлаж болмоор доо. Зэсийн үнэ 7000 давлаа тооцоолж байснаас 2000 доллараар нэмүү гэдэг эдийн засагт их эерэг үзүүлэлт. Хуучин эрдэнэт хшгийнхаа 49 хувийг орсуудад өгдөг байсан бол одоо 100 хувь өгч байгаа шүү дээ өнгөрсөн жилийн ашиг хэний гараар ороод алга болов.

Avatar

зочин 2020-12-15 202.9.46.83

Эрдэнэтийг Оросуудаас салгаж авчирсан хүн нь сахал хочит Эрдэнэбилэг . Түүнийг нь төрд булааж авч өгсөн хүн нь мэнгэт хочит Нямдорж .
Монголчуудаа …. Энэ хоёр хүндээ БАЯРАЛЛАА гэж хэлэхгүй юм уу?.

Avatar

Zochin 2020-12-15 192.82.72.175

Bayarlaj suuna. Gehdee tsahilgaan, usaa hemnehgui uls bh vii gedegt ih sanaa zovj bna. Zovhon amia bish uls ornoo bas bodoh heretei gedgiig humuus mini sain oilgoosoi.

Avatar

Зочин 2020-12-15 43.242.242.59

Дэмжлэг хэрэгтэй гэж ярьцгаачихаад дэмжлэг үзүүлэхэд нь шүүмжлээд байдаг хогийн эдийн засагчид вэ. ямар ч сайн юм хийэн шүүмжилж л байдаг. Бүх юмыг аваад бэлэнчлэх сэтгэлгээг хөгжүүлэгч өөгшүүлэгчид. шүүмжлэх өвчин туссан нөхөд. ер нь заавал туслах ч албагүй. манай улс харгис капиталист нийгмийг байгуулж байгаа. хэн чадна тэр цаашаа явна чадахгүй нэг нь нийгмийн шалгаралаар болино. Ийм л тотолцоотой улс

Avatar

Irgen 2020-12-15 70.181.124.42

MAN ard olondoo mungu ugch baigaa met bloch uls ornii ediin zasagt muu shiidver gargasan.ard irgeded sanal avah hungun shiidver .ediin zasgiin bodlogiin Bush shiidver bolloo.erunhiilugchiin sanal bol ediin zasagt yr ashigtai aj ahuin negjyyded yr ashigtai sanal baigaa.erunhiilugch argagyi l huuliig harsan sanaL baigaa.daanch MAN iin nuhud Ulster gedeg uncguusuu hark ard olonoo ulun zulmun bailgadag shiidveree l gargasan.

Avatar

бизнес эрхлэгч 2020-12-15 192.82.72.16

Би хувиараа жижиг үйлдвэр явуулдаг бидний хувьд баярлаж байгаа.Гэрэл цах дулааны мөнгөнөөс чөлөөлөгдөн гэдэг чинь бидэнд том боломж.

Avatar

зочин 2020-12-15 66.181.161.90

ЮУ Ч ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ЦАГААН ГАРТНУУД БУСДЫГ ШҮҮМЖЛЭХЭЭС ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДДАГҮЙ ГЭЖ ҮНЭН БАЙХ . АНГАР ЛАВ МАШ ЧАДВАР МУУТАЙ ХҮН БАЙНА ЛЭЭ.

Avatar

Иргэн 2020-12-15 192.82.76.39

Зээлийн хүүг бууруулж ипотекийн зээлийн хүүтэй адилхан болгох боломж бий. Үүний тулд хадгаламжийн хүүг эхний ээлжинд 5-6 хувиар буулгах хэрэгтэй. Үүнийг дагаад ипотекийн хүү бас буурна, гол нь МИК-ээр дамжуул. МИК чинь гаднаас хямд эх үүсвэртэй.

Avatar

Зочин 2020-12-15 202.21.100.210

Буруу шийдвэр бишээ улс төрч нар зөндөө эрдэнэтийн үйлдвэрт бараа шахаж баяжсан ганц удаа ч гэсэн шууд утгаар нийт ард түмнээрээ Эрдэнэтийн буяныг эдлэх л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-15 150.129.142.35

zuv heljee.

Avatar

Зочин 2020-12-15 122.201.22.245

jinhene shimegchid bol mongo huulegchid tedend zurh setgel gej ugui manaid utgaaraa hogjsondoo

Avatar

ganga tomortoli 2020-12-15 66.181.178.117

tomor zamiinhand dain zrlasan neg muu tolgoitin joomo boldhuu nimdelger onorbayar onoroo geedeg uzeler changa yarigch ashiglaad ail reket hisen hunig hajina. said gardhuu bayarsaihan uzeler reketluled hamag hoorngo deremduuslen hereg garsinma.

Avatar

anhaa 2020-12-15 66.181.178.117

unenhu tsogtoo boldoo barshuu torhuu tomorhuu nar buleglen uzeler angihan naizig doromjilsonos bolod neg zaluu neg ahin abart orj uhesen hereg garsinma 1992 ond. ter aluurching haijina. tusalna uu doloar shagnaltai. boldbayar bayartomor uda daraalan uzeler rekte hiij hun alsann hund gemt heregten.

Avatar

Зочин 2020-12-15 66.181.161.110

Энэ эдийн засагч нэртэй хэдэн шээснүүд байна. Яасан цадаж ханадгүй новшнууд вэ ШУЛАМ Л ИЙМ БАЙДАГ гэсэн,хэзээч ханаж цададгүй юм гэсэн.Тог.дулааныг чинь засаг шийдээд өглөө болоо юм бишүү. Тэр ААНүүд нь үхсэнээ хийж өндөр хүүтэй зээл авсан юм.Гадны банк оруулж ирэх л үлдлээ.Энэ МХАҮТ, энэ Ангар мэт хүмүүс ухаан сайтаагаараа тэр гадны банк оруулж ирээд жилийн 5%хүүтэй зээлээ олгооч дээ.Ийм ажил хийж чадахгүй байж арай ядан тогтож байгаа засаг руугаа мөнхөд дайраад.Ийм хүмүүсийн амнаас хэзээ ч сай

Avatar

Түвдэнбалжир 2020-12-15 66.181.161.65

Yondongombo Gendensuren Энэ авсан арга хэмжээ бол харин ч эрчим хүчний системд шинэчлэл хийх том боломж
эхний ээлжинд төгсгөлийн трансформаторуудын дэргэд бага чадлын буюу 250-500 квт -н супер конденсаторный накопитель тавьж хүчин чадлын боломжоо 2 дахин өсгөж тогтворжуулах хэрэгтэй энэ бол дэлхий дахинд хэрэглэж байгаа технологийн хамгийн сүүлийн энерги хуримтлалын төгс шийдэл
Дараагийн шатанд гэр хорооллын байшингуудын дээврийг нарны элемэнтээр сольж буцах сүлжээгээр накопителээ цэнэглэн өрх б

Avatar

Зочин 2020-12-15 202.21.100.210

Шүүмжлэх шиг амархан юм байхгүй харин шийдвэр гаргаад түүний ард хариуцлага хүлээнэ гэдэг хамгийн хэзүү

Avatar

Иргэн 2020-12-15 202.9.47.0

Цахилгааны төлбөрийг хөнгөлөх нь зөв шийдвэр биш байх гэж бодож байна.

Avatar

зочин 2020-12-15 66.181.191.225

ЕР НЬ БОЛ ЯРИАД ШҮҮМЖЛЭЭД БАЙХ ШИГ АМАРХАН АЖИЛ ХААНА БАЙХАВ.
ХОРВООГИЙН ХАМГИЙН АМАРХАН АЖИЛ БОЛ ЭНЭ.

Avatar

ИРГЭН 2020-12-15 202.126.89.158

Энэ шийдвэр бол ЖДҮчидийн арьсаа хамгаалсан ядмагхан улс төр байлаа

Avatar

өөө 2020-12-15 66.181.166.154

ажил орлоготой нь төлбөрөө төлөөл явсан нь дээрээ мөн ч поп шийдвэр гаргалаа

Avatar

Зочин 2020-12-15 192.82.75.223

Одоо Тэлх чихэр Мах импекс гэх мэт эрхэм Ерөнхийлөгчмйн компанууд бусаддаа үлгэр болж үнээ буулгавал зүгээр Талхны үнийн бүтцийн бараг тал нь цахилгаан дулаан уур тул ядаж 20%буулгаж болох байх Эсвэл гэр хорооллыэ дэлгүүрт жаахөн я лгөвартай үнээр өгч болно дор

Avatar

Зочин 2020-12-15 202.9.46.155

Засгийн газрын энэ шийдвэр буянтай шийдвэр. Ард олон буянг нь даах болтугай? хурай хурай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж