Ажилтай байхаа бодож, эрэлттэй мэргэжлээр суралц ! | News.MN

Ажилтай байхаа бодож, эрэлттэй мэргэжлээр суралц !

Ажилтай байхаа бодож, эрэлттэй мэргэжлээр суралц !

Ажилтай байхаа бодож, эрэлттэй мэргэжлээр суралц !

Хөдөлмөрийн зах зээлд илүүдсэн, эрэлтгүй мэргэжил эзэмшдэгээс их, дээд сургууль төгссөн хойноо дэлгүүрийн худалдагч, таксины жолооч хийж, амьдралаа залгуулж буй залуус Монголд олон. Гэтэл их, дээд сургуульд төлсөн төлбөрийг нь бодохоор хайран. Доод тал нь 15 сая, дээд тал нь 30 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг.

Ах, эгч нар нь их, дээд сургуульд суралцаад  мэргэжлээрээ ажиллаж чадаагүй байхад л эцэг эхчүүд хашрахгүй, “Отгоныгоо яаж ийгээд сургана” гээд гүрийнэ. Орон сууц, хашаа байшингаа түрээсэлж, мал хуйгаа зарж, зарим нь цалингийн зээл авч сургана. Эмээ, өвөө нь тэтгэврийн зээл авч ач, зээгээ сургах тохиолдол ч бишгүй.

Хэрвээ түрээслэх байр, зарах малгүй бол “Оюутны хөгжлийн зээл”-д хамруулж, сургана. Гэхдээ Засгийн газар энэ оноос эхлэн “Оюутны хөгжлийн зээл”-ийг тэргүүлэх  мэргэжлээр суралцдаг оюутанд олгохоор болсон нь эсэргүүцэлтэй тулж эхлэв. Монголын Оюутны холбооноос “Мэргэжил харгалзан энэхүү зээлийг олгох нь олон мянган оюутан залуус хичээл завсардах, ар гэрт нь эдийн засгийн дарамт учрах, оюутан хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг хаах, мэргэжлээ сонгох хүний сурч боловсрох үндсэн эрхийг зөрчиж байна” хэмээн үзэж, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлээд буй аж.

Өөрөөр хэлбэл, эрэлттэй мэргэжлээр суралцагчдад зээл олгох шалгуур тавьснаар 11 мянга гаруй оюутан зарим нь шалгалтаа өгөх боломжгүй болж, чөлөө авахаас аргагүйд хүрсэн гэдэг асуудлыг тавьж буй юм.

Статистик мэдээгээр голч оноог харгалзан “Оюутны хөгжлийн зээл” олгодог байхад 2017-2019 онд нийт 27882 оюутан хамрагдаж, 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. “Оюутны хөгжлийн зээл”-ийн нэг давуу тал нь жилийн 5 хувийн хүүтэй тул бусад зээлтэй харьцуулахад хамгийн бага юм.

Амьдралын боломж муутай ч сурах чадвартай оюутан залууст уг зээл нь боломж олгож ирсэн байж мэдэх ч эрэлттэй мэргэжлээр суралцаагүй цагт төгсөөд ажлын байр олоход бэрх гэдгийг санах хэрэгтэй.

Судалгаагаар Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй мэргэжилд:

  • Хуульч
  • Эдийн засагч
  • Нягтлан бодогч, санхүү
  • Түүхч, философич, улс төр судлаач
  • Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага бичигдэж ирсэн юм.

Гэвч их, дээд сургуульд элсэн ордог залуусын дийлэнх нь дээрх мэргэжлээр суралцдаг.

Улсын хэмжээнд өнөөдөр 80 гаруй их, дээд сургууль, коллежи үйл ажиллагаа эрхэлж, 130 мянга гаруй оюутан суралцаж байна. Жилд дунджаар 30 мянга гаруй оюутан сургуулиа төгсдөг бөгөөд сэлгээд 2018 онд 40 мянга, 2020 онд 30 мянган залуус дээд боловсрол эзэмшихээр их, дээд сургууль, коллежид элсчээ.

Дийлэнх нь хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй мэргэжил сонгон суралцжээ.

Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам судалгаанд үндэслэн тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутанд “Оюутны хөгжлийн зээл” олгох нь зөв гэж үзэн, Засгийн газар ч дэмжин шийдвэр гаргасан байдаг аж.

Энэ нь Монгол Улс хөдөлмөрийн зах зээлд дутагдаж буй эрэлттэй дээд мэргэжлийн боловсон хүчнүүдээ бэлтгэх хөшүүрэг болно гэж үзсэнтэй холбоотой. Учир нь гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд дотоодынхоо иргэдийг ашигласангүй гэх шүүмжлэл олонтаа гардаг. Гэвч тухайн ажлыг хийлгэх дээд мэргэжлийн хүнээс гадна нарийн мэргэжлийн ажилтан байдаггүй нь гадаадаас ажиллах хүчин татахаас аргагүйд хүргэдэг аж.

Нөгөө талаас дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд ч түлхэц болно гэж үзжээ. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгссөн сурагчдын 80 хувь нь шахам дээд боловсрол эзэмшихээр элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Дийлэнх нь тус шалгалтад тэнцсэнээр их, дээд сургуульд элсэх боломж нь нээгддэг байна.  Гэвч чанартай боловсрол олгодог нь цөөн,  эрэлттэй мэргэжилд ямар мэргэжил орж байна вэ гэдэг тодорхой судалгаа мэдээлэл гараагүй зэрэг нь хүүхэд залуус ирээдүйгээ харсан мэргэжил сонгох боломжийг мөн хязгаарлаж иржээ.

Иймээс хүүхэд залуус аль мэргэжлээр суралцах вэ гэдэг сонголтоо хийхийн өмнө “Миний эзэмших мэргэжил эрэлттэй мэргэжил үү” гэдгийг нягтлах шаардлага тулгарч байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах 37 мэргэжлийг 2030 он хүртэл нэн хэрэгцээтэй мэргэжил хэмээн тодорхойлжээ.

Төрөлжсөн чиглэлМэргэжлийн нэрБоловсролын түвшин
БакалаврМагистрДоктор
1.011 Боловсрол1.Багш, сургуулийн өмнөх насны боловсролBSc
2.Багш, бага ангийн боловсролBSc
3.Багш, тусгай хэрэгцээт боловсролBSc
2.021 Соёл, урлаг4.Уран сайхны гэрэлтүүлэгBScMSc
5.Дуу, чимээний технологиBScMSc
6.Хөгжмийн театрын найруулгаBScMSc
7.Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)BScMSc
8.Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтBSc
3.051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан9.БиологиBScMScPhD
4.

 

052 Хүрээлэн буй орчин10.Хүрээлэн буй орчин судлалBScMScPhD
5.061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи11.Утасгүй холбооBEngMEng
12.Өгөгдлийн ухаанBEngMEng
13.Системийн аюулгүй байдалBEngMEng
14.Хиймэл оюун ухаанBEngMEng
6.071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл15.Химийн инженерчлэл ба боловсруулалтBEngMEng
16.Сэргээгдэх эрчим хүчBEngMEngPhD
17.Байгаль орчныг хамгаалах технологиBEngMEng
18.ЭлектроникBEngMEngPhD
19.Механик инженерBEngMEng
7.072 Үйлдвэрлэл, боловсруулалт20.Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
21.Хүнсний инженерчлэлBEngMEngPhD
22.Шим тэжээл судлалBEngMEngPhD
23.Газрын тосны инженерBEngMEng
24.Уул уурхайн ашиглалтын технологиBEngMEng
8.073 Архитектур ба барилга, угсралт25.Барилгын материалын үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
26.Хаягдал боловсруулах технологиBEngMEngPhD
9.078 Инженерчлэл салбар хооронд27.БиотехнологиBEngMScPhD
28.Био-инженерчлэлMScPhD
29.Нано шинжлэх ухаан, нано инженерчлэлMScPhD
10.081 Хөдөө аж ахуй30.Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)BSc
31.Газар тариалангийн аж ахуй (агрономи)BSc
32.Хөрс судлал, агрохимиBSc
11.082 Ойн аж ахуй33.Ойн инженерBSc
12.084 Мал эмнэл зүй34.Мал эмнэл зүйBSc
13.091 Эрүүл мэнд35.СувилахуйBSc
36.Био-анагаах ухаанBSc
37.Нийгмийн эрүүл мэндBSc
Нийт352512

 

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-15 150.129.142.8

Сэтгэл судлал ч бас эрэлттэй мэргэжил шүү дээ! Яагаад? энд оруулсангүйг ойлгосонгүй

Avatar

Зочин 2020-12-15 58.123.56.14

Оросууд хэл бол мэргэжил биш гэдэг үнэн үг. Хэл хэрэгтэй ч дээр нь нарийн мэргэжил хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-15 202.9.46.255

Хүнд хүрсэн үйлчигээний мэрэгжлүүд хоёрын хооронд бакалавраас илүү дээр бас ажлын байр нь өөрөөс нь шалтгаалах юм даа. Хөгжсөн орнуудыг харахад хөдөөгийн фермер аж ахуйтан хамгийн сайхан амьдрах юм билээ. Тэр талыг бодоход бас зүгээр.

Avatar

Зочин 2020-12-15 80.110.106.245

Орчин үед залуучууд мэргэжил карьерийн маш их амбицтай болсон харагддаг.Манай улсад дээд мэргэжлээр 100000 гаруй оюутан суралцдаг.
Харин үйлдвэрлэл дээр ажиллах хүчин дутагдал байдаг.Яаж ч бодсон ийм олон дээд мэргэжилтний багтаах зах зээлийн боломж манай улсад байхгүй.

Avatar

Зочин 2020-12-15 202.9.46.106

uildverleliin salbart ajillah salbariin colleguuded surch tugsuhud avdag tsalin ni hed bilee? Tsalin, orlogiin shaltgaanaas hamaaran surgalt uildverleliin tuvd elseh hun het tsuun bn

Avatar

хохо 2020-12-15 202.9.46.106

Эхний 2 бол хүн дурлаж сонгохоор мэргэжил биш. уичр нь төгсөөд авдаг цалин, үнэлэмж хэд билээ? илүүдэлтэй гээд байгаа мэргэжил нь илүүдэлтэй боловч цалин орлогын хэмжээ нь мэдээж бусдаасаа өндөр учир сонгодог. эрэлттэйг нь биш орлогын хэмжээг нь харах эрх нь ч элсэгчдэд бий.

Avatar

Иргэн 2020-12-15 139.5.216.142

Соёл урлагийн тэр хэдэн мэргэжил юу вээ? Шал худлаа шааж байгаад оруулчихсан юм биш үү?

Avatar

Зочин 2020-12-15 202.21.108.56

Боловсрол бизнес болоод удаж байнаа.

Avatar

Иргэн 2020-12-15 202.21.108.237

Соёл урлаг салбар нь худлаа нэмжээ. Жишээ корона үед яахав? Цалин орлого хир олох вэ ? Төөрөгдөл байна.

Avatar

Зочин 2020-12-15 202.55.188.34

Oyutnuudaa ta nar saya haraa bizdee. Ene horiogoor yamar gazar l ajiltai baisan bilee geed sain boddoo. Ali ch tsag uyed hunstei holbootoi, tsahilgaan dulaan us hariltsaatai holbootoi, bas IT-tei holbootoi mergejiluud erelttei heveeree baina.

Avatar

irgen 2020-12-15 202.131.225.150

Bieiin tamir iin bagsh bas iluudej bna uu?

Avatar

Зочин 2020-12-15 202.126.88.143

Энэ илүүдэлтэй мэргэжлээр элсэлт авахыг хориглож болно биздээ.эсвэл татвар тавьчих нь дээр ч юмуу

Avatar

Зочин 2020-12-15 202.131.235.198

фОРМАТАА шалгаачээ ямар мэргэжил нь харагдахгүй ойлгомжгүй байна

Avatar

ХАР 2020-12-15 64.119.26.32

ЭНЭ ОЛОН ЧАНАРГҮЙ ДЭЭД СУРГУУЛИУДАА ЦӨӨЛӨӨЧ. ХҮН АРДАА АЖМЛТАЙ БАЙЛГАХ НЬ УЛС ТӨРЧДИЙН ҮҮРЭГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж