Саран дээрх хотын үдэш ингэж харагдана

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Саран дээрх хотын үдэш ингэж харагдана

Саран дээрх хотын үдэш ингэж харагдана

Европын сансрын агентлаг (ЕСА)-ийн инженерүүд саран дээр хүн амьдрах боломжтой хотхон хэрхэн барьж болох тухай, тэдгээр нь хэрхэн харагдах талаар судалгаа хийж буй бөгөөд судалгааныхаа зарим зургаас хуваалцжээ.

НАСА 2024 онд сарны нөөц баялгийг хэрхэн ашиглах, хүн амьдрахуйц колони байгуулах боломжтой эсэхийг судлах ажлын хүрээнд дахин нэг эрэгтэй, нэг эмэгтэй эрдэмтэн илгээхээр төлөвлөж байгаа билээ. Түүгээр зогсохгүй дээрх төсөл цаашид үргэлжилбэл сарны гадаргуу дээр Ангараг руу зорчих сансрын нисэгчдийн бааз байгуулах зорилго бий аж.

Дэлхийн хэд хэдэн хамгийн өндөр цамхагуудын зураг, төслийг хариуцан ажиллаж байсан Skidmore, Owings&Merrill компаниуд өдгөө дээрх төсөлд ЕСА-ын инженерүүдтэй хамтран ажиллаж, ирээдүйн сарны хотхоны загварыг бүтээж буй юм.

ЕСА-ийн мэдээлснээс үзвэл маш ойрын ирээдүйд саран дээр дөрвөн хүний зориулалттай, дөрвөн давхар авсаархан барилгуудыг байрлуулах бүрэн боломжтой ажээ. Тус барилгын санааг гаргахдаа өдгөө олон улсын сансрын станцад байдаг BEAM модулийг дуурайсан байна.

Барилгуудыг сансрын нисэгчид болон удирдлагатай робот ашиглан босгох бөгөөд нэгэнт боссоноос нь хойш нэг барилгад дөрвөн хүн нэг удаадаа 300 хоног хүртэл хугацаанд амьдрах боломжтой гэж тооцоолжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж