Азийн хөгжлийн банк (АХБ) Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнууддаа Сovid-19-ийн эсрэг вакцин худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх “APVAX” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөр нь нийт есөн тэрбум ам.долларын төсөвтэй бөгөөд хөгжиж буй гишүүн орнууд нь ард иргэдээ вакцинжуулах ажлыг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Цар тахал даамжирсны улмаас Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2020 онд 0.4 хувиар агшчээ. Энэ нь 1960-аад оны эхэн үеэс хойш ДНБ-ий өсөлт тус бүс нутагт агшиж буй анхны тохиолдол болж байгаа аж. Ази, Номхон далайн бүс нутагт Сovid-19-ийн 14.3 сая гаруй батлагдсан тохиолдол илэрч, 200 гаруй мянган хүн энэ өвчний улмаас нас бараад байна.
Иймд вакцинжуулалтыг аюулгүй, тэгш хүртээмжтэйгээр хуваарилах нь Covid-19-ийн тархалтыг таслан зогсоож, иргэдийн амь насыг аврахын зэрэгцээ аюулгүй хөдөлмөрлөх, аялах, нийгмийн амьдралд оролцох итгэл болон эдийн засгийг сэргээнэ гэж үзжээ.
Эх сурвалж: BUSINESS TODAY
Холбоотой мэдээ