Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГАД:
“Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж байна.
Дотоодод тархсан “Ковид-19” цар тахлын халдварыг богино хугацаанд хязгаарлахын тулд бүх нийтийн бэлэн байдал тогтоосон нь зайлшгүй арга хэмжээ байсан боловч иргэд, аж ахуйн нэгжийн тогтвортой хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эдийн засгийн таамаглашгүй хүндрэлтэй бид нүүр тулгарлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг төрөөс хариуцах, шахмал түлшний үнийг 75 хувь бууруулах шийдвэрийг арванхоёрдугаар сарын 13-ны өдөр гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие уг шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чухал алхам боллоо хэмээн үзэж байна.
Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхойгүй, халдварын эрсдэл огт буураагүй нөхцөлд Монгол Улсын Засгийн газар болон нийт иргэдэд хандаж, дараах уриалгыг гаргаж байна.
Нэг. Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний болзошгүй эрсдэлээс сэргийлэх зохих арга хэмжээг авч, иргэд, аж ахуйн нэгжүүд эрчим хүч, усыг ухамсартайгаар хэрэглэх шаардлагатай. Учир нь, 2018 оны есдүгээр сарын 15-нд эрчим хүчний ачаалал 1262 МВТ хүрч, IV цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийж, эрчим хүчний доголдолд орж байсан удаатай. Гэтэл -30 хэмийн өвлийн хүйтэн ид дундаа орж, (идэр есийн хүйтэн хараахан эхлээгүй байгаа) эдгээр саруудад эрчим хүчний огцом хэрэглээ бий болж, цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийвэл Улаанбаатар хот ноцтой эрсдэлд орж болзошгүй. Тухайлбал, өчигдөр оройны байдлаар, цахилгаан эрчим хүчний ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна.
Хоёр. Хөдөө орон нутгийн айл өрх, малчдын амьжиргааг анхаарч, дэмжих бодлого шийдвэрийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Гурав. Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээнүүдийг улсынхаа нийгэм, эдийн засгийн онцлог, цаг үеийн нөхцөл байдал, дэлхийн бусад улс орны жишигт нийцүүлэн цаг алдалгүй улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Дөрөв. Монгол Улсын нийт ард иргэд иргэний журамт үүргээ сахин биелүүлж, “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн зарчимч шаардлагыг бие биедээ тавьж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг уриалж байна.
Монголчууд бид хариуцлага, ухамсар, хамтын хүчээр хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ.
Эх сурвалж: PRESIDENT.MN
Xan uul 2020-12-14 139.5.218.49
Covidin yed urxin amijirgaag demjix gesen zuv shiidver. Gexdee dooguurx baiguullagin nuxduud xaluun us taslax, xalaalt muutgax zergeer muu yum xiigeed baina. Manai xaluun us baixgui bna. Utasdaj xelsen, zasraagui baina. Ingex yum bol ene shiidver yamarch yr dyngui. Voucher uguud tsaxilgaan, dulaan, usni tulbur tul geed xelsen deer. Bas ene muu yum xiigeed baigaa baiguullagin xymyys ger xoroololin xet xereglee nemegdsenii tuluu busad oron suutsni xymyysig xoxirooj boloxgui. Eniig anxaaraarai.
Мэндээ 2020-12-14 66.181.161.62
Монгол улсын Ерөнхийлөгч Баттулга таныг дэмжиж байна. Ард иргэдээ ухамсартай байж үүргээ биелүүлж эрчим хүч усаа хэмнэж хэвшицгээеээ. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монголчууд эрүүл энх аз жаргалтай байх болтугай.
Зочин 2020-12-14 122.201.24.125
Өөр зам үлдээгүй л дээ
Зочин 2020-12-14 64.119.22.99
АН сүнсгүй гүйтгэгч, худалч болохоо харуулсаар байна. 1 сая төгрөг тараасан бол улс сүйрэх байлаа. Тэр АН-ын бүлэг гээд Ганбат нарын хуурамч мэдээллийг хар. Тэд хэзээ ч ийм даацтай шийдьэр гаргаж чадахгүй, эсрэгээрулс дамдууруулах арга л бодно.
Зочин 2020-12-14 202.126.89.197
За чи амаа тат
Зочин 2020-12-14 203.91.115.42
Энэ хүний санаа бол төсвөөс мөнгө зувчуулах ,Чи дэмжинэ үү байна уу хэнд хамаатай юм бэ
Zoch 2020-12-14 103.212.119.36
Tsahilgaanii bodloggui shiidver !!! Aj ahuin negjuudiin 50% ajillaagui b.had teg zogsoltod kchloo.Mergejliin baiguulagtai zuvluuguu !! BODLOGGUI TUR ZASAG
Зочин 2020-12-14 192.82.69.1
Баттулга ерөнхийлөгч дахин ерөнхийлөгч болох нь тодорхой
Зочин 2020-12-14 139.5.218.25
Gutsvaa chi !
Зочин 2020-12-14 192.82.69.1
Ерөнхийлөгч шахаж шаардаж байж хийлгэсэн болохоос засгийн газар өөрсдөө санаачлаагүй. Ерөнхийлөгчийн шаардсан 1 сая төгрөг уг нь зөв байсан ус цахилгааны 7 сарын мөнгө хэзээ ч 1 сая төг хүрэхгүй шүү дээ. Одоо үнэгүй цахилгаан гээд нүүрс худалдан авахгүй цахилгаан халаагуур олон хэрэглэж тоо станцын хүчин чадлыг нэмэхгүй бол цахилгаан станц эвдэрнэ
Ж.Энхтуяа 2020-12-14 66.181.161.57
Ерөнхийлөгчийнхөө саналыг бүрэн дэмжиж байна зөв зүйтэй санаачлага гаргасанд талархлаа
зо 2020-12-14 202.9.40.68
Энэ хүний дараагийн албан тушаал нь ЯЛТАН
zochin 2020-12-14 66.181.161.37
niigemin daatgalin bas horioni ved hoishluulj ogoch bolhgvi yumu
Иргэн 2020-12-14 59.153.113.250
МАН-аас ерөнхийлөгч тодрох нь тодорхой
зочин 2020-12-14 66.181.161.52
За мэдэхгүй дэ . Оросуудаас худалдаад аваад ирсэн хүнээс юмийг нь булааж аваад , хувааж идэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрөөд байх юм даа … Ядаж худлаа үнэн ч гэсэн нэг муу шүүхийн шийдвэр мийдвэр байдаг болч бас яая гэхсанж . Хүний өмчийг зүгээр л авчихаж болохгүй дээ .
Зочин 2020-12-14 50.226.17.66
Улсын өмчийг ч зүгээр шааж болохгүйл дээ АНы Лүмпэнгүүд ээ
Зочин 2020-12-14 66.181.161.94
Malchid bol chimeegui nuuts baychuudshdee hurdan morio heden zuun sayar ariljna nooluur bas ovoo heden sayr tushaachna heden maliin ashig shim zunduu suu tsagaan ideeg ni undur uneer borluulna uurhai toirson malchid bol uurhaigaas ovoo ym shantaajilj avchina heden huuhduuddee ajild oruulchna
Зочин 2020-12-14 192.82.76.15
Ерөнхийлөгчөө жорлонд орох гэхээр ариун цэврийн цаасгүй болчихоод байна. Яах вэ? Засгийн газрын хөнгөлт үүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй байна
Зочин 2020-12-14 66.181.189.134
Төгсгөл мөгсгөл нь лаг уянгын халилтай… аанн. Бас яах вэ, ширээнээсээ буугаад титэм үг биш юм аа гэхэд, титэм уриалга бичсэн шээг суухад, суурь бол байна ш дээ…
Зочин 2020-12-14 66.181.161.94
Чингис хааны хэлсэн зарлигийг иш татаж нтр какака
Зочин 2020-12-14 66.181.189.88
бүлх залгичихсан юм шиг байлтай биш дээ аргаа барсан хүний л үг байна даа хөөрхий
Зочин 2020-12-14 150.129.142.41
…daguulj hiineee naizuudaa
Зочин 2020-12-14 66.181.183.184
Хорчин ерөнхийлөгч. Хагалан бутаргагч.
Зочин 2020-12-14 66.181.183.184
Малчид хөл хорионд орсон уу, орлогоо алдсан уу? Харин ч махаа өндөр үнээр зарсан. Зуд болоод хэцүүдвэл чинь тусламз. Тэрнээс наана аваад идчихвэл зуд болоход битгий уйлаарай. Улаанбаатарынхан шургаад уначихвал, бизнесийнхэн дампуурчихвал та нар тусламжгүй гэдгээ ойлгоорой.
1.2 тэрбум доллар буцааж өг. 2020-12-14 64.119.17.218
Ард түмэн бид тог усаа хэмнэе. Эрхэм та улсаас хулгайлсан 1.2 тэрбум доллараа харин буцааж өгнө үү.
Зочин 2020-12-14 202.55.188.42
Malchid bol jil bur ulsaas mash ih tataas demjleg tuslamj avdag yag ulsiin maliig mallaj baigaam shig tegsen murtluu eruusuu tatvar tuldugguim baij mahaa mash unetei zarj bayajdag
Зочин 2020-12-14 192.82.75.222
Сонгууль угтсан ч бай яасан ч бай… төрийн удирдлагад, бид бүгдийн санал, сонгуулиар сонгогдон ажилллаж буй эд нар заримдаа сэтгэл санаа нийлж хүнд хэцүү цаг мөчид ард олны сэтгэлд нийцсэн үг яриа гаргаж байх зохистой. Ядарсан олон түмэнд төрийн жолоог залуурдаж буй эд нар эвтэй байх нь жавартай өдөр дулаан гэртээ орох шиг сэтгэл өег байдаг. Энэ хэдийг бид л сонгосон, өөр олигтой юмнууд байгаагүй. Энэ хэд ч би, би гэж хүсэж, дурлаж энэ ажлыг хийж байгаа…..
Хүмүүсээ ус цахилгаанаа гамтай хэрэглээрэй 2020-12-14 66.181.182.127
Үнийг нь төлөхгүй юм чинь гэж том тэнэгтэв дээ.
Равдан 2020-12-14 192.82.74.221
Манж зан гаргажээ. Сонгууль угтсан шоу гэдгийг шулуухан хэлэх байсан юм.
ЗОЧИН 2020-12-14 64.119.18.116
Монгол төр ийм л нэгдмэл байх ёстой Баттулгын Монгол Хүрэлсүхийн Монгол гэж байхгүй бид нэгл эх оронтой маш сайхан санагдлаа Хүрэлсүхээ Баттулгаа та 2 минь хоорондоо муудаж болохгүй шүү та хоёрыг эвдрэлцүүлэх хүсэлтэй хүн олон байгаа шүү
Зочин 2020-12-14 202.9.46.249
Маш зөв. Бид эвтэй байхдаа л хүчтэй байсан. Одоо ч та нар минь хүчтэй байгаарай. Энэ бол эв эеийн хүч юм шүү.
Чимэддорж 2020-12-14 124.158.83.139
Баттулгаруу дайралт улам ширүүснэ Эбээгийн хэрэг прокурорт очсон хаяггүй бичлэгийг оруулдаггүй болох хэрэгтэй МАН Хүрэлсүхээ ерөнхийлөгчиддэвшүүлэхгүй байх нь зөв Хугацаа байна өрсөлдвөл муудалцах магадлалтай Одоол бүх юм зөв шугамаараа явж эхэллэээдийн засаг хүндэрнэ гэхдээ хэрүүл тэмцэлгүй ябвал давж л таараа ХАА-даа илүү анхаарах олон мянган жил малаадагаад амьд үлдсэн