Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 100-200 орыг тус тус ашиглалтанд оруулаад байна. ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн 40 ортой тасгийг 80 ортой болгон өргөтгөж, агааржуулалтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжөөр хангасан.
Түүнчлэн үндэсний хэмжээнд нэн шаардлагатай байгаа хүний нөөцийг бэлтгэх ажлын хүрээнд тандалтын багийн 450 тархвар судлаач, 1400 лабораторийн техникч, 720 ариутгагчийг төлөвлөгөөний дагуу бэлтгэж байна.
ХӨСҮТ –ийн тандалт судалгааны баг болон лабораторийн ачаалал эрс ихэссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн ажилтан халдварт өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул бид эрсдэлийг тооцон, үйл ажиллагааг доголдолгүй явуулахын тулд НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори, хүн амд суурилсан тандалтыг тус төвийг түшиглэн явуулахаар зохион байгуулж байна. Цаашид 7 аймаг болон нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Цэргийн төв эмнэлэгт молекул биологийн лаборатори шинээр байгуулахаар ажиллаж байна.
Зочин 2020-12-14 122.201.22.128
ХҮЧИТ ШОНХОР ЗАХАА АРИУН ЦЭВЭР САХИУЛЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ЮУН ЯАМ .УЛС ОРОН. ОДОО БОЛОО БИШ ҮҮ
Иргэн 2020-12-14 202.126.90.99
Эмя, сайд сайн ажиллаж байгаа боловч таны маскыг зүүж өгч, гарыг чинь угааж, дагаж явж зай бариулахгүй гэдгийг л ойлго… амаа ажиллуулахын оронд гараа угаа…
Наран 2020-12-14 202.126.90.99
Мэргэжлийн сайдтай байгаадаа л талархая даа. Амжилт хүсьё.
Зочин 2020-12-14 202.55.188.93
Олон жилийн дараа мэргэжлийн сайдтай болж байна. Энэ хүн хэнд ч тал засч аялдан дагалдалгүй мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Үнэн зүйлийг үнэнээр нь, болсон процессийг байгаагаар нь хэлж байна. Зурагтын нэвтрүүлэгч шиг дуржигнатал яриулах гээд байгаа юмуу. ЭМ ийн салбарт ажиллах тийм амар уу? Ялангуяа энэ цар тахалын үед. Цар тахал орж ирэх нь цаг хугацааны л асуудал гэж өвлөөс хойш ярьсаар ирсэн. Гадаадад байгаа хийх ажлаа олж ядсан юмнуудын үгэнд орж бүү сэв
Эрүүл Мэндийн Сайд нусан журыг огцруул!!! 2020-12-14 64.119.17.218
Коронаг дотооддоо алдчихаад байхад мэргэжлийн салбарын алдаа гаргасан сайдыг ажлаас нь халахгүй байгаа нь ямар учир байна? Зориуд Монгол улсыг дампууруулах бодлогыг явуулаад байгаа юм биш биз? 2020 оны 1 сард Монголд корона орж ирээгүй байхад сонгуульд зориулж, хий худлаа сүржигнэж хувийн хэвшлийн олон компаниудыг дампууруулах бодлого явуулсан. Өөрөр хэлбэл, хамаг нөөцөө цаг нь болоогүй байхад дэмий шавхсан. Яг үнэндээ дотооддоо халдвар алдсан яг өдийд л сургууль цэцэрлэгийг хаах байсан юм.
Зочин 2020-12-14 202.126.90.87
s** min harin ch neg muu setguulch bish salbar mergejliin hun ni said bolson yumshuu
Зочин 2020-12-14 202.9.46.154
хал соль гэж хуцаад байлгүй маскаа зүүхээ л бод, иргэний үүргээ биелүүл өөртөө болоод хайртай хүмүүсээ хамгаал