Хятад улс хөлдөөсөн хүнснээс халдвар авахаас сэргийлэхийг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятад улс хөлдөөсөн хүнснээс халдвар авахаас сэргийлэхийг зөвлөв

Хятад улс хөлдөөсөн хүнснээс халдвар авахаас сэргийлэхийг зөвлөв

Хятад улсад сүүлийн үед хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс Сovid-19 ихээр илрэх болсонтой холбогдуулан тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс зөвлөмж гаргажээ.

Тус зөвлөмжид хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцдаг салбарын ажилтнууд халдвараас өөрсдийгөө хамгаалж, амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөхөөс гадна шаардлагатай тохиолдолд дүрэмт хувцсаа халдваргүйжүүлэхийг зөвлөсөн байна.

Түүнчлэн ийм төрлийн бүтээгдэхүүнийг ачиж тээвэрлэдэг ажилтнууд ч гэсэн хамгаалалтын шил, нүүрний хаалт зүүж, бараа бүтээгдэхүүнд шууд хүрэхээс зайлсхийх хэрэгтэй гэжээ.

ОХУ, Бразил, Энэтхэг, Индонез зэрэг улсуудаас импортлон оруулж ирж буй хөлдөөсөн хүнснээс ихэвчлэн Сovid-19 илэрч байгааг Хятадын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж