Сэлэнгэ аймгийн хэмжээнд өчигдөр (2020.12.13) Сovid-19-ийн таван шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 213 тохиолдол батлагдаад буй. Энэ талаар тус аймгийн Онцгой комиссоос өнөөдөр (2020.12.14) цаг үеийн ээлжит мэдээллээ хийв.
Тус аймгийн Засаг дарга Ш.Оргилын хэлснээр, шинээр батлагдсан таван тохиолдол нь 14-21 хоногийн өмнө тусгаарлалтад байсан нэг гэр бүлийн 3, өөр нэг бүлийн 2 хүнээс илэрчээ. Тэрбээр “Батлагдсан тохиолдлуудаас 3-4 дэх удаагийн давтан шинжилгээгээр Сovid-19 илэрлээ. Тиймээс нэг удаагийн шиинжилгээ сөрөг гарахад өвчингүй гэсэн баталгаа биш юм” хэмээн онцлов.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 13 тусгаарлах байранд 120 иргэн хяналтад байгаа бол нэгдсэн эмнэлэгт халдвартай 18 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорио хэвээр үргэлжилж байгаа юм. Хөл хорионы улмаас тус сумдад гацсан иргэдээс гарах хүсэлт өгөх нь нэмэгджээ. Тиймээс УОК, ЭМЯ-наас заавар зөвлөгөө авч ажиллан, өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймгаас бусад аймаг, нийслэл рүү иргэдийг гаргахаар төлөвлөсөн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ