Баяннуурын эхэнд 30 мянган мод суулгана

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Баяннуурын эхэнд 30 мянган мод суулгана

Нарны эрчим хүчээр тэжээгдэх
цахилгааны эх үүсвэрийн системийг ашиглан ус хангамжийг сайжруулах болон
моджуулах төслийн протоколд Солонгосын хамтын ажиллагааны байгууллагын
Монгол дахь суурин төлөөлөгч Ли Дунг Гү, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Н.Батсуурь, Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын
ажиллагааны газрын дарга Б.Хүрэлбаатар нар гарын үсэг зуржээ. Төслийн
гол зорилго нь Булган аймгийн Баяннуур сумын нутаг дахь Баяннуурын
ширгэх аюулыг зогсоохын тулд уг нуурын эхэнд 30 мянган мод суулгах, 50
кв-ын нарны эрчим хүчээр тэжээгдэх цахилгааны эх үүсвэрээр газрын гүний
ус олборлох юм. Ингэснээр тухайн сум, орон нутгийн иргэдийн орлогыг,
өрхийн хүнсний ногооны тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа
аж. Төслийг Солонгосын талаас 1.5 сая ам.доллараар санхүүжүүлэх юм
байна.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж