Д.Ганбат: АН-ын хүчинд цахилгаан, усны мөнгийг тэглэх боломж бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: АН-ын хүчинд цахилгаан, усны мөнгийг тэглэх боломж бүрдлээ

Д.Ганбат: АН-ын хүчинд цахилгаан, усны мөнгийг тэглэх боломж бүрдлээ

УИХ дахь АН-ын бүлэг хуваарь ёсоор өнөөдөр (2020.12.14) хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэжээ. Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр болох ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, усны төлбөрийг тэглэхтэй холбоотойгоор АН-ын бүлэг байр сууриа илэрхийллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардаж байсан асуудлыг Засгийн газраас шийдлээ. Уг шийдлийг дэлхийн олон оронд авч хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ нөхцөл боломжийг бий болгосон нь АН гэдгийг бүгд санаж байгаа байх. 2012-2016 онд АН Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас авч, 100 хувь Монгол Улсын мэдэлд авчирсны хүчинд Засгийн газраас иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулааныг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний салбар доголдох ёсгүй. Үүнд Засгийн газраас мөн анхаарах шаардлагатай. Тооцоо судалгаа хийсэн байх. Энэ хүнд хэцүү үед төрийн халамжийн гадна үлдсэн малчид болон аймаг, сумын иргэд байна. Тэр хүмүүст мөн шахмал түлшийг 75 хувиар хямдруулж авах боломж олгох ёстой. Засгийн газрын хуралдаанаар энэ долоо хоногт малчдын талаар авах арга хэмжээг хэлэлцэнэ гэсэн. Үүнийг хүлээж байна. Зудтай зургаан аймгаас Баянхонгор аймагт өвөлжилт маш хүнд байгаа учир онцгойлон анхаарах шаардлагатайг хэлмээр байна" гэлээ.

Дашрамд дурдахад, АН Их хурлаа арванхоёрдугаар сарын 18, 19-ний өдөр цахимаар хийхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
128
ТэнэглэлТэнэглэл
41
ХахаХаха
13
ЗөвЗөв
9
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж