Кремль: Путин цар тахлаас нуугдаж хоргодох байранд ороогүй

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Кремль: Путин цар тахлаас нуугдаж хоргодох байранд ороогүй

Кремль: Путин цар тахлаас нуугдаж хоргодох байранд ороогүй

Сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг цар тахлаас нуугдан, хоргодох байранд амьдарч байгаа тухай цуу яриа тарах болсныг Кремлийн ордноос үгүйсгэв.

Өнгөрсөн долоо хоногт Литвад төвтэй "Проект" агентлаг "Путин сүүлийн үед Санкт Петербург, Сочи хотуудад болсон уулзалтад оролцсоныг үл тооцвол цар тахал эхэлснээс хойш Сочид бариулсан, хэний ч мэдэхгүй нууц байрлалтай хоргодох байрандаа нуугдаж байна" хэмээн мэдээлжээ. Тухайлбал, тус агентлагийн мэдээний хөтөлбөрөөр “Путин ОХУ-д цар тахлын тохиолдол өсч эхэлсэн дөрөвдүгээр сараас хойш шинжилгээ өгч, халдвараас болгоомжлон, хоргодох байрнаасаа ажиллаж байна” хэмээн ярьжээ.

Путины Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч одоо Москвагийн ойролцоо, өмнө нь ч амьдарсаар ирсэн Ново-Огаревод амьдарч байна. Ерөнхийлөгч заримдаа гэрээсээ ажлаа хийх тохиолдол байдаг. Гэрээсээ ажиллаагүй үедээ тэндээс Кремлийн ордонд очиж ажиллаад харьдаг” хэмээн тайлбарласан байна.

1950-аад онд баригдсан Ново-Огарево нь Москвагийн Одинцовскийн дүүрэгт байрладаг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сууц билээ. Тус байр ЗСБНХУ-ын үед засгийн газрын зочдыг хүлээн авах зориулалттай байр байжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж