"Ж.Эрдэнэбатын эрх зөрчигдсөн гэж ОУПХ хэрэг нээсэн"

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

"Ж.Эрдэнэбатын эрх зөрчигдсөн гэж ОУПХ хэрэг нээсэн"

"Ж.Эрдэнэбатын эрх зөрчигдсөн гэж ОУПХ хэрэг нээсэн"

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2020.12.14) мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж, хорьсон асуудлаар Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-оос Монгол Улсад хэрэг үүсгэжээ.

УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэд хэдэн удаа авч хэлэлцэж, шүүхийн байгууллагад хүсэлт хүргүүлсэн. Яг одоо Үндсэн хуулийн дагуу бүрэн эрх, халдашгүй байдал нь хадгалагдаж байгаа, СЕХ-ноос хуулийн дагуу албан ёсоор нэр дэвшиж, сонгогдсон гишүүн. Ерөнхий прокурор, СЕХ-ноос зөвшөөрөл авсан эсэх талаар, шийдвэр нь гарсан асуудлаар тайлбараа ирүүлэх хүсэлт өгсөн. Одоогоор хариу ирээгүй байна. Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын сонгуульд нэр нь дэвшээд, сонгогдсон хүний эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. ОУПХ парламентчдын эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж, зөрчигдсөн бол хууль зөрчсөн эсэхийг шалгаж, хянадаг дүрэм, журамтай. Түүний дагуу санал явуулсан. Нэр дэвшсэн хүнийг баривчлах нь Монгол Улсын хуулийг зөрчсөн учраас хүсэлтээ явуулсан. ОУПХ-ноос гурван үндэслэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хэрэг нээгээд шалгаж байна. ОУПХ нь С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор тодорхой ажлын хэсэг ажиллаж, гаргасан шийдвэр нь хуулийн дагуу явагдсан эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр, Ж.Эрдэнэбат гээд хоёр ч хэрэг нээсэн байна. Ер нь энэ байгууллага хэр нөлөөтэй, парламентын холбоо хэрэг нээх нь манай улсын нэр хүнд, парламентын дархлаанд сөргөөр нөлөөлөх үү?

-Манайхаас гадна олон улс орны парламентын гишүүдтэй холбоотой хэрэг нээгддэг. ОУПХ парламентын гишүүний халдашгүй байдал гэж юу байдаг чиглэлээр шалгалт хийж, шаардлага тавьдаг байгууллага. Нэгэнт хэрэг нээсэн учраас бүх зүйл хуулийн дагуу явж байгаа эсэхийг шалгаж, тогтоох байх. Ер нь хууль зөрчсөн бол Монгол Улсын нэр хүнд, хуулийн байгууллагын хувьд таатай зүйл биш. Гэхдээ ОУПХ-ны ажлыг урьдчилж дүгнэж болохгүй.

-Цаашид Монгол Улсын талаас юу хийх ёстой вэ?

-Халдашгүй байдлын дэд хороо тухайн хүний халдашгүй байдал, эрх нь зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, санал дүгнэлт гаргах ёстой. Хэрэгтэй холбоотой асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдоно. Шүүх, хуулийн байгууллага хэнээс ч хамааралгүй,  хуулийн дагуу шүүх ёстой. Бид хэд хэдэн хуулийн байгууллагад санал хүргүүлсэн ч эцсийн шийд гараагүй учраас зарим асуултын хариу хүлээгдэж байгаа гэж ойлгож байна.

-Гишүүдийн халдашгүй байдал хэр зэрэг хангагдсан бэ?

-Гишүүнээр дамжиж, парламентын дархлаа хадгалагддаг тогтолцоотой. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хууль зөрчигдсөн гэж үзсэн учраас холбогдох хуулийн байгууллагад саналаа хүргүүлсэн.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж