“Энтрепренер-2020” ёслол хүндэтгэлийн ажиллагааг цуцлав

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

“Энтрепренер-2020” ёслол хүндэтгэлийн ажиллагааг цуцлав

“Энтрепренер-2020” ёслол хүндэтгэлийн ажиллагааг цуцлав

МҮХҮАТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны онцлох аж ахуйн нэгжийг тодруулах 24 дэх удаагийн “ЭНТРЕПРЕНЕР-2020” ёслол хүндэтгэлийн ажиллагааг энэ жил цуцалж байгааг мэдэгджээ.

Хөл хорионы нөхцөл байдал бизнесийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар буурсан тул ийнхүү өнжих шийдвэр гаргасан байна.

Цар тахлын халдварын тархалтын улмаас Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шат дараатай шилжүүлж, хөл хорио тогтоогоод байгаа билээ. “ЭНТЕРПРЕНЕР” нь тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар аж ахуйн нэгжүүдийг өрсөлдүүлэн дүгнэдэг.

МҮХАҮТ-ын судалгаагаар, хатуу хөл хорио тогтоосноос хойш 150 гаруй мянган хүн ажлын байраа алдсан байна. Цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж